Энэ оны эхний есөн сарын байдлаар 1016 хүүхэд ямар нэг гэмт халдлагад өртөж хохирсон байна.
Үүний 3.9 хувь буюу 25 хүүхэд амиа алдсан гэсэн харамсалтай хэрэг гарчээ. Үлдсэн буюу 337 хүүхдийн 53.2 хувь нь гэмтэл авсан аж. Хэдийгээр энэ нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт ч насанд хүрээгүй хүмүүс гэмт хэргийн золиос болсоор байгаа юм.
Хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, дээрэмдэх, танхайрах гэмт хэргийг голчлон үйлддэг аж. Тэд амар хялбар аргаар мөнгө олох, бусдад уруу татагдах болон санамсаргүй тохиолдлоор гэмт хэрэгт холбогдож байгаа гэнэ.
Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, таны хүү, охин ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж хаагуур, юу хийж явааг мэдэх, хүүхдээ гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.