“Дэлхийг хүн амын өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 11-нд тэмдэглэдэг билээ. Энэ жил “Бүх нийтээрээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах нь” уриан дор болж байгаа бөгөөд өчигдөр энэ өдөрт зориулсан хэвлэлийн хурал ЭМЯ-нд боллоо. Дэлхийн хүн ам 2011 оны аравдугаар сарын 31-ний байдлаар долоон тэрбумд, харин манай улсын хүн ам 2 сая 780.7 мянгад хүрч байна.Дэлхийг нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд, 51.4 хувийг эмэгтэйчүүд , насны бүтцээр нь авч үзвэл 15 хүртлэх насны хүүхэд 27.3 хувийг, 15-64 насны хүн ам 68.9 хувийг , 65 ба түүнээс дээш насны хүүн ам 3,8 хувийг эзлэж байна.Дэлхийд жилд 180-210 сая жирэмсэлт, 75 сая хүсээгүй жирэмсэлт, 55 сая үр хөндөлт байдаг аж. Мөн жилд 375 мянган эх төрөлтийн хүндрэлээс нас бардаг байна.
Тэгвэл манай улсад жилд 80 мянга гаруй жирэмсэлт бүртгэгдэж байгаагаас хүсээгүй жирэмсэлт 12 мянга гаруй тохиолдож байна.
Ц.Болор



















































