Зэсийн үйлдвэрийн барилгын ажлыг зогсоожээ

БНХАУ-ын Сынчуань мужийн Шифан хотын оршин суугчдын шаардлагаар зэсийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг зогсоосон байна. Үйлдвэрээс гарах утаа, хог хаягдал нь байгаль орчныг бохирдуулж байна хэмээн хотын оршин суугчид үзэж байгаа бөгөөд барилгын ажлыг зогсоохыг шаардан гурав хоног жагссан юм. Энэ сарын 1-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаалд хэдэн мянган хүн оролцсон байна. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч хэрэглэж, 27 хүнийг саатуулсан аж. Зэс молибдений хайлш үйлдвэрлэх энэ үйлдвэрийн барилгын ажлыг “Sichuan Hongda Co” компани гүйцэтгэж байсан байна.
Д.Ундрах 24tsag.mn