“Төгс ялгуун харилцаа” лекц болно

Гэр бүл судлаач Л.Нарантуяа энэ сарын 7-нд Тусгаар тогтнолын ордонд хайрын харилцааны талаарх “Төгс ялгуун харилцаа” сэдэвт лекц уншихаар болжээ. Шүүхийн шийдвэрлэгдэж байгаа нийт хэргийн 60 орчим хувь нь гэр бүл салалт байдаг аж. Гэр бүлтэй нийт хүн амын 12.8 хувийг хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс эзэлж байгаа бөгөөд энэ үзэгдэл 20-35 насныхны дунд зонхилж байна.
Д.Ундрах 24tsag.mn