2260 айл үерийн аманд амьдар ч байна

Өчигдөр орсон болооны улмаас нийслэлд үер болоогүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Дуламсүрэн “Нийслэлийн иргэдээс осол гамшгийн дуудлаг ирээгүй. Олон хоног орсон борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, зарим газраар аюултай төвшинд ойрхон байгааг сэрэмжлүүлж байна” гэв. Нийслэлд 2260 айл өрх үерийн аманд зөвшөөрөлгүй буусан байгаа аж.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 755, Сүхбаатар 420, Сонгинхайрханд 467, Чингэлтэйд 410, Хан-Уулд 208, Баянголд 13, Багахангайд 22 Налайхад 61 айл үерийн аманд байна.
Ц.Болор