Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн байгууллагуудын “Авдаг, өгдөг нь асуудалгүй”

2016-11-11
0
ЖИРГЭХ

Социализмын үед хот даяар хогийн ургамлаа устгах аяныг жил бүр зохиодог байв. Тиймээс байгууллага бүхэн өөрийнхөө ойр хавийн хогийн ургамлыг устгах гэж хаваржин, зунжингаа зулгаана. Хойтон хавар нь дахиад л нөгөө гайхал гараад ирнэ. Мөн урьд өмнөхөөс ч илүү сагсайтал ургасан байх. Дахиад л бүх нийтийн зулгаалт зохион байгуулна.

Төрийн өмч бүхий газар зүгээр л нэг энгийн нярваар орохын тулд 5 000 000 сая төгрөгийн авлига өгч байна. Төрийн гэсэн нэртэй байгууллагад үйлчлэгчээр орохын тулд нэг сая төгрөгийн авлига өгч байна. Оюутолгойд ажилд орохын тулд нэг сая төгрөгийн авлига өгч байх жишээтэй.

Нэг иймэрхүү ажил жил бүр давтагдаг байв. Ингэснээр хогийн ургамлаасаа л лав бид бүхэн бүрмөсөн ангижирч чадаагүй юмдаг. Одоо ч албан газар, айл хөршийн хашаагаар нөгөө гайхлууд сэгсийгээстэй шүү дээ. Энэ бүхэн бидний үндсийг нь бус толгойг нь тасдаж ирсэний гай, лай хоёр юм.

Авлига Монголд яг ийм байна. Тэмцээд л байгаа гэх юм, тэмцээд л байгаа юм шиг харагдах юм. Гэтэл бахь байдгаараа. Харин ч үндэс салаа нь улам олшроод, үр төл нь энд тэндгүй соёолоод байгаа мэт харагдах болжээ.

Ингэхэд Авлигатай тэмцэх газар он гарангуут 10 жилийнхээ ойг тэмдэглэх юм билээ. Найр цэнгэл нь ч нижгэр болох биз. Өдгөө чинь шорон өөрийнхөө байгуулагдсаны ойг сүртэйхэн тэмдэглэдэг болсон цаг шүү дээ.

Авлига ингэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд цэгцрэв үү, цэглэгдэв үү? Үгүй. Харин ч цэцэглэв. Жишээ хэлэх үү.

Төрийн өмч бүхий газар зүгээр л нэг энгийн нярваар орохын тулд 5 000 000 сая төгрөгийн авлига өгч байна. Авсан өгсөн нь яамай гэж бодоход ийм хэмжэний авлига өгсөн нярав маш богино хугацаанд хулгайч болж таарна аа даа. “Шархаа” нөхөхийн төлөө л зүтгэнэ биз дээ. Төрийн гэсэн нэртэй байгууллагад үйлчлэгчээр орохын тулд нэг сая төгрөгийн авлига өгч байна. Оюутолгойд ажилд орохын тулд нэг сая төгрөгийн авлига өгч байх жишээтэй. Ингэхэд энэ бүхэн наад захын жишээ шүү. Ийм жишээ ярих хүн захаас аваан замаас олдоно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Авлига аль хэдийнэ бидний амьдралын байдаг л нэгэн хэм хэмнэл болсон байна. Тиймээс өдгөө захын хүн, хамаатан садан маань хүртэл, “Үүнийг ингэчихвэл, тэрнийг тэгчихвэл адваг, өгдөг нь асуудалгүй ээ” гэж огтхон ч ичиж зовсон, нууж хаасан янзгүй ярьдаг болсон байна шүү дээ.

Энэ бол бид авлигаасаа салах бус түүндээ улам илүү их баригдаж байгийн гол шинж. “Авч, өгөх” асуудал ердийн зүйл болон хувирч, авлига гэсэн үг лоозон төдий болон үлдэх магадлал өндөр байна.

Ядуураад ирэхээрээ л дээр, дооргүй төрийн албаны зүг үхэн хатан зүтгэцгээж байна.

Ингэхэд дээд тушаалын хэд л авлига аваад, тэднийг нухчихвал арилчих юм шиг сэтгэсээр ирсэн тул манай улсын авлигатай тэмцэж буй ажил социализмын үеийн хогийн ургамал зулгаадагтай тун адилхан харагддаг болж. Тиймээс тээр дээр байдаг “аваргууд”-ын авдаг авлигаас илүүтэй, тээр доор байгаа авлигачид ард олны амьдралд эд хөрөнгө, төгрөг мөнгөнөөс гадна ёс суртахууны асар их гай гамшиг тарьж байна шүү дээ.

Авлигатай АТГ хэмээх энэ байгууллага тэмцээд барахгүй байгаагийн шалтгаан нь энэ байгууллагын дарга, цэрэг нар мууд байгаа юм биш шүү. Ядууралд байгаа юм. Ядуураад ирэхээрээ л дээр, дооргүй төрийн албаны зүг үхэн хатан зүтгэцгээж байна. Ингэж зүтгэх янз бүрийн шалтгаан байгаа ч жирийн иргэдийн хувьд яавал тогтмол талхны мөнгөтэй байх вэ гэдэг асуудал амин чухал болсон тул нүдээ аниж байгаад л зээлж барьсан мөнгөө атган тэр зүг рүү зүтгэцгээж байна.

Ямартай ч АТГ байгуулагдсанаас хойшхи 10 жилд авлига цэглэгдэв үү, цэцэглэв үү гэдгийг манайхан дор бүрдээ дүгнэх биз. Миний хувьд л лав авлигатай хийж байгаа манай тэмцэл яг социализмын үеийн хогийн ургамал зулгаадагтай адилхан харагдаад байдаг. Тиймээс нөгөөх нь аль ч байгууллагын Хүний нөөцийнхөн гэх “хүүлэгч”-дээр дамжин улам үржиж, эдүгээ “Авдаг, өгдөг нь асуудалгүй ээ” гэсэн өгүүлбэр тэр доод хавиар хаа сайгүй яригдах болжээ.

Н.Асралт

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (203.91.115.37)
    авилга хаа сайгүй л байна даа Сургуульд аль нэг мэргэжлийн багшаар ороход 3 сая төгрөгийг захиралд өгч ордог шүү дээ
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (98.169.180.19)
    1991 хойших Монголын түүхэнд хамгийн анх АН 1996 албан хаагчдыг хомгорлон халж ийм жишгийг тогтоосон ш дээ, хүн болгон мэдэж байгаа ш дээ. Тэдгээр мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдын оронд амных нь салиа арилаагүй 20-30 насны нусан жулдрайнуудыг тавьснаар 2000 гэхэд Монгол элгээрээ хэвтсэн. Энэ хооронд ЗГ 4 удаа солигдход 4 удаа албан тушаалын наймаа хийгдэж АН анх үүнийг жишиг болгон тогтоосон. Ер нь Монголын одоогийн энэ заваан жишгүүдийн үрийг АН тарьж 2000 хойш МАХНы Энхбаяр усалж тордсоныг бид бүгд мэднэ.

  • Зочин (43.242.243.161)
    Дээд оройд суугаа лухгарууддаа халдахгүй дархлаад дунд, доодчуудаар л оролдъё гэсэн санаатай юм биз дээ??? Тэгвэл дээдчүүл чинь улам л лухайгаад хөх инээд нь хүрээд л маасайгаад суух болно доо!!! Хамгийн гол нь дээдэс нь чин үнэнээс авилгаыг эсэргүүцвэл доод шатанд авилга арилгах тун амархан болно!!!!!
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.140.111)
    Өнгөрсөн жилүүдэд тэгдэг байсан юм гэнэ лээ Зүүдээ ярих гээд хулгайгаа бүү ярьж бай АН-ынхаан
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (204.85.191.30)
    Аль ч төр сүржигнэж авлига ярихаас яг үнэндээ хийсэн ажил байхгүй байна. Авлига хамгийн их байгаа газар бол гааль. Хуулийн доор хулгай хийнэ гэдэг энд үнэхээр цэцэглэж байна. Тэгээд судалгаа энэ тэрээ шал өөр байгууллага улс төрч шалгаруулж анхаарлыг сатааруулдаг. Үүнд үүргээ ухамсарлаагүй сэтгүүлчид ч гэсэн буруутай. Гаалийн хөндлөнгийн хяналт шалгалт сулаас болж улс хамгийн багадаа 500 орчим тэр бум төгрөгийг төсвт төвлөрүүлж чадахгүй гаалийн байцаагчийн халаасруу алдаж байна. Төр хулгайдаа хяналтаа чангатга. Эсвэл зориудаар өөрсдийнх нь садан төрөл байдаг учир ийм сул хяналттай байлгадаг нь санамсаргүй зүйл биш байх.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Bi (103.57.92.83)
    MAN ylam tsegluulj bn
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
    • Зочин
      1991 хойших Монголын түүхэнд хамгийн анх АН 1996 албан хаагчдыг хомгорлон халж ийм жишгийг тогтоосон ш дээ, хүн болгон мэдэж байгаа ш дээ. Тэдгээр мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдын оронд амных нь салиа арилаагүй 20-30 насны нусан жулдрайнуудыг тавьснаар 2000 гэхэд Монгол элгээрээ хэвтсэн. Энэ хооронд ЗГ 4 удаа солигдход 4 удаа албан тушаалын наймаа хийгдэж АН анх үүнийг жишиг болгон тогтоосон. Ер нь Монголын одоогийн энэ заваан жишгүүдийн үрийг АН тарьж 2000 хойш МАХНы Энхбаяр усалж тордсоныг бид бүгд мэднэ.
      2016 оны 11 сарын 11
  • Зочин (202.126.89.171)
    ман жирийн 8 жил ажилласан нам бус албан хаагчийг чи ардчилсан намын хүн гээд халчихлаа, ард нь 3 хүүхэд хүүхдээ асарч байгаа эхнэр ,банкны зээл гээд асуудлууд гарч байна.улстөрийн шалтгнаанаар халлаа ажил төрөл чинь бол дажгүй гэсэн байгаа юм. би ойлгохдоо тэр хүний оронд мөнгөтэй бас намынхаа шахааг хийсэн гэж ойлгосон учир хэл, хөл 2-оо яваад ямар шийд гарах бол ерөнхийлөгчөө
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
    • Зочин
      tm ee namaig halaad orond ni ajliin yamar ch dorgui huuhed ajild avsan baisan. tehdee said shahaad bn gediin bn lee
      2016 оны 11 сарын 11
  • зочин (202.179.31.49)
    Авилга үнэхээр хогийн ургамал шиг болсон байгаа.Дунд доод шатанд зарим нэг түшмэдүүд хөөрхөн юм тогшиж сурсан байнаа.Ажилд орохын тулд өгдөг мөнгөний ханш бүр тогтсон байдаг гэнэ.Бүр авч өгч сурчихсан.Ийм л байдал бий болчихжээ.Үүнийг арилгаагүй таслан зогсоогүй цагт төрийн алба бүх шатандаа цэвэршихгүй юмдаа.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.29.68)
    МАНЫ ГАНЦ СУРСАН АЖИЛ НЬ
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    1 цаг 10 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 34 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    1 цаг 37 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    1 цаг 49 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    1 цаг 56 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 3 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    4 цаг 17 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    7 цаг 19 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    7 цаг 42 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    7 цаг 59 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 2 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    8 цаг 17 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    8 цаг 25 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    8 цаг 37 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 6 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    9 цаг 18 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    9 цаг 26 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    9 цаг 37 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК