Перугийн гурван мужид АНУ-ын уул уурхайн компанийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалаас болж гурван мужид онц байдал зарлажээ.

Перугийн гурван мужид АНУ-ын уул уурхайн компанийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалаас болж гурван мужид онц байдал зарлажээ. Тус улсын хойд мужид байдаг АНУ-ын Newmont компани нь эргэн тойрныхоо байлаь орчныг сүйтгэж, ундны усыг бохирдуулж байгааг эсэргүүцэн 1000 гаруй хүн жагссан байна. Тэд Селендин хотын захиргааны байр руу чулуу шидэж, цагдаагийнхан ч жагсагчдын эсрэг нулимс асгаруулдаг хий ашиглажээ. Учир нь Селиндин хотын захирагч Мауро Артеага Newmont компаний төслийн идэвхитэй дэмжигч юм байна.
Мөргөлдөөний үеэр хамгийн багадаа гурван хүн нас барж 20 хүн гэмтжээ. Мөн жагсагчдын дундаас цагдаа нар руу гал нээсэн байна.
Б.Баяр