Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарыг шүүнэ.

Яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарыг шүүж байгаа юм. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, М.Алдар, өмгөөлөгчөөр Ж.Энхтуяа, С.Жанцан, Р.Отгонцэцэг, Б.Манлайжав, улсын яллагчаар Н.Отгонцэцэг нар оролцож байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр боллоо.
Тэднийг өнгөрсөн сарын 8-нд шүүх байсан ч даргалагч шүүгч Ч.Хосбаяр хөдөө ажлаар явсан учраас өнөөдрийг хүртэл хойшлоод байсан билээ.
Б.Чимэг