Гарал үүслийн тодорхойлолтгүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан тохиолдолд нөхөн төлбөр төлөхөөр болсныг БОАЖЯ-наас сануулж байна. 2012 онд “Амьтны тухай хууль” батлагдаж, амьтны аймгийг хамгаалах чиглэлээр бодлогын шинчлэл хийгдэж, хууль бус агнуур, хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх шинэ эрх зүйн орчин бүрдсэн юм. Тухайлбал гарал үүслийн тодорхойлолтгүй нэг хос бугын цусан эвэр худалдан авсан этгээд 13.2 сая төгрөгийн нөхөн төлбөр төлнө. Энэ мэтээр хууль бус тохиолдол бүрт захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм.
Ц.Болор



















































