АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид Австри улсын Вена хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Авлигын эсрэг олон улсын академийн гишүүн орнуудын тав дахь удаагийн ассамблейн уулзалтад оролцлоо.
Уузалт энэ сарын 10-11-ны өдрүүдэд болсон юм. Тус академиас уламжлал ёсоор зохион байгуулдаг Ассамблейн уулзалтад энэ удаа 69 гишүүн орон, олон улсын таван байгууллагаас 215 төлөөлөгч оролцсон байна.
Гишүүн орнууд Авлигын эсрэг олон улсын академийн хувьд хийсэн ажлаа бусдадаа тайлагнаж, цаашид хийх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг батлуулах аж.
Сэтгэгдэл (1)