УИХ-ын шинэ гишүүд парламентын босгыг алхаж чадсан "ангийнхан"-даа баяр хүргэж, ёслолын байдалтай байна.

УИХ-ын шинэ гишүүд парламентын босгыг алхаж чадсан "ангийнхан"-даа баяр хүргэж, ёслолын байдалтай байна. Харин энэ дунд ганцхан МҮЭХ-ны тэргүүн, Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн С.Ганбаатар зангиагүй иржээ. Түүнийг зангиагүй ирснийг харсан зарим хүн "Тангараг өргөх ёслол дээрээ зангиагүй ирлээ, танхай гишүүн болох нь дээ" гэж жиг жуг ярилцаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр тодорсныхоо дараа "Одоо ч гэсэн УИХ-ын гадна гараад хашгирч чадна" хэмээн ярилцлага өгч байсан юм.