Монгол орны түүх дурсгал бүхий 17-р зуунд бүтээгдсэн Занабазар бурханыг Хятадын иргэн 73 сая гаруй юань буюу Монгол төгрөгөөр 26 тэрбумаар худалдан авчээ.
Энэ сарын 12-нд БНХАУ-ын “Beijing International Hotel, Convention center”-д манай түүх, соёлын үнэт өв болох Занабазар бурханыг дуудлагаар худалдаагаар оруулсан байна.
Алт болон хүрэл металл бүхий энэхүү бурхан нь 52 см өндөртэй, 37 см өргөнтэй бөгөөд ховор өв юм.
Монгол орны түүх дурсгалтай холбоотой энэ ховор өвийг хилийн чанадад ийн худалдаалсан талаар албаны эх сурвалжууд одоогоор мэдээллээгүй хэвээр байна.
Сэтгэгдэл (6)