Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шинээр бүрдэж байгаа парламентийн 72 гишүүний
нэрийг өргөн барьснаар эдгээр нэр дэвшигчид маргааш тангарга өргөх
боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шинээр бүрдэж байгаа парламентийн 72 гишүүний нэрийг өргөн барьснаар эдгээр нэр дэвшигчид маргааш тангарга өргөх боллоо. Тангарга өргөх ёслолын ажиллагаа маргааш 10 цагт Төрийн ордны чуулганы танхимд болно гэдгийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлалаа.
Шинэ гишүүд ийнхүү тангарга өргөснөөр хуучин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм.
Харин өнөөдөр 2008-2012 оны УИХ-ын хаврын чуулганы хаалтыг хийхээр төлөвлөөд байсан ч МАН-ын гишүүд ирэхгүй байгаагаас хойшлогсоор байна.
Б.Баяр