«Дэлхийн хэвлэл мэдээлэл XXI зууны сорилт» дээд хэмжээний уулзалт энэ сарын 5-72ны өдрүүдэд Москва хотод болно. Оросын “ИТАР-ТАСС” агентлагаас энэ уулзалтыг зохион байгуулж байна. Дэлхийн 102 орны 213 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 300 гаруй төлөөлөгч анх удаа оролцоно. Түүнчлэн олон улсын есөн байгууллага болон дэлхийн хэвлэл мэдээллийн холбоодын удирдагчид оролцохоор болжээ. Тус уулзалтад оролцогчид XXI зууны мэдээллийн сорилт ба дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувьсгалын нөхцөлд гүйцэтгэх үүрэг, Эдийн засгийн хямралын нөхцөлд ХМХ хэрхэн ажиллах мөн төр бизнесийн үүрэг, Ирээдүйн мэдээлэл буюу уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьсалын хандлага зэрэг сэдвийг хөндөн ярилцах юм байна. Ц.Болор



















































