Нийслэл болон хөдөө орон нутгаар цаг уурын нөхцөл байдал таагүй байна.
Ялангуяа хөдөө орон нутаг, аймгуудад их хэмжээний цас орж зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүссэний улмаас Улсын хэмжээний авто замуудыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хаасан.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн замууд нээгдэж байгаа талаар Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ. Тухайлбал,
Дархан-Сүхбаатар чиглэлд өнөө өглөөний байдлаар замд хаагдаж боогдсон газар байхгүй зам даваа саадгүй байна. Зам руу шуурсан цас, мөн зорчих хэсэг дээр тогтсон цасыг цасны машинаар шүүрдэж цэвэрлэсэн аж.
Мөн тус чиглэлийн тужийн нарсны зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч тээвэрчид та бүхэн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Мөн Архангай аймаг Цагаан давааны зорчих хэсгийг хусч цэвэрлэн үнс шороо асгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саадгүй болгожээ.