"Төрийн үйлчилгээ", "Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа" гэж төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тус тус зогсоожээ.
Учир нь тус хоёр үйлдвэрийн газрын чиг үүрэг, хөрөнгө санхүү, хүний нөөцийг нийлүүлэн "Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа.