Өвөрмонгол, Болгар, Чехийн эрдэмтэд Хубилай хааны шагнал авав

Б.Ширэндэв агсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоор ирсэн Чехийн ШУА-ийн дэд ерөнхийлөгч Мерислав Тума, Болгарын ШУА-ын түүхийн хүрээлэнгийн захирал , академич Георгий Марков, Өвөрмонголын их сургуулийн монгол судлалын захирал Баярмэнд нарт Хубилай хааны хүндэт медалийг өчигдөр гардууллаа. ШУА-аас олгодог энэхүү шагналыг академийн ерөнхийлөгч нь гардуулдаг уламжлалтай аж. Мөн манай ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшинд Орос, Монгол хоёр орны ШУА-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн улсын их сургуулийнхан гавьяат профессор цол хүртээсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn