
Бид энэхүү программыг тус оны 9 сар гэхэд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд АММ ( Aircraft Maintenance Manager) нь Хойд Америк болон Өмнөд Америкт өргөн хэрэглэгдэж байгаагийн дээр Европ болоод Зүүн өмнөд азид хүрээгээ тэлж байгаа дэлхийн 30 гаруй орны 160 гаруй хэрэглэгчтэй бүс нутгийн хэмжээнд нислэг үйлддэг агаарын тээвэрлэгч компаниудын техник үйлчилгээний байгууллагад зориулагдсан программ юм.
Канадад төвтэй “Aircraft Maintenance Systems RD” компанийн энэхүү программ нь найдварт ажиллагааны тал дээрээ цогц шийдэл бөгөөд Аэро Монголиа компани нь олон улсын авиакомпаниудын шаардлагад нийцсэн программыг техникийн газрын үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
