зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Наранбаатар: Оросууд Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийг зарсан

2016-10-25
0
ЖИРГЭХ

-Сүүлийн үед Эрдэнэтийн 49%-ийг Монгол компани худалдан авсантай холбоотой асуудал олны анхаарлыг татсан үйл явдал болоод байна. Та эдийн засагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байна.

 

Хоёр улсын засгийн газрын дэмжлэгтэй хийгдсэн хэлцэл гэж ойлгож байгаа.  Болгоомжтой хандах нь зөв болов уу. Эрдэнэтийн улстөржилтөөс болж хоёр улсын харилцаанд сэв суувал яах вэ?  Өмнө нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдаж байхад манай нөлөө бүхий улстөрчид Хятад, Японы компаниудыг хууль зөрчсөн гэрээ хийх гэж байна гэж хангалттай гүтгэж, доромжилж байсан. Хоосон хардлага, хийрхсэн улстөржилт нь олон улсын харилцаанд сэв суулгах шалтаг болж болзошгүй. Эрдэнэт бол хоёр улсын харилцааны гол түлхүүр нь байсан учраас эмзэг сэдэв. Монголиан Коппер Корпорацид Эрдэнэтийн 49%-ийг шилжүүлсэн процесс хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагууд нь шалгаад дүгнэлтээ гаргах биз. Улстөрчид шалгаад, улстөрчид нөлөөллөө шургуулаад ирэхээр л хууль бус ажиллагаа явагддаг, томоохон төслүүд гацдаг шүү дээ. Надад үнэндээ Эрдэнэтийн хувь эзэмшлийн цөөнхийн төлөөллийн эрх мэдэл хэнд байх нь төдийлөн сонирхолтой биш. Энэ эрх мэдэл хэнд ч шилжсэн бай Эрдэнэтийн үр өгөөж нь Монголын талдаа илүү байгаасай гэдэг асуудал л сонин байна. Оюу толгой ХХК-ийн 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз өөрийнхөө компанийн дийлэнх хувьцааг Рио Тинто-д зарж, төслийн удирдлагыг Рио Тинтод бүрэн шилжихэд хэн ч юу ч яриагүй. Эрдэнэт бол олон улсад байдаг л арилжааны хэлцэлийн жишээ. Тэгээд ч Монголын засгийн газрын хувь эзэмшилд ямар ч өөрчлөлт ороогүй, Оросуудаас Монголчууд 49%-ийг нь худалдаж авсан хэлцэл. Харин хувьцааг хямд үнээр худалдаж авсан бол жинхэнэ  хулгай болох байсан байх.

 

Эрдэнэтийн 49 хувийг тэгэхээр Оросууд маш өндөр үнээр Монголын засгийн газарт шахахыг оролдсон гэсэн үг үү?

 

Оюу толгойтой харьцуулаад үзье. Оюу толгойн ордын 34%-ийг Монголын засгийн газар 2010 оны гуравдугаар сард 750 сая ам доллароор зээлээр худалдаж авч байсан. Тус ордын геологийн нөөц нь  Эрдэнэтээс 14,4 дахин их  буюу зэсийн 0,99% эквивалент  агуулгатай, 65 сая тонн зэстэй.  Эндээс тооцоо хийхэд Монголын засгийн газар тухайн үед 34 хувиа худалдаж авсан үнэ нь 1 тонн зэсэнд ноогдох дүнгээр 34 ам доллар болж байж. Тухайн үед зэсийн үнэ тонн нь 6780 ам доллар байсантай харьцуулбал зах зээлийн үнээс нь ердөө 0,5 хувиар тооцож, хэлцэл хийгдсэн гэсэн үг. Харин Эрдэнэтийн хувьд геологийн нөөцийн үлдэгдэл нь 0,4% агуулгатай 4,5 сая тонн зэстэй. 49%-ийг нь худалдан авсан үнэ нь хэвлэлийн мэдээлэлд гарч байгаагаар 350 орчим сая ам доллар байх шиг байна. Тэгэхээр 1 тонн зэсэнд ноогдох хэлцлийн үнэ нь 159 ам доллар болж байна. Хэлцэл хийгдэх үед зэсийн үнэ 4200 ам доллар байсан бөгөөд үнийхээ 3,8 хувиар арилжаа хийгджээ. Харьцуулбал Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийн хэлцэл хийгдсэн гэсэн үг. Оросууд ийм л өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг Монголын засгийн газарт шахахыг санаархаж байж. Тийм ч учраас худалдан авахаас татгалзсан болов уу. Тэглээ ч өчнөөн өр зээлэндээ баригдсан засгийн газар хаанаас мөнгө олж, хувьцаа худалдан авч чадах билээ дээ. Оюутолгойн 34%-ийг зээлээр авсан өр нь өсөөд одоо 1,1 тэрбум ам доллар болчихсон. Улсын нийт өр 22,5 тэрбум ам доллар давчихсан, төсвийн зарлага болон Чингис, Самурай бондын өрийг дахиад зээл авч дарна гээд сая хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга олон нийтэд мэдэгдлээ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн оронд хэн ч байсан 49%-ийг өндөр үнээр авахаас татгалзаж, ард түмнийхээ нуруунд өр үүрүүлэхээс зайлсхийх л байсан болов уу. Гарц байхгүй учраас.  

 

-Хэрвээ тухайн үед Ч.Сайханбилэг ийм өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг авах шийдвэр гаргасан бол Оросуудын шахааг ЗГ-т хийж, улсад хохирол учруулсан хэрэгт өнөөдөр буруутгагдаад бас л бөөн улс төр болох байсан байхдаа. Та 49%-ийг авснаар ард түмэнд өр үүрүүлнэ гэж хэллээ. Улстөрчид болохоор ашгийг нь аваад явчихлаа, хулгайлчихлаа л гэж яриад байгаа шүү дээ.

 

Монголиан коппер корпорацийн ТУЗ-ийн дарга нь 49%-ийг худалдаж авсан мөнгөө зээлээр санхүүжүүлсэн гэж телевизээр ярьж байсан. Хэдэн хувийн хүүтэйг нь мэдэхгүй юм. Ямартай ч тэдний хувьд энэ нь өр. Эсрэгээрээ засгийн газар авсан бол энэ бидний өр болно. Өрөө эхэлж төлчихөөд ноогдол ашиг хүртэх тухай ярина. Засаг мөнгөтэй байсан бол хамаагүй л дээ. Гэтэл тэр мөнгө нь алга байна. Олон улсын шинжээчид зэсийн нийлүүлэлт 2019 хүртэл илүүдэлтэй, үнэ өсөхгүй гэж таамаглаж байгаа. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн 1тн цэвэр зэс үйлдвэрлэх өртөг нь 4820 ам доллар байна. Гэтэл зарах үнэ Лондогийн металлын бирж дээр 4600 уруу ороод ирлээ. Өртөгөөсөө доогуур үнэтэй байхад ашигтай бизнес хийхэд хэцүү. 2015 онд тус үйлдвэр 100 төгрөгний орлого олохын тулд хэмнээд хэмнээд 91 төгрөгийн зардалтай ажилласан тайлан гарсан байна билээ. Хүнд үед мэргэжлийн уурхайчин хүн сүүлийн 4 жил энэ үйлдвэрийг удирдсан. 2012 онд 1 тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь бүр 6600 ам доллар байсныг ингэж буулгаж чадсан нь том амжилт. Цаашид өртгийг үүнээс илүү бууруулах нь бараг боломжгүй зүйл. Учир нь Эрдэнэтийн нөөц дундарч, уурхайн гүн нэмэгдэж байгаа. Бас хүдрийн агуулга нь байгалийн тогтоцоороо жил ирэх бүр буурна. 1 тонн хүдэрт 0,53% байсан зэсийн агуулга 0,4% хүртлээ буурна. Одоо авч байгаа баяжмалынхаа  хэмжээг тогтвортой барихын тулд хүдэр олорлолтоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Байгалийнхаа хуулиар жил ирэх бүр олборлолт, тээвэрлэлт, баяжмал боловсруулалтын зардал нь байнга өсөх болно. Түүнээс гадна уурхай хаагдах үед гарах байгаль орчин, нийгмийн асуудалд одооноос анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд ихээхэн санхүүжилт шаардагдана. Олон улсын шинжээчид зэсийн үнэ мөддөө өсөхгүй гэж таамаглаж байгаа.  49%-ийг худалдаж авсан Монголиан коппер корпораци хөрөнгө оруулалтай нөхөж чадахгүй дампуурвал тэдний л хохь болно. Эрсдэлтэй. Эрдэнэт 100% Монголын засгийн газарт ирлээ гэхэд энэ эрсдэл ард түмний нуруун дээр л ирнэ. Оросууд уул уурхайн салбарт туршлагатай улсын хувьд энэ бүх эрсдлийг тооцоолж, 49%-иа зарах сонирхол төрсөн байх. Үнэндээ бол Оросууд уурхайг хаах, нөхөн сэргээх болон уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэхэд ихээхэн  хөрөнгө шаардагдаж байгаа, дээр нь Жастын Батхүүгийн зэрэг өчнөөн сая ам долларын зээлийг төлөлцөхөөс л зугтлаа шүү дээ. Алтных нь нөөц дуусаад ирэхээр лицензээ зараад зугтчихдаг хариуцлагагүй үзэгдэл Монголд их гардаг. Нэг тиймэрхүү л дүр зураг Оросууд дээр ажиглагдаад байгаа юм.

 

Монголиан коппер корпорацийг 49%-ийг эзэмшиж буй атлаа 51%-ийн эрх мэдлийг булааж авсан гэж ярьж байна. Энэ нь засаглалын гажуудал уу?

 

Оюу толгойн 34%-ийн төлөөл болж Эрдэнэс Монголоос ТУЗ-ийн дарга томилогдон ажиллаж байна. Цөөнхийн хяналт гэдэг утгаараа. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний 4.7-р зүйлд хувь нийлүүлэгчдийн санал тэнцсэн тохиолдолд ТУЗ-ийн дарга нь шийдвэр гаргана гэж заасан байдаг юм билээ. Оюу толгойн веб сайтад нь энэ мэдээлэл байна. Эрдэнэт энэ загвараар компанийхаа дүрмийг шинэчилсэн юм байна гэж ойлгож байтал сая засгийн газрын хуралдаанаар өөрчилсөн байна. Төрийн төлөөллөө хэрэгжүүлнэ гэж ТУЗ-ийн 1 гишүүн нэмсэн гэсэн. Оросууд байхад ингэж чадаагүй 38 жил болчихоод Монголчууддаа ингэж ялгавартай хандаж байгаа нь хэр шударга юм болдоо. Эрдэнэтийн жишгээр Рио Тинто Монголын талаас ТУЗ-ийн дарга томилохгүй гэвэл бид юу гэж хэлэх үү ? 49%-ийг хэрхэн шилжүүлж авсан асуудал нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдож дүгнэлт гараагүй байхад гарсан засгийн газрын шийдвэр нь харин хууль зөрчсөн үйлдэл болчихоогүй байгаадаа. Ер нь тэгээд Монголд төрийн төлөөллийг хэрэгжүүлнэ гэхээрээ хуулийг яаж завхруулж байгаа жишээ олон байна. Эрдэнэс тавантолгойг хар л даа. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 210 ам доллароос давчихаад байхад үнээ нэмэх боломжгүй гээд 20 гаран ам доллароор хэчнээн ч сая тонн нүүрсийг үр ашиггүй түүхийгээр нь урсгав. Гэтэл  компани нь 250 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 760 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрт орчихсон, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурчихсан үзүүлэлттэй болчихсон байх жишээтэй.  Ашигт малтмалын тухай хууль, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нүүрсийг угааж баяжуулж зарах заалт байтал төрийн компани нь ингээд эсрэгээр нь ажиллаад л байж байна. Бас нэг жишээ, Бид Тавантолгой-Гашуун сухайтайн төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгөөр аль 6 жилийн өмнө бариад тодорхой хугацааны дараа төрдөө 100% хүлээлгэж өгөх төслийг гацааж зогсоочихоод нэг км-ч төмөр зам барьж чадаагүй сууж байна. Гэтэл саяхнаас  энэ төмөр замын 49%-ийг нь Хятадуудад зарна гэх яриа сонсогдох боллоо.  Удахгүй төмөр зам дээрээ бөөн төрийн шахаа хийгээд өрөө дарж чадахгүй төмөр замаа нэг мөсөн тавьж туух биз. Юу ч гэхэвдээ. Энэ мэт төрийн компаниудын завхарсан асуудлууд зөндөө байна. Стратегийн ордуудын төрийн эзэмшилтэй холбоотой хэт улстөржилт, хэрүүл тэмцэл, элдэв хий хардлагууд нь хөгжлийг хойш нь чангаасан уу гэхээс урагш нь лав татаж чадсангүй. Он гараад Чингис бондын өрийг дарах эхний 580 сая ам долларын зээлийн төлөлттэй нүүр тулах гэж байна. Асуудалд бодитоор хандаж хэрэлдэж, хэлэлцэж суухын оронд шийдлээ гаргаад урагш алхаасай билээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Зочин (182.160.36.134)
    АН нам ард түмнийг ёстой жинхэнэ дарангуйлж байсан даа. алтанхуяг з.энхболд сайханбилэг батүүл нар яаж аашилж байлаа. өндөг идэхээ боль гэж хүртэл занаж байлаа
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.36.134)
    49 хувийг дагаад монросцветмет асгатын мөнгөний орд дагаад зарагдчихвуу гэж энхтөвшинг асуухад сайханбилэг туузан хорхой мэдэн будилж займчуулж зарагдаагүй авсан гэж сөрвөлзөн хэрэлдээд огт хариулаагүй. бас нэг хулгай нь ингэж илэрч байна.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.161.24)
    ТҮЛХҮҮРДСЭН ХҮҮХЭЛДЭЙ.
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.16)
    ЧИ ОДОО ЮУ ВЭЭ ТЭР ӨРМИЙН МАШИНАА СОЛЬЧИХООД БҮЛТРЭЛ ДЭЭ
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочие (122.201.24.55)
    Ардын намын дарлал дарангуйлал хэрээс хэтэрч байнаа. Одоо эрдэнэтийг урьдын адил эзгуйчилж дураар зайдагнаж луйвраа хийх гэсэн чинь болохгуй болчихлоо гээд нямкагаас эхлээд боож ухэхнээ. Уэр ямар ч шалтаг шалтгаан байхгуй. Эрдэнэтэд уэр йг хумуусээ тавиад уостой нэг дураар юм болдог байсан юм бишуу
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • irgen (89.217.200.133)
    Ene odoo bitgii hudlaa medemhiir,,,,uls avaagui huvi hyn avsan baigaad l ard tymen durguizeed , esergyyzeed baigaa,,,,ulsiin omchid ochihiig hysch baigaa ard tymen, Ternees bish Oros manaid ogsond bayartai baigaa shdee,,,bitgii hudlaa budlian yysgeed bai,,,!!!
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Өнгөрсөн хэдэн жилд олон хүн дээрэмдүүлсэн дээ,гэхдээ бас луйвраар баяжсан улсыг бол бас яахав,хэ хэ хэ
      2016 оны 10 сарын 25
  • Зочин (59.153.114.30)
    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх төрд авах явдал мөн. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Сайн эдийн засагч, муу эдийн засагчийн хооронд нэг л ялгаа байдаг. Муу эдийн засагч юмны харагдаж буй талаар л хязгаарладаг бол, сайн эдийн засагч алив зүйлийн үл харагдах тал, урьдчилан харах ёстой талын аль алиныг тооцдог. Францын нэрт улс төрч, эдийн засагч Фрэдэрик Бастиа
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Наранбаатар ямар нь вэ,ха ха ха
      2016 оны 10 сарын 25
  • Зочин (59.153.114.30)
    Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Томас Робэрт Мальтуст бичсэн захианаас
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Үндэсний эдийн засагт төрийн секторын өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ.
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм.
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.30)
    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Жил (203.91.115.41)
    Юу ч мэдэхгуй байж зоригтой ярьдаг хумуус их олон болжээ. Нэг бол захиалгат ярилцлага байх шиг. Ер энэ залуугаар байсхийгээд л юм бичуулэх, ярилцлага авах ажлыг хэн нэгэн зохион байгуулаад байх шиг байдаг юм.
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.23.8)
    Улс төрч руу нэг удаа оймс шидчихэд л энэ мэт зүйл яриад явах боломжтой болно гэж үзэж байгааг нь л харахад ямар хүн бэ гэдэг нь мэдэгдэж байна шүү дээ. Үнэхээр улс орноо гэж бодож явдаг хүн юм бол янз бүрийн баримттай баримтгүй хов тараах биш, бодит ажлыг чимээгүйхэн хийгээч л гэж хэлэе дээ.....
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • MCS-iin Oджаргалын зараалын илжиг шүү дээ энэ Нар (202.9.41.67)
    MCS-iin Oджаргалын зараалын илжиг шүү дээ энэ Наранбаатар. Ёстой жинхэнэ Шизо, үхсэнийх нь эдийн засагч байх вэ дээ!!!!!!! Зараалын илжиг. Зүгээр л зайлаа зайл наранбаатар гэх үнэнч дуулгавартай Тээрмэнд явдаг ИЛЖИГ
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • sa (59.153.113.237)
    Наранбаатараа чамайг ямар эдийн засагч гэдгийг мэднэ шүүдээ. Энэ тэнд том юм ярьж онигоонд ороод явах юм.
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • s (202.179.26.110)
    Эрдэнэтийн жишгээр Рио Тинто Монголын талаас ТУЗ-ийн дарга томилохгүй гэвэл бид юу гэж хэлэх үү ? - гэнээ. Одоо болтол Оюу Толгойн ТУЗ-ийн даргыг монголын талаас томилдог гэж боддог хүн ажээ. за одоо юу ч ярихав дээ. сурч, боловсорчоод том том юм ярьж бай л даа монгол залуус аа. хөгийн амьтад байж өөртөө итгэлтэй том том юм ярихыг нь яана...
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Нус (27.123.214.106)
    Энэ дандаа энд тэнд угаадас долоож тэнэг юм ярьж явдаг этгээд. Нусан буу чинь
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • s (202.179.26.110)
    ЭНЭ ЁСТОЙ ЮУГАА Ч МЭДДЭГГҮЙ НӨХӨР БАЙНА. ОЮУ ТОЛГОЙН ТУЗ-ИЙН ДАРГА БАТСҮХ ЧИНЬ МОНГОЛ ТАЛААС БИШ РИО ТИНТОГООС ТОМИЛОГДСОН. ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ЯГ ҮНЭНДЭЭ РИО ТИНТО МОНГОЛЧУУДААС АСУУЛГҮЙ ШИЙДВЭРЭЭ ГАРГААД ЯВАХ БОЛОМЖТОЙ. ЯАХАВ, ОРД НЬ МОНГОЛЫН НУТАГТ БАЙГАА УЧИР МОНГОЛЧУУДТАЙ АЛЬ БОЛОХ ЗӨВШИЛЦӨЖ ЯВАХ ГЭЖ Л ОРОЛДДОГ БОЛОХООС. ИЙМХЭН ЗҮЙЛ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ТОМ ТОМ БҮЛТЭРСЭН ТЭНЭГҮҮД ЯМАР Ч ОЛОН ЮМ БЭ ДЭЭ
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
    • MCS-iin Oджаргалын зараалын илжиг шүү дээ энэ Нар
      MCS-iin Oджаргалын зараалын илжиг шүү дээ энэ Наранбаатар. Ёстой жинхэнэ Шизо, үхсэнийх нь эдийн засагч байх вэ дээ!!!!!!! Зараалын илжиг. Зүгээр л зайлаа зайл наранбаатар гэх үнэнч дуулгавартай Тээрмэнд явдаг ИЛЖИГ
      2016 оны 10 сарын 25
  • ooo (202.9.42.179)
    Nyamdorj shig tolgoi ugaah ni gutsvaa
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.83)
    муусаан хулгайч нар буруу үүлдэл хулгайгаа зөв гэж зүтгэн хүний толгой эргүүлэх гэж хуцваа мөн Газарын баялаг ард түмний өмч төрийн хамгаалалтанд байна Үндсэн хууль энгэж заасан
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.143.148)
    Энэ муу бандаашны бацаанд аяга угаадас өгөөл ийм юм бичүүлнэ шдээ
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Нааба одоо Ээбээ рүү шивэртэй оймсоо шидэх хэрэгтэй болж дээ кк
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    400 сая ам доллар бол Эрдэнэтийн 1 улирлын л орлого. Энэ мөнгөөр эрдэнэтийг худалдаад авчихсан ерөөсөө тэр.
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    хэн буруу гэсэн юм бэ. мөн хэн зөв гээд байгаа юм. үнэн худлын л шаллгах гэж байна. энэ новшнууд монголчуудыг аврах гээд тийм нутгийг зарсан авсан гээд хуцах нь л дээ. ард түмний өмчийг ард түмэнд нь хэлж асууж байж шийд. Би авах байсан бол яах гэж
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
    • Наранбаатар чи Луйварчидын гар хөл болж явдаг Эрг
      Наранбаатар чи Луйварчидын гар хөл болж явдаг Эргүү Хонь шүү дээ чи.
      2016 оны 10 сарын 25
  • tt (103.26.194.246)
    ulgaich
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.234)
    Ийм буруу наймаа хийдэг ХХБ үнэхээр мал юм даа, аль эсвэл улсаа алдагдалд оруулахаас хамгаалж өөрийгөө зольсон эх орончдын маш том бүлэглэл үү?
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Эх оронч хулгайч нар буюу манан корпорацын хийсэн ажил
      2016 оны 10 сарын 25
  • Зочин (202.131.247.12)
    Энэ залуу хүн маш зөвөөр асуудлыг хардаг в Даан ч иимэрхүү ухаалаг сэхээтнүүдийг Зи Энхболд Миеэ Энхболд мэтийн мафийн бүлэглэлийн удирдагчид үргэлж доош нь хийж шахаж доромжилдог в Өөрсдийнхээ түрийвчрүү Төрийн мөнгийг яаж хулгайлах вэ л гэж бодохоос ийм мэдлэгтэй сэхээтнүүдийг Төрд гаргахын бүх чадлаараа эсэргүүцдэг Бид ийм л ялзарсан нийгэмд амидарч байнадаа хүмүүсээ Хойч үе мин яана даа
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
    • Зочин
      teneg
      2016 оны 10 сарын 25
    • Луйварчидын гар хөл болж явдаг Эргүү Хонь шүү дээ
      наранбатараа чи битгий өөрөө өөрийгөө магтаад бай!! Нэмэргүй дээ Малаа!! Чи бол зараалын илжиг. Чи үхсэн баасных нь эдийн засагч байдаг юм бэ????? Луйварчидын гар хөл болж явдаг Эргүү Хонь шүү дээ чи.
      2016 оны 10 сарын 25
  • Зочин (182.160.38.30)
    бор өндөр асгатын мөнгөний орд бүгд хамт зарагдсан мал аа? хулгайч хулгайчаа хамгаалах гэж
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    8 цаг 51 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 7 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    9 цаг 17 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    9 цаг 36 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    10 цаг 19 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 6 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    12 цаг 9 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    13 цаг 37 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    14 цаг 21 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    14 цаг 44 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    15 цаг 9 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    15 цаг 36 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    15 цаг 39 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    15 цаг 45 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    16 цаг 25 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    16 цаг 48 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    16 цаг 53 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    17 цаг 12 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    17 цаг 20 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    17 цаг 36 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК