Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 100 хоногт юу хийсэн бэ

2016-10-14
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 100 хоногт хийсэн ажлын талаар НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, М.Тулгат нар оролцлоо.   

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛДЫН 100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР НИТХ ДАХЬ  АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДҮГНЭЛТ


 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш 100 хоног өнгөрлөө. Энэхүү эхний зуун хоногийн хийсэн ажилд НИТХ-д суудалтай намын бүлгүүд болон Засаг дарга өөрөө үнэлэлт дүгнэлт өгч, иргэд шүүн тунгаадаг уламжлал тогтсон билээ.

 

Өмнөх Нийслэлийн Засаг дарга томилогдоод 100 хоногт тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж, төв замын нэгдүгээр эгнээг автобусанд  чөлөөлөн өгч, замын түгжрэлийг бууруулах, иргэдийг нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэв. Хууль зөрчсөн газар олголтыг таслан зогсоох, зөрчилтэй барилга байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, цэгцлэх ажлыг эхлүүлсэн. ЕБС-ын хүүдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэл ойлгогч цацруулагчтай цүнхний ууттай болгож, зүүж хэвшүүлэн, алслагдсан дүүргийн сурагчдыг сургуулийн автобусаар явуулах гэх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.

 

Тэгвэл шинэ Засаг даргын 100 хоног нь бүхэлдээ тайван налгар, шинэ санал санаачлага багатай, хойрго өнгөрлөө. Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүл эхний 100 хоногт 218 “А” захирамж гаргаж үүнээс ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 65 захирамж гаргаж байсан бол С.Батболд нийт 101 “А” захирамж гаргаснаас ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 24 захирамж гаргасан нь үүний нэг жишээ. Засаг дарга С.Батболдын хийсэн голлох ажлуудыг дараах 7 хэсэгт ангилан дүгнэж болохоор байна.

           

1. Нэр хаяг өөрчилсөн 100 хоног


 

Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгох шийдвэр гаргаж, 152 хороонд хэрэгжиж эхэлсэн бичил бизнесийн хөтөлбөрийг Итгэлийн зээл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг “Урлагийн хот Улаанбаатар” болгон өөрчлөв. Нийслэлчүүдэд өнөөдөр өмнөх удирдлагын хийсэн ажлыг үгүйсгэх, нэр хаягийг өөрчлөх нь ач холбогдолтой бус, бодит ажил, үр дүн чухал байна.

 

2. Дарга төв рүү шилжсэн 100 хоног


 

Нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн аваад нэн түрүүнд Засаг даргын өрөөг томсгон, том албан тасалгаанд нүүн орж, үнэтэй засвар хийж тохижуулав.

 

Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүл нэн түрүүнд нийслэлийг нээлттэй, иргэдээ сонсдог болгож, “Улаанбаатар сонсч байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийг байгуулж байсан бол шинэ Засаг дарга иргэддээ сурталчилгаа хийдэг “Нийслэлийн мэдээллийн төв”-ийг байгуулав. Иргэдээ сонсдог төр засаг байсан бол өөрсдийгөө сурталчилдаг төр засаг болон хувирлаа.

 

3. Халаа сэлгээ эхлүүлсэн 100 хоног


 

Нийслэлийн харьяа агентлаг, ОНӨААТҮГ-ын дарга нарыг сольж, бүтцийн өөрчлөлт хийхэд голлон анхаарч, 2012 оноос хойш ажил, албан тушаалд орсон хүмүүсийг судлах даалгавар өгөв. Одоогийн байдлаар нийслэлд 330 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөөд байна.

 

4. Хаалгаа хаасан 100 хоног


 

Нийслэлийн ЗДТГ төсөв, хөрөнгө зарцуулалтын талаарх мэдээллээ Шилэн дансанд оруулах нь багасч, оруулсан зарим шийдвэрүүдээ буцаан авч, хөрөнгө, санхүү болон хууль бус томилгоонуудынхаа захирамжуудыг  www.ulaanbaatar.mn сайтад байршуулахгүй болов. Шилэн бус “ширмэн” дансаар олон нийтийн хараа хяналтаас далд хууль зөрчин зарцуулалт хийх боломжийг өөрсдөдөө бүрдүүлж өглөө.

 

Мөн Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн авснаас хойш 137 ширхэг "Б" захирамж буюу ажлаас чөлөөлсөн, томилсон захирамж гаргаснаас 42-г нь тус сайтад байршуулсан бөгөөд үлдэх 107 захирамжаар хэдэн хүнийг ажлаас чөлөөлж, хэдэн хүнийг хууль бус албан тушаалын томилгоо хийсэн нь нууц байна. Үүгээр зогсохгүй 2016.10.11-ны өдөр www.ulaanbaatar.mn сайтад байршуулсан байсан 42 захирамжийнхаа 37-г нь буцаан авч 15 хан захирамжийг үлдээсэн байна.  

 

5. Амлалтаасаа ухарч эхэлсэн 100 хоног


 

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа сонгуулиар амалсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөөс 25 зүйл зорилтыг гээв. Тухайлбал, нийслэлийн өрх бүрийг байртай болгох “Нэг өрх нэг орон сууц”, Залуучууд, залуу гэр бүлд зориулан “Бүх талбайг ашиглах” төлөвлөлт-хэрэгжилт бүхий нэг өрөө орон сууцны барилга барих, хямралын улмаас зогссон үйлдвэрлэл үйлчилгээг сэргээж ажлын байр бий болгоход хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах зэрэг төсөл хөтөлбөр үйл ажиллагааг 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгалгүй амлалтаасаа ухарч, иргэд сонгогчдоо хуурлаа.

 

6. Налгар 100 хоног


 

Засаг дарга энэ 100 хоногт нийслэлийн  иргэдийг ажил орлоготой болгож амьжиргааг нь дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэл, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх талаар дорвитой ажил зохион байгуулж, шинийг санаачилсангүй. Харин цаг хугацаатай уралдан явж байсан зам, гудамжны засвар, бүтээн байгуулалтын ажлуудыг тодорхойгүй хугацаагаар зогсоов.

 

Нийслэлийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг удаа дараа мэдэгдэж байсан ч “Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 100 гаруй сая төгрөгөөр зохион байгуулж, “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэлээ.

 

7. Хойшоо тэмүүлсэн 100 хоног


 

Эрх баригчид НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаараа “Гэр хорооллыг орон сууцжуулах  төсөл” ОНӨТҮГ, Эдийн засгийн хөгжлийн газар, Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь албадыг татан буулгаж, Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийг эзэнгүй болголоо.

 

Мөн  нийслэлийн иргэдийн дэмжлэгийг хүлээж байсан бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, “Монгол наадам цогцолбор” түрээсийн орон сууц, ахмадын орон сууц, цахим газар өмчлөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

 

Ийнхүү төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх суурь шинэчлэлийн бодлого, зорилгоо тодорхойлоогүй, хүрэх үр дүн, хэмжих нэгж нь ойлгомжгүй, шинэ санал санаачлагагүй ажиллаж байна. Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  дахь Ардчилсан намын бүлэг

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН 100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ХАРЬЦУУЛАЛТ

 

 

Засаг дарга Э.Бат-Үүл ажлын 100 хоног                    2012.08.06-2012.11.14

/Ардчилсан нам олонхи/

Засаг дарга С.Батболдын ажлын 100 хоног                    2016.07.06-2016.10.14

 /МАН олонхи/

Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг төв замуудаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулахаар шийдвэрлэж, иргэдийг нийтийн тээврээр түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэв. 2012.08.24

  1. Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулав. 2016.07.28

 

Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж  хотын замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэв. 2012.08.22

Иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах, барилгын осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж барилга байгууламжийн ажил шинээр эхлүүлэх, өргөтгөхгүй байхаар тогтов. 2016.09.11

Алслагдсан дүүргийн сурагчдад Сурагчийн автобус явуулдаг болов. 2012.10.28

ЕБС-ын хүүхүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэл ойлгогч цацруулагчтай цүнхний ууттай болгож, зүүж хэвшүүлэв. 2012.11.02

  1.  Албан өрөөгөө томруулан НЗДТГазрын 12 ажилтан бүхий Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн өрөөг чөлөөлж, тансаг зэрэглэлийн тохижилт хийв. 2016.08.22

Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайд үйлчлүүлэгч иргэдийн автомашиныг зогсоох нөхцөл бүрдүүлэв. 2012.08.29

Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу зарим худалдааны төв, зах зам дагуу байрлах худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулав. 2012.09.18

Гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд иргэд олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж туслах ажилтныг ажиллуулав.  2012.09.18

  1. Нийслэлийн Засаг дарга С.Батболд 137 ширхэг "Б" захирамж буюу ажлаас чөлөөлсөн, томилсон захирамж гаргаснаас 15ыг нь www.ulaanbaatar.mn сайтад байршуулсан Одоогоор 122 захирамжаар хэдэн хүнийг ажлаас чөлөөлж, хэдэн хууль бус албан тушаалын томилгоо хийсэн нь нууц байна. Мөн 2012 оноос хойш ажил, албан тушаалд орсон хүмүүсийг судлах даалгавар өгөв

 

Сургуулийн ойролцоо зам талбайд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэл нэмж хийв 2012.09.11

Барилгын ажил шинээр эхлэх, өргөтгөхтэй холбоотой гарч буй зөрчлийг шуурхай, нэн даруй таслан зогсоох, шийдвэрлэх, захиргааны арга хэмжээ авч ажиллав. 2012.09.27

Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргийн Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгох тогтоол гаргав.  2012.09.27

  1. Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан арга хэмжээ авах захирамж гаргав. 2016.08.30

 

Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй барилга объектыг ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгч, хамтран ажиллахаар болов. 2012.09.27

  1. Нийслэлийн шинэ удирдлага үйл ажиллагаагаа сурталчлах “Хэвлэл мэдээллийн төв”-ийг Хангарьд ордонд байгуулав. 2016.09.22

Хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байх зэрэг үүрэг даалгавруудыг өгч хэрэгжүүлэн ажиллав. 2012.09.27

 

 

  1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотойгоор цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах ажлын хэсэг байгуулав. 2016.09.23

Нийслэлийн гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж байгууллагаас гарч буй хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, үүсмэл хогийн цэгийг бүрэн арилгахаар журам боловсруулж батлав. 2012.10.10

 

Улаанбаатар хотын захирагчийн гэр хороолол дахь ажлын албыг байгуулав. 2012.10.10

  1. Талбай дээр Камертон, Никитон хамтлагуудын тоглолт бүхий “Улаанбаатарын намар” үдшийн цэнгүүн зохион байгуулж 100 гаран сая төгрөг зарцуулав. (шилэн данс хэрэгжихгүй байгаагаас үүдэн зардлын хэмжээ маргаантай) “Face of beauty international” миссийн тэмцээнийг 20 сая төгрөгөөр ивээн тэтгэв. 2016.09.30  

Улаанбаатар сонсож байна 1200, 1234 нийслэлийн лавлагаа мэдээллийн төв байгуулав. 2012.10.08

Нийтийн тээврийн автобус болон эцсийн зогсоолуудыг камержуулах арга хэмжээ авав. 2016.10.25

 

Албан байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, бага сургуулийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авав. -2016.10.25

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
Байнгын хороод хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Шудрага иргэн (59.153.87.215)
    Ямар ч нам гарсан МАН-ынханы 90 гауй жилийн турш дахь цустай өмхий баасыг цэвэрлэх гэвэл олон жил хэрэгтэй
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • zochin (27.123.214.119)
    Xotod ni xogood dvvrsen chimeegvi xot shig xaranxui zam ni tam bolson bsaniig ymar bolgosoniig malan tolgoitoi vxervvd xaraxgvi l bgaa ym bxdaa mangas namiixan jinxene idej duusgaj namiin darga vxer enxbold ni xaxaj vxtelee ideed zaraad balgas shig xot bsaniig meddeggvi maluud uu xvnd setgel xvn chanar gej yu bdagiig medexgvi vxervvd xiiseniig ni vnelex medremj alga uu yasan modon tolgoitoi Usan gaxai nar ve shunu boloxoor ger xoroololoo undur deerees neg xarchix lalaruudaa ymar zamaar yvj bsan aa sana vxervvd ee olnii nvden deer bosson bvteen bguulaltaa soxroogvi bol xarchix tenegvvdee idsen gej xutsaad bxiin orond jinxene xiigeegvi idsen vxer enxbold oo zailuulaxaa bod noxoinuudaa
    2016 оны 10 сарын 16 | Хариулах
  • зочин (103.9.90.130)
    кккккккккккккккккккккккккккккккккк батболдоо гэж
    2016 оны 10 сарын 16 | Хариулах
  • zochin (116.112.156.92)
    Ehneesee toriin ordon ni erliizeer duuren odoo ohid busguichuud ni hariin huntei suuj hariin huuhed olniig gargaj bga 3say irgenees 500 mynga l mongol bgaa uldsen 2 say 500 n 100hubi erliiz
    2016 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochin (116.112.156.92)
    Yun ni gaihsiin teglee geed ta nar negdeed bosood eh oron ch humuusiig ni soliod tabiach chadahgui negdehgui hodlohgui gdiig chini medeed ed duraara durgij dund chomgooroo naadaj bn mongolchuud hezee modgui manj shig tuuhend l uldene 2035-2050 on ghed
    2016 оны 10 сарын 15 | Хариулах
  • ард тумэн (202.9.42.37)
    батуулын яг оороо санаачлан хийсэн ажил гэвэл хошоо нураах хогийн уут цэцэг гэр хорооллыг хашаандаа сайхан амьдар гэж баахан ухуулж утааг дэмжиж ажил л хийсэн оор юу билээ муу хумуужилгуй хулгиануудын амнаас ямар муухайгаар хунийг хэлдэг гужирддэг юмбээ хэлэх ч уг алгадаа
    2016 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.35.145)
    батүүлийнхэн 1400 хоногт талбайн нэр өөрчилж чулуудай хүүгээ 150 тэрбумын оффшор данстай болгож ногоон уут шээдэг гүүр гэх агуу бүтээн байгуулалтууд хийв шивдээ.
    2016 оны 10 сарын 15 | Хариулах
  • ГАНЦ АЖИЛ ХИЙХ ГЭСЭН ХИЙЛГЭЭГҮЙ БАЙЖ (202.72.245.207)
    МАНАЙ МАЛЫН ЭМЧ ГАНЦ ЧАДДАГ НОХОЙ ЗАСАХ АЖИЛ ХИЙХ ГЭХЭД НЬ ТА НАР ЭЛДЭВЛЭЭД ХИЙЛГЭЭГҮЙ БИЗДЭЭ
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • ГАНЦ АЖИЛ ХИЙХ ГЭСЭН ХИЙЛГЭЭГҮЙ БАЙЖ (202.72.245.207)
    МАНАЙ МАЛЫН ЭМЧ ГАНЦ ЧАДДАГ НОХОЙ ЗАСАХ АЖИЛ ХИЙХ ГЭХЭД НЬ ТА НАР ЭЛДЭВЛЭЭД ХИЙЛГЭЭГҮЙ БИЗДЭЭ
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • эх оронч (183.97.177.142)
    Ардчилсан намууд өөрсдөө улсын төсөвий мөнгө идэж дуусч хаясан билүү.ардын нам хүндэрч ардчилсан намын баасыгмцэвэрлэгээ хийж аргагүй дээ.
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Монгол иргэд (202.9.42.37)
    тэнэгийн оодоос хэлх уг алгадаа ийм хумууст уг хайран
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Монгол иргэд (202.9.42.37)
    тэнэгийн оодоос хэлх уг алгадаа ийм хумууст уг хайран
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.29.53)
    БАТБОЛД 100 ХОНОГ НОХОИД ДУРАЛСАН
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Zochin (202.9.42.166)
    Ardchilsan namiin hulgaohuud ajlliin hols ajil hiih zardaliig hulgailj abchihaad zuu honogt yamar ajil hiilgeh geed baigaa yum snfatalas ideed tsadahgui baiigaa ardchilsan namiig songo geed baigaa yum uu ene baatafhuu gej hulgaich bichig useg tailagdssn uu medeleer garch baigaa zuiliig unshij chadahgui sonsohgui baigaa yum baihdaa trneg mal
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (78.191.53.16)
    Batboldiin tarhi zurh n hotiin ih ajild yagaadch hurehgui tentsehgui diilehgui Tuv aimagtaa ochood uyachaa hiij baival harin amjilt gargana uyach uyachaaraal baidag
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • irgen (89.217.200.133)
    Hamgiin teneg ni ter eldev busiin hyyhnii temzeeniig huviin baiguullaguud zohion baiguuldag ,,,,uls, niislel tiim hogiin zuild horongo zarzuulj, gudamj , talbai, zamaa zasah ajlaa hoishluulna gedeg chin ene hyn hen be ??? gedgiig haruulj baina,,,,ichij baina omnoos ni...
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • tulga (202.179.31.242)
    Batuul bugdiin hiisen blhoor S.batdoldod hiih ajil duusajee gehuu kkkk
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • navchaa (202.9.42.179)
    Nohoin sav boohoos uur yu hiisen yum omhii GOMO
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.254.111.170)
    МАН-ыг сонгох үед Батболд дарга юу хийх ээ хэлчихгүй дээ Сонгуульд оролцсон миний буруу юм даа Хогийн улс юм аа
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    11 цаг 50 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    11 цаг 55 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    11 цаг 59 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    12 цаг 7 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    12 цаг 26 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    13 цаг 13 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    13 цаг 47 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    14 цаг 18 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    14 цаг 48 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    15 цаг 6 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    15 цаг 12 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    15 цаг 41 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    15 цаг 53 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    15 цаг 56 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 7 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    17 цаг 23 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    17 цаг 56 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    18 цаг 3 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    18 цаг 15 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    18 цаг 27 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК