зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харийн мэдэлд байсан өмчийг Монголдоо авч ирсэн нь буруу бол ял хүлээхэд бэлэн байна

2016-10-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар ОХУ-ын “Ростех” компанийн мэдэлд байсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” худалдан авсан тухай болон энэ үйл явцыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. Байнгын хорооны тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамыг төлөөлж дэд сайд Б.Энхбаяр оролцсон бөгөөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар гишүүдийн  асуултад хариулт өгсөн юм.

 

Засгийн газраас томилсон Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуралдааны эхэнд танилцуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д шилжүүлж авах шатанд Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцитой холбогдох долоон зүйл заалт зөрчигдсөн байж болзошгүй, Засгийн газар уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй, дангаараа шийдсэнээс гадна холбогдох сайд нар эрх мэдлээ хэтрүүлсэн байх магадлалтай зэрэг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд АТГ-т ханджээ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэрийг шалгуулахаар Монголбанкинд хандсан тухайгаа хэлсэн. Харин энэ бүх асуудлын хариуг Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар хангалттай өгсөн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн тавьсан асуултыг томолбол:

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувь дээр Засгийн газар хууль зөрчсөн байх магадлал байна. Энэ талаар тайлбарлана уу?

 

Ц.Даваасүрэн гишүүн:

 

-“Эрдэнэт” стратегийн ач холбогдол бүхий ордод хамаардаг. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал болоод хоёр улсын харилцааны асуудал бий. Гэтэл Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэлгүй дангаараа шийдсэн бэ. 49 хувийг Засгийн газар худалдаж авах эрхээс Ерөнхий сайдын хувьд татгалзах эрх байсан уу?

 

Ц.Нямдорж гишүүн:

 

-Хэний захиалгаар асуудлыг шийдсэн бэ. Захиалагч нь хэн бэ?

 

-О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал, “Ти Ди Би капитал” компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байна. Яг хэн гэж хүний даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийсэн бэ?

 

Д.Тэрбишдагва гишүүн:

 

-Засгийн газар тухайн үед 49 хувийг худалдан авах мөнгийг босгож ирж болоогүй юм уу? Яагаад заавал хаалттай хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэсэн юм бэ?

 

Ө.Энхтүвшин гишүүн:

 

-Гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтын өмнө энэ асуудлыг заавал шийдсэн байх ёстой байсан юм уу. Яваандаа улсын мэдлийн 51 хувийг авах нь гэсэн хардлага үүсэж байна. Сонгуулийн дараа ертөнц сүйрэх гээгүй. Та нар энэ 49 хувийг хувьд авах гэж эртнээс бэлдсэн байна. “Эрдэнэт”-ээс гадна Монголросцвемтет, Асгатын орд яваад өгсөн гэж үнэн юм уу?

 

Энэ бол УИХ-ын гишүүдийн хамгийн ихээр сонирхож байсан асуудал бөгөөд үүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарын хариулсныг тоймлон хүргэе.

                       

“ХУДАЛДАН АВАЛТ ХИЙГДЭНГҮҮТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛЖ БАЙГАА”

 

Миний бие энэ асуудлаар УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн өмнө байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс хойш ямар нэг мэдэгдэл, байр суурь илэрхийлэлгүй өнөөдрийг хүрсэн. Ингэх боломж ч байгаагүй. Яагаад гэвэл, үүнтэй холбоотой бүх тушаал, шийдвэр нууцын зэрэглэлтэй хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн учраас тэр бүр яриад байх боломж байгаагүй. Нөгөө талаас, цаг хугацааны хувьд ч тохиромжгүй байсан. УИХ-ын сонгууль, бүтэц, бүрэлдэхүүний асуудал, залгуулаад орон нутгийн сонгууль гэхчлэн улстөржилт өрнөж байсан учраас асуудлын гүнд орж, эрүүлээр харахад хүндрэл учрахаар байв. Орон нутгийн сонгууль дууссан учраас одоо асуудлыг эрүүлээр, эх оронч өнцгөөс харах нөхцөл бүрдсэн байх гэж бодож байна.

 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг шийдэхэд одоо яриад буй хоёр асуудлаар маргаан гарч байсан. Нэгдүгээрт, УИХ -аар асуудлыг оруулж хэлэлцүүлэхгүй бол болохгүй. Яагаад гэвэл, Их хурлын бүрэн эрхийн асуудал гэсэн байр суурь байсан. Нөгөө талд нь, асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалт байгаагүй. Яагаад гэвэл худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ хүчингүй болж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг холбогдох газрууд, Үндсэн хуулийн цэцэд оруулж шийдвэрлүүлэх нь зөв биз. Харин би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Хэдэн жилийн өмнө УБТЗ-ын асуудлыг ярихад Оросын тал 50 хувиа аваач гэхэд  Монголын тал Оросгүйгээр цааш явах боломжгүй гэж шийдсэн тохиолдол байдаг. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугаааны хувьд эвгүй үед орж ирсэн. Тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эх буюу УИХ-ын сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе. Зургадугаар сарын 23-нд гурван улсын Төрийн тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө асуудлыг шийдэх боломж байна гэж байсан. Тиймээс цаг хугацааны ийм хайчин дунд байгаа учраас та гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь аваад явчих асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргаж өгөөч. Хэрэв Их хурлын сонгуулийн дараа намрын чуулган руу асуудал шилжвэл 49 хувь нь Монгол руу ирэх нь шийдэгдэхгүй байж болзошгүй гэсэн байр суурь байгаа гэсэн учраас Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргасан.

 

            “БИ “ЭРДЭНЭТ”-ИЙГ АЛДСАН БИШ, ОЛЖ АВЧИРСАН ЕРӨНХИЙ САЙД БАЙЯ ГЭЖ БОДСОН”

 

49 хувийг худалдаж авах эрхээс Засгийн газар яагаад татгалзав гэдэг асуултын хувьд, Засгийн газрын гишүүд энэ асуудлаар ярилцсан. Протоколд ч бий. Оросын талын байр суурийг баталсан бичиг баримтыг Засгийн газарт авчирч үзүүл гэсэн шаардлагыг тавьсан. Яагаад гэвэл, цаг хугацааны хувьд шахуу байгааг тэр хүмүүс бидэнд хэлсэн. Нөгөө нэг асуудал нь, 49 хувь бол зөвхөн бидэнтэй хийгдэх гэрээ юм. Хэн нэг өөр этгээд орж ирэх юм бол энэ гэрээ хийгдэхгүй гэсэн. Ер нь бол ОХУ-ын эзэмшлийн 49 хувь гэдэг өөрөө урт түүхтэй асуудал. Анх ОХУ-ын Засгийн газар хувьцаа эзэмшигч нь байсан. Дараа нь Сангийн яам нь болсон. Дараа нь манай ТӨХ гэдэгтэй адил тэр институци нь 49 хувийг эзэмших болсон. Эцэст нь “Орос технологи” гэдэг аж ахуйн нэгж(ААН)рүү шилжүүлсэн байдаг. Энэ үед бидэнтэй ямар нэг байдлаар асуудал яриагүй. ОХУ-ын ААН-д байсан 49 хувиа Монгол Улсын ААН-д зарах худалдан авалтын үйл явц болсон. Ц.Даваасүрэн гишүүний асууж байгаа шиг ийм асуудал гарах учраас Засгийн газрын тогтоол хоёр заалттай гарсан. Нэгдүгээрт, “49 хувийг авах давуу эрхээс татгалзаж, тухайн нөхцөлд нь худалдан авалтыг зөвшөөрсүгэй” гэсэн заалт. Хоёрдугаарт, процессын хувьд дуусгахыг Гадаад харилцааны сайдад даалгасан. Гуравдугаарт, Засгийн газрын хуралдаанд бид ярилцаад, нэмж оруулсан нэг заалт бий. Тэр нь танай ААН-д 49 хувиа зарна гэдгээ батал. Баталж чадахгүй бол бид 49 хувийг авах давуу эрхээс татгалзсанаасаа харин татгалзана шүү гэж оруулсан. Үүнийг Ажлын хэсэг харсан байх гэж бодож байна. “Ростех” компани “Бид энэ аж ахуйн нэгжээс бусад хуулийн этгээдтэй ямар нэг байдлаар яриа хэлцэл хийгээгүй” гэсэн бичиг ирүүлснийг Засгийн газарт авчирч үзүүлсэн. Мөн тэр бичигт бид цаашид ямар нэг гуравдагч этгээд, аль нэг улсын Засгийн газар, тэр дотроо Монголын Засгийн газрыг оролцуулан ямар нэг яриа хэлцэл хийгээгүй гэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг шийдэхэд ямар нэг хувилбар байгаагүй.

 

400 сая ам.доллар байгаагүй юм уу гэдэг асуудал онолын түвшнийх. Бидэнд ямар туршлага байсан гэхээр УИХ дээр Цагаан суваргын асуудал орж ирж байхад бид 200 сая ам.доллар өгч чадахгүй буцааж байсан. Улаанбаатар төмөр зам 100 хувь Монголын төрийн өмч болох боломжийг ч бас алдсан. Энэ бүхнийг бодсон.  

 

Монгол Улсын эрх мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь авчрахын тулд зөвхөн энэ замаар явах юм байна. Эсвэл хуучин байсан статус буюу 51 хувь нь Монголын төрийн мэдэлд, 49 хувь нь ОХУ-д хэвээр байх нь гэсэн ийм л хоёр зам байсан. Миний оронд ямар ч хүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хамаагүй, эхний замыг нь сонгож авах байсан болов уу. Яагаад гэвэл Засгийн газрын гаргасан энэ шийдвэрийн дүнд хоёр улсын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт” 100 хувь Монгол Улсын үйлдвэр гэж нэрлэгдэх болсон. Би энэ улсын эрх ашгийн төлөө ажиллаж байсны хувьд “Эрдэнэт”-ийг алдсан биш, олж авчирсан Ерөнхий сайд байя гэж бодсон юм шүү.

 

“ОРОСЫН МЭДЭЛД БАЙСАН БАЯЛГИЙГ МОНГОЛДОО АВЧИРСАН НЬ БУРУУ БОЛ ЯЛ ХҮЛЭЭХЭД БЭЛЭН БАЙНА”

 

Яагаад хаалттай хэлэлцсэн талаар гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, сонгуулийн сурталчилгаа эд явагдаж байсан. Хоёрдугаарт, аливаа айлчлалын асуудлыг нууцын горимоор хэлэлцдэг. Гуравдугаарт, бизнесийн алтан зарчим бий, хоёр ААН хоорондоо нууц хадгалах гэрээ байгуулдаг. Үүний дагуу гэрээ хийдэг учраас хариуц эцэслэж гарах хүртэл ил болгож болдоггүй. Энэ зарчмуудын дагуу хаалттай хэлэлцсэн.  

 

Монгол төрийн төлөө 20, 30 жил зүтгэсэн та бүхэн улс төр яаж явдгийг мэднэ. Мушгиж яриад байж болохгүй. Харь улсын мэдэлд байсан Монголын төрийн өмчийг 100 хувь эх орондоо авчирсан нь буруу гээд ял шийтгэл хүлээдэг бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.

 

О.ОРХОН: “РОСТЕХ” ХУВЬЦААГАА ХЭНД ШИЛЖҮҮЛЭХЭЭ ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ

 

            Би ХХБ-ны гүйцэтгэх захирал болон ХХБ-ны 100 хувийн охин компани болох “Ти Ди Би капитал” компанийн гүйцэтгэх захирлын хувьд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөхөөр ирлээ. Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдпож, яаж ажилласан талаар асуултад хариулц, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж ирээгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна.

 

Захиалагчийн хувьд “Монголын зэс корпораци” манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо, мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн. Үүнд “Ти Ди Би капитал” компани зөвлөгөө өгч оролцсон. ХХБ ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон.

 

Үйл явц хэрхэн өрнөсөн гэхээр үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн гараас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. “Ростех” компанийн Хяналтын зөвлөлд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон, томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростех” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал. Нэгэнт ийм эрх байхад “Ростех” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яах вэ. Ямар ч байсан “Монголын зэс корпораци”-тай худалдах, худалдан авах гэрээ, нөхцөлөө тохирч, холбогдох гийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай, ийм нөхцөлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцөлөөр Монголын Засгийн газраас худалдан авах, эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу “Ростех” худалдан авагчаа сонгоод, нөхцөлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх, эсэх талаар сонголт өгсөн. Засгийн газраас давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гаргасан.    

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (57)

  • Зочин (66.181.181.156)
    Мэдээ сайн үздэг хүн зөв бурууг ялгаж чадна
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.190.18)
    Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.117.8)
    Сайханбилэг бол алиалагч
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.70.46.230)
    Сайханбилэг зүгээр л өөрийгөө 100 харуулж байна. Ард түмний гарт байсан өмчийг хууль зөрчиж луйварчдад боломж олгочихоод ярьж байгааг нь харахад үг болгондоо ороогдох нь ил байна.Хуулинд хулхи эх орончдыг хамгаалсан заалт байхгүй
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • gaabi (59.153.87.209)
    muu luivarchid hogiin pizdag shorond ni hataagaach
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Zochin (103.212.116.139)
    Ene Orkhon, TdB sahal Erdenebileg, tsaana n hujaa nartai hamtardag erunhiilugch Elbegdorj nariig hurdan barivchilj huuli bus hurungunuudiig huraaj zohih shiitgeliig n onooh heregtei yum bn
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • ZOCHIN (78.182.130.210)
    AARD TUMEN MINI AN BIDNIIG 3 SAY IRGDIIG IIM L BAIDL ORUULSAN ODOO ARD TUMEN BSH TSAG BSON BID DENDUU UR HOICH YAHUU
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • ZOCHIN (78.182.130.210)
    BID YAGD ZSGIIN GZAR DABUU ERHEES TATGJZAB GJ BGAN ENE BOL 3 SAY IRGDIIN HUSEL SONIRHOL TA NAR ARAICHDEE SHUNAL CHINI BHGUI BHUU UR HOICHOO BOD
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • zochin (202.9.42.106)
    mongoldoo awsaniig hen ch buruutgaagui,songuuliar dalimduulj,buruu munguur,mash tom luiwariig yaj hiisnee tailbarla geed bga yum,ard ni elbegdorj bga ni todorhoi
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Zochin (31.208.17.233)
    Ene saihanbileg gej nuhur ih budlianii ezen uh ch mungu idsrndee shalgah heregtei
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Иргэн (202.126.91.88)
    Бид ийм ерөнхий сайдтай байсан гэжүү. Ярьж хариулсан зүйл нь үнэхээр мэдэн будилж зүгээр л нэг тоглоом тохуу хийсэн гэж ойлгохоор байна. Инээдтэй зүйл үнэхээр их ярьжээ. Ийм ерөнхий сайд байдаг юм уу, үнэхээр шившигтэй. Өмчийг эх орондоо авчирсан гээд байх юм. Хэний мөнгөөр авсан юм, яагаад УИХ, Аюулгүй байдлын зөвлөлөөр яриагүй юм, товчхондоо бол АН сонгуульд ялна, энэ асуудлыг дарж чадна гэж хөөрцгөлсөн явдал юмуу даа.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • ӨМТ (124.158.111.6)
    Монгол улс өөрийн давуу эрхээс татгалзсан үнэдслэл хэр хуулийн хүрээнд байгааг л шалгах асуудал юм байна л даа. Нямдорж гуай хувийн хэвшлийнхэн рүү ингэж илт дайрч болдогч юм уу үгүй ч юм уу. Хулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй үгүйг л шалгахад болоо. Хэлтэй амтай гээд мань эрийг өөдөөс нь явуулсан байх. Явуулсан хүмүүс нь уг энэ худалдан авалтан оролцох хүсэтэй л байсан хэрэг. Яахавдээ байранд нь үнэгүй сууж байгаан хойно явахаас яахав. Зөвөө зөв.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • irgen (202.179.31.95)
    gadnii huviin kompanii medeld bsan Mongoliin umchiig eh orondoo avaad irj bhad uynd ni tegtlee ih durguitseed bgaa yum Uursdiinhuu shahaanii biznes ni bagtahgui blohoor durguitseed l bga yum bish uu Oros ezed chini Mongold ni bish uur uls orond zarsan bol yah bsiin
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Chamd uunees oor yum oilgogdohgui bn uu. Yaaj avsniig n yariad bn. 27toi neg zaluud 49 huvi shiljlee ene n tegeed mongol ulsad shiljsen bn uu. Mash olon huuli zurchson. yadaj hudlaa ch gesen tendereer avdan bol ch yaahuu. Huuvildaj nuutsaar avlaa shdee
      2016 оны 10 сарын 27
  • Зочин (203.169.48.131)
    Бариад ясыг нь цайтал хорьчих Монгол аавын хүү алга уу.Яаж ч чадахгүйг нь мэдээд том том дуугарч байна ш дээ.Арай л юмаа
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.37.247)
    Монголын ард түмэн нийтээрээ эзэмших ёстой байсан юм. яагаад гэвэл ард түмний хөрөнгөөр боссон үйлдвэр
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
    • zochin
      niiteeree ezemshih 400 sayiig ni chi gargah bsan yuma amniuhaa zorgoir yrih bugdiig shuumjleh yumdaa
      2016 оны 10 сарын 27
  • Зочин (182.160.37.247)
    хэдэн хулгайч нар их том байнаа? энэ гулжгар нөхөр чинь одоог хүртэл өөрийгөө ерөнхий сайд хэвээрээ гэж зүүдлээд байгаа юм биш биз?
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (116.7.67.203)
    Энэ Сайхан билэг Орхон нар та нар больдоо та нар манийгаа арай дорд үзэж байна. Өнөөдөртөө улаан цагааныг ялгахтайгаа байгаа. Битгий манийгаа доромжлоод бай. Нэг компани хэсэг хүмүүсийг хуурч болно. Монгол Улсын 3 сая иргэдийг хуурч чадахгүй шүү дээ? Одоо ялаа хүлээ юуны чинь гадаадад алдах байсан өмчийг аварлаа гэж хуйвалдаж авчихаад одоо болхоор их эх оронч юм ярих гээд. Та нар нэг асуултанд хариулаадах. Ямар асуудлыг хаалттай хуралдаанаар шийддэг юм. Миний мэдхээр өмчийн асуудлыг хаалттай хуралдаанаар шийддэггүй байх. Нөгөө талаар заавал та нар худалдаж авах албагүй шүү дээ. Хэрэв олон нийтэд зарласан бол бич худалдаад авах арга олон шүү дээ. Товчхондоо ялаа хүлээ.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      xaxaca bas heden hun holsloood oorsdiigoo omooruulj busdii tarhiig ugaah zorilgotoi comment bichuuleed bgaan bishuu naad saihanbeg terguutei luivarchid chin
      2016 оны 10 сарын 27
    • Зайл
      Чамд ноогдоогүй болхоор хүнд хилс хэрэг тохож ял үүрүүлэх юмуу. Нямдорж та 2 Монголоос зайлаач
      2016 оны 10 сарын 27
  • ЗОЧИН (203.91.115.37)
    ОРОСУУД ХЭНД ЗАРАХАА ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ ХУЖААД ЗАРСАН БОЛ НЯМДОРЖИЙН САНАА АМРАХ БАЙЖЭЭ ХУВЬ ХҮРТЭХ БАЙСАН ЮМ БАЙЛГҮЙ ЯМАРЧ БАЙСАН ДАХИАД БЭЛГЭВЧ ШАХАЖ ЧАДАХАА БОЛИВ БОЛОЛТОЙ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      xaxaxa bas heden hun holsloood oorsdiigoo omooruulj busdiin tarhiig ugaah zorilgotoi comment bichuuleed bgaan bishuu naad saihanbeg terguutei luivarchid chin 0 минутын өмнө
      2016 оны 10 сарын 26
  • ЗОЧИН (203.91.115.37)
    ОРОСУУД ХЭНД ЗАРАХАА ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ ХУЖААД ЗАРСАН БОЛ НЯМДОРЖИЙН САНАА АМРАХ БАЙЖЭЭ ХУВЬ ХҮРТЭХ БАЙСАН ЮМ БАЙЛГҮЙ ЯМАРЧ БАЙСАН ДАХИАД БЭЛГЭВЧ ШАХАЖ ЧАДАХАА БОЛИВ БОЛОЛТОЙ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.25.24)
    Ер нь бол Сайханбилиг тэнэг толгой юм. Хэлсэн үг бүр нь өөрийг ороож, бүр сүүлдээ 2 улсын хооронд хагарлын хор цацаж бүх бурууг ОХУ-руу түлхээд гарах муйхар санаа агуулж байна.Эрдэнэтийн Оросын талын 49-ийг 27 настай нэг нялх Сэнгүүм очоод аваад ирдэг байж, Тийм юмыг бүтээж чададгүй Сайханбилиг ер. сайд өрөө хэн болж байнаа.Энэ хүн эрүүл байна уу. Бас Сайханбилиг ОХУ-д болж байгаа явдлыг бид яаж мэдэхэв гэж байгааг юу гэж ойлгох вэ? ОХУ, Монголын ЗГ хооронд ЭЗ, улс төрийн ямар нэг харилцаа холбоо байдаггүй болгочсон зөвхөн хувь хүмүүсийн харилцаан дээр тогтож байгаа гэж ойлгогдохоор ярилаа. Бас ОХУ-ын төр засаг үнэхээр Сайханбилигийн хэлээд байгаа шиг дарамт үзүүлээд байсан гэдэгт итгэхгүй байна, Тэгэх тусмаа олон улсын байдал ярвигтай байгаа ийм үед өөрийн нэр хүндэд сэв суулгах юм хийх тэнэг нь Путин биш.Монголын жирийн ард түмний өмнөөс, ялангуяа Эрдэнэтийхэн Путинд захиа бичие.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Ард (122.201.31.56)
    АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ УЛСДАА БУЦААД ИРЭХЭД НЬ СЭМХЭН ХЭНД Ч ХЭЛЭЛГҮЙ ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ. ЧОНО БОРООНООР ГЭДЭГ ШИГ СОНГУУЛИЙН ҮЕЭЭР ЯАРАН САНДРАН ХИЙСЭН ЧИНЬ ХУЛГАЙ ШҮҮДЭЭ ДУНДААС НЬ АШИГ УНАГАЖ ХЭДИЙГ АВСАН ТЭР БҮГД ЧИНЬ ХУЛГАУ ХАМГИЙН ЧАДВАРГҮЙ ПААМПРАСТАЙ ЕРӨНХИЙ САЙД ХАМГИЙН ТОМ ЛУЙВРЫГ ХИЙЛЭЭДЭЭ АН С ХӨӨЖ ШОРОНД БАНДИ БОЛЖДЭЭ ХӨӨРХИЙ ТЭР ЮУЧ БИШ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх төрд авах явдал мөн. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын төрийн хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Үндэсний эдийн засагт төрийн секторын өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.114.250)
    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Та нар дээрэмдсэн 49% хувиа буцааж өгөх төдийгүй, (103.57.94.92)
    Луйварчин Сайханбилэг тийм БАШИР үгээр хариуцлагаас мултрахгүй. харийн мэдэлд байсан биш, бидний ард түмний мэдэлд байсан 49 хувийг чи хулгайлаад дээрэмчдэд өгсөн юм. Гэрээнд маш тодорхой байгаа. оросууд хэзээ ч 49 хувиа бие дааж шийдэхгүй. Манай засгийн газар авах давуу эрхтэй төдийгүй, зархыг нь зөвшөөрөхгүй байх эрхтэй. Ганц манай ЗГ-ын зөвшөөрлөөр л Оросууд 49 хувиа зарж болно. Өөрөр бол үгүй!!! Ард түмний өмчийг Зувчуулсан БАЛАЙ хог минь та нар үнэнд гүйцэгдэнэ!!! Сайханблагааа, чамд хуурттдаг толгой гэж үгүй. Та нар дээрэмдсэн 49 хувиа буцааж өгөх төдийгүй, Хулгайн хэрэгтэй хариуцлага үүрнэ!!!
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    Dalbaan dor dartsag bolson bogs doloogch min chinii tarhi ugaalt yavtsgui ard tumen bugd medne luivarchid nam damansan uildel hiigeed ard tumenii omchoor garaa ugaaj bna kkkkkk
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Irgen (202.21.106.121)
    Ard tumen tsagaan tsaas tuun deer yu ch bichij bolnoo gj ene luibarchidii n ubuun helsen dee.tiim yum yriad bhiin
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zo (202.21.106.121)
    Alia salbadai yumuu.......
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (73.75.14.37)
    Budging buudaj ustga turiii n esreg huibaldaan Elbeg bayr badanjunai saihanbileg geed luibarchidiig
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • zochin (202.179.27.191)
    huivaldaan
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • иргэн (103.26.195.162)
    Хувьчилж аваад Монголын гол орлогын эх үүсвэрийг завших төлөвлөгөөтэй байсан нь ойлгомжтой байна шүү дээ.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Сайханблагааа, чамд хуурттдаг толгой гэж үгүй.
      Луйварчин Сайханбилэг тийм БАШИР үгээр хариуцлагаас мултрахгүй. харийн мэдэлд байсан биш, бидний ард түмний мэдэлд байсан 49 хувийг чи хулгайлаад дээрэмчдэд өгсөн юм. Гэрээнд маш тодорхой байгаа. оросууд хэзээ ч 49 хувиа бие дааж шийдэхгүй. Манай засгийн газар авах давуу эрхтэй төдийгүй, зархыг нь зөвшөөрөхгүй байх эрхтэй. Ганц манай ЗГ-ын зөвшөөрлөөр л Оросууд 49 хувиа зарж болно. Өөрөр бол үгүй!!! Ард түмний өмчийг Зувчуулсан БАЛАЙ хог минь та нар үнэнд гүйцэгдэнэ!!! Сайханблагааа, чамд хуурттдаг толгой гэж үгүй. Та нар дээрэмдсэн 49 хувиа буцааж өгөх төдийгүй, Хулгайн хэрэгтэй хариуцлага үүрнэ!!!
      2016 оны 10 сарын 26
  • Una (78.250.252.128)
    Ene yanzaaraà bval hoorondoo oilgoltzoj chadahyy? Galt tereg hudluugui bol uter turgen oilgiltzood 1 tiish ni yaraltai bolgoochee yum tzag hygatzaatai shu de dandaa ene talaar yariad BJ bolohgui tegeed daraa ni hyylia zas uurchil hyylind zahiragdaj bga bol
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Una (78.250.252.128)
    Ene yanzaaraà bval hoorondoo oilgoltzoj chadahyy? Galt tereg hudluugui bol uter turgen oilgiltzood 1 tiish ni yaraltai bolgoochee yum tzag hygatzaatai shu de dandaa ene talaar yariad BJ bolohgui tegeed daraa ni hyylia zas uurchil hyylind zahiragdaj bga bol
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.22.2)
    шал өөр юм яриад байхын. энэ хүн ард түмнээ тэнэг гэж боддог бололтой. юу ч гэж хэлээд луйвраа хайцайлж чадахгүй
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.94.202)
    үхэхээ мэдсэн юм шиг сонгуультай уралдаад өөрсдөө авах гэж үзсэн. нууц байх ёстой ч их хурлаас давсан нууцаар дийлэхгүй биз
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.41.121)
    Тэр ялыг нь хүлээлгэ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.47)
    Ард түмний өмчийг өөрсдийн хувийн мэдэлд авчихаад юу яриад байнаа.Хэн нэгэн хувь хүний хөрөнгийг өрнөөс чөлөөлж өөрсдийн мэдэлд авч байгаа бол өөр хэрэг хэзээ нэгэн цагт ард түмний гарт орж ирэх л байсан хөрөнгө шүү дээ Сайханбилэг гуай.Хүний нохой идэхээр өөрийн нохой идэхэд яадаг юм гэж хэлж байх шив дээ.Ардчилал монгол улсад үүсч бий болсноос хойш төрийн өмчийг ийм л маягаар хувийн болгоод дуусгасан шдэ.Одоо Ардын ч бай Ардчилалын ч бай ард түмний хөрөнгийг идэж ууж шамшигдуулсан хэн бугайг ч бүү өршөө.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • zochin
      ard tumnii umch bish orsiin umch bsan yumaa
      2016 оны 10 сарын 26
  • иргэн (49.0.184.30)
    Сайханбилэг үнэхээр эх ороноо гэх сэтгэлтэй юм бол эртхэн буруугаа хүлээгээд хамсаатнуудаа илжилээд ялаа эдлэх хэрэгтэй
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Монгол (202.21.106.136)
    Харийн мэдэлд байсан өмчийг Монголдоо авч ирсэн нь буруу бол ял хүлээхэд бэлэн байна.Буруу биш гэхдээ авчирсан арга чинь буруу тул ялаа хүлээ, Сайханбилэг ээ.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.38.110)
    МАН биш ард түмэн заргалдаж байна
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.38.110)
    сахал эрдэнэбилгийн нарийн бичиг трансжендер сайханбилэг чи Эрдэнэтийг монголд биш хэдхэн луйварчидтай нийлж идлээ.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.184.82)
    LALARIG SHOROND HI SHON BIKGE
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.31.201)
    МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ЯАГААД ӨӨРИЙН МЭДЭЛД АВААГҮЙ ГЭДЭГТ САЙХАНБИЛЭГ ХАРИУЛАХ ЁСТОЙ. мОНГОЛ УЛС ГЭДЭГ НЭРЭЭР АВААГҮЙ, ХУВЬ ХҮМҮҮС Л АВСАН БАЙНА ШҮҮДЭЭ. ХУВЬ ХҮНЭЭС УЛСАД ОРОХ ТАТВАР ХАРЬ ОРНЫХООС ДОРДОНО ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА. АН-хан АРД ТҮМЭН ГЭЖ БИДНИЙГ УРДАА БАРЬЖ БӨМБӨГ ӨШИГЛӨДӨГ БАЙСАН ОДОО БҮР МОНГОЛ УЛС ГЭДЭГ БОЛЖ аРД ТҮМЭН МИНЬ ҮҮНИЙГ БҮҮ ҮНЭМШЭЭРЭЙ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Ганц манай ЗГ-ын зөвшөөрлөөр л Оросууд 49 хувиа з
      Ганц манай ЗГ-ын зөвшөөрлөөр л Оросууд 49 хувиа зарж болно. Өөрөр бол үгүй! Ганц манай ЗГ-ын зөвшөөрлөөр л Оросууд 49 хувиа зарж болно. Өөрөр бол үгүй! с
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (27.123.214.90)
    Мэдээллийг нягтлахуй. Ц.Нямдоржийн Эрдэнэтийн 49-ийн худалдан авалтын талаархи мэдээллээс бусадыг яахаас ч үл буцах, үг унагаж тулгаж ялладаг мэдлэггүй хардамтгай хоцрогдсон, харгис шүүгчийн зан авир, Ж. Батзандангийн хийрхлээс хөөрч дэвсэн коммунист улаан хамгаалагчдын шинж, хэн хэнээс нь улайрсан туйлшрал нэвт ханхлана. Ц. Нямдоржынхоор Эрдэнэтийн 49-ийн худалдан авалт Оросын тал -иа худалдах санал манайд ирсний дараа явагдсан аж. Гэтэл ноцтой нь Монголын талын 51 луйврын гэрээгээр 49 эзэмшигчдээ очсон гэх асуудал аж. Гэтэл гэрээгээр ч биш ТУЗ-өөрөө дамжуулаад авчихсан гэж үзсэн бололтой. Түүний “33=6 гишүүнтэй ТУЗ-ийн болон дотоод аудитын хорооны даргыг цөөнхийн талаас томилсон нь Эрдэнэтийн Монголын 51-ийг хэрэг дээрээ авчихаж” гэх нь арай хэтэрсэн хардлага мэт. Тэрээр үүнийгээ ”ТУЗ-ийн 6 гишүүний саналд нийцвэл цөнхөөс томилсон даргын саналаар бүх шийдвэр гарна” гэх заалт оруулсанаар нь нотлох гэжээ. Тэгвэл гишүүд санал зөрөөгүй дарга асуудлыг шийдэх хоёр адил ба гишүүд цөм санал
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Ганц манай ЗГ-ын зөвшөөрлөөр л Оросууд 49 хувиа з
      Ганц манай ЗГ-ын зөвшөөрлөөр л Оросууд 49 хувиа зарж болно. Өөрөр бол үгүй! дс
      2016 оны 10 сарын 26
  • Баньдхүү Самдан (27.123.214.90)
    Эрдэнэтийн 49 Монголд, хувийн хэвшилд ирсэн нь нүдээ олсон. Харин заргалдаад байгаа МАН-ынхны хувьд энэ хамаагүй өөрсдөд нь ирээгүй гэдэг л асуудал! Хэн ч бодсон Энэ их хөрөнгө Орост байхад нь ямар ч шонгүй гоожуулж байсан шүлс, огт санамсаргүй нэг залууд ирсэнд шээс болон хувирч өөр юу ч биш. Энэ худалдан авалтыг шалгах нь Монголчуудын биш зөвхөн МАН-ын эрх ашиг. ТУЗ-ийн дарга 49-ийн талаас гарсныг төрийн 51-ийг авчихлаа гэх нь эрүүл саруул хэний ч тархинд орохгүй, тийм тэнэг аргаар авах ямар ч маанаг үгүй харин хоцрогдож мөхөж буй Ц.Нямдоржын л сэтгэлд бууна. Яахав тэгж хар санавал төрийн хүсэлтээр ТУЗ дахин хуралдаад л шийдвэрлэх асуудал болохоос СС-ын тушаал хууль зөрчиж буруу гарсан биш ингэж дуулиан тарих юм биш. Эрдэнэтэд ингэж салхи орсон нь эрх баригчдын шахаасанд аймшигтай нөлөөлж байна. Тэр ч байтугай Оросууд үүнээс айж эртхэн салсан байх шүү.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Луйварчин Сайханбилэг тийм БАШИР үгээр хариуцлага
      Луйварчин Сайханбилэг тийм БАШИР үгээр хариуцлагаас мултрахгүй.
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (202.126.88.13)
    1. Бизнесийн нүдээр харвал ийм их ашигтай ажиллах обьектийг цаг ямагт зан аашаа хувиргаж байдаг Монголын Засгийн газарт итгэл хүлээлгэх, хамтарч ажиллах хүсэл төрөх үү? 2. Орос тэр байтугай юмнуудаа зарж байгаа 3. Яагаад төмөр замаа аваагүйн бол ? Тэр үед засаг хэн барьж байсан бэ? 4. Хувьд байгаад ч татвараа төлнө улсад байгаад ч татвараа төлөх байх? Эрдэнэтийн шахааны бизнесийнхэнд л хамгийн хүнд цохилт болсон байх 5. Гээндээ ч гоондоо ч гэдэг шиг уул нь сумын сургуулийн дээврийн засварыг шийдүүлдэг мөртлөө ийм том төслийг их хурлаар оруулаагүй нь л гайхалтай санагдлаа.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Mongol irged (89.217.200.133)
    Saihanbileg bitgii tenegteed bai !!!!!!!!!!!!! Hariin medeld baisan horongiig TORIIN ooroor helvel ARD TYMNII medeld avah baisan ,,,,hen neg huviin hynii medeld nuuzaar avsan chin buruu baigaa gedgiig heleed baina,,,,ard tymen ooroos chin ilyy oilgolttoi shyy,,,,teneg gej bodoj toorogdyyleh oroldlogo bitgii hiigeed bai,,,!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Ok
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (122.201.28.4)
    Mongoliih bolohoos chiniih bish
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.110)
    Давуу эрхээс татгалзах шийдэл яагаад гаргав. Нөгөө тал нэг худалдан авагчтай хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн болохоос өөр газартай хийхгүй гэж мэдэгдээгүй байх юм. Най болох баярцогтийн 20 ч билүү 30 мянган хувьсагч гэж тэнэг юм ярьдаг шиг булзааруулах гэж будлиан хутгах юм. Насаараа байтугай хэдэн үеэрээ идэх хоолны төлөө аргагүй. Гэхдээ монголын ард түмэн буруутнуудтайгаа хуулийн дагуу ярьж хариуцлага хүлээлгэдэг цаг удахгүй ирэх байх гэж найдаж байна
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Машин хөгжих тусам автомат болоод жолоодход хялбар болсон. Жолооны дүрэм л хялбар болдоггүй нь сонин. Эсвэл хуульч нар ажилгүй болох гээд байдаг байх
      2016 оны 10 сарын 26
  • сх (202.55.185.52)
    монголын засгийн газар авах ёстой байсан, тэр үед мөнгө байсан, тэр тараагад байсан сайн хувьцаа, сайн хашаа сайн оюутан тэр бүх зүйлээс чинь илүү хамгийн түрүүнд эрдэнэт н асуудал байлаа гэж. яаж ч бодсон тэр бүх зүйлээ хаяад ЗГ- авсан бол ард түмэн маш их баярлаад та нар сонгуульд ялах ёстой байлаа. гэвч одоо шорон явах боллоо доо
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • NARAN (202.72.244.221)
    NYAMKAG ARD TUMEN DEMJIJ BNA. HULSNII BICHEECHID TARHI UGAANA GEWEL HOL OCHIJ ZAILAARAI. GOK-IIG LUIWARCHDAAS BUTSAAJ AWAHIIG ARD TUMEN SHAARDANA
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • ард түмэн (183.81.171.134)
    авчирсан бол авчирсан шиг авчрах байж. Өөрсдөө завш гэж хэлээгүй биздээ,ЛУЙВАРЧИН МИНЬ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Эрдэнэт үйлдвэр ххк монголдоо авчирч хувьчилсанаас хойш улс төр бизнесийн бүлэглэлийн шахааны бизнесээс салгасан. Буцаад төрд авч шахааны бизнесийг сэргээх гээд байгаа муу.
      2016 оны 10 сарын 26
    • Эдийн засгын прогнозыг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм. Статистик ч үүн шиг
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (124.158.111.6)
    Өөрөө гүйгээд ирж дээ хөөрхий. Эрж сурж зардал чирэгдэл гаргаж байснаас нэг газар тогтвортой байлгаж байгаад шийдвэл зүгээр байх даа.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Луйварчин Сайханбилэг тийм БАШИР үгээр хариуцлага
      Луйварчин Сайханбилэг тийм БАШИР үгээр хариуцлагаас мултрахгүй. харийн мэдэлд байсан биш, бидний ард түмний мэдэлд байсан 49 хувийг чи хулгайлаад дээрэмчдэд өгсөн юм. Гэрээнд маш тодорхой байгаа. оросууд хэзээ ч 49 хувиа бие дааж шийдэхгүй. Манай засгийн газар авах давуу эрхтэй төдийгүй, зархыг нь зөвшөөрөхгүй байх эрхтэй. Ганц манай ЗГ-ын зөвшөөрлөөр л Оросууд 49 хувиа зарж болно. Өөрөр бол үгүй!!! Ард түмний өмчийг Зувчуулсан БАЛАЙ хог минь та нар үнэнд гүйцэгдэнэ!!! Сайханблагааа, чамд хуурттдаг толгой гэж үгүй. Та нар дээрэмдсэн 49 хувиа буцааж өгөх төдийгүй, Хулгайн хэрэгтэй хариуцлага үүрнэ!!!
      2016 оны 10 сарын 26
    • нөгөө л хүн
      шоронд хийх гэж үү? хийх байлгүй
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (202.179.29.196)
    ger burleer in shorond hii. hulgaich setgehuitei AH buh gishuudiig shorond hiiwel taarna
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Дадлаггүйгээр онолыг ойлгохгүй
      2016 оны 10 сарын 26
    • Яаг онохыг онол гэнэ
      2016 оны 10 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    40 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 12 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    13 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 13 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 4 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК