Олон Улсын валютын сангийн төлөөлөгчид өнгөрсөн сарын сүүлээр Монголд ажиллаад буцсан.
Тэгвэл эрх баригчид "Стэнд бай" хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг тус сантай ирэх оны хоёрдугаар сард багтаан байгуулах зорилготой ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ингэж мэдэгдсэнийг BBC агентлаг мэдээлжээ.
ОУВС “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж буй орныхоо төсвийн тэнцлийг онцгой анхаардаг. Гэтэл манайх хөтөлбөрт хамрагдахынхаа хажуугаар БНХАУ-аас их хэмжээний зээл авах саналтай байсан нь сангийнхныг “үргээсэн” гэсэн мэдээлэл байсан юм.
Тэгвэл ОУВС манайхаас нүүрээ буруулсан гэдэг нь худлаа бөгөөд хоёр тал хөтөлбөр хэрэгжүүлэх асуудалд нухацтай хандсан хэвээрээ юм байна. Ц.Мөнх-Оргил сайдын хэлснээр, манайхан ирэх оны хоёрдугаар сар гэхэд хөтөлбөрт хамрагдах юм байна.
Сэтгэгдэл (1)