Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын хэмжээнд 70 гаруй иргэний амь насыг аварлаа

2016-11-14
0
ЖИРГЭХ

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурсан бол 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар цас орж, 14-16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурсан.

Цаг агаарын энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг хүндрэл гарсан тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2016.11.13-ны өдрийн 82 дугаар тушаалаар 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хязгаарласан юм.

 

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид цасан шуурганд төөрсөн, автомашинтайгаа цасанд суусан зэрэг иргэдийн дуудлагаар ажиллаж 70 гаруй иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

 

            Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн “Үнэгтийн-Үзүүр” гэдэг газар малчин Б /31 настай, эрэгтэй/   2016.11.13-ны өдрийн 15:30 цагийн үед малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баян сумын “Хэхэрийн хоолой” гэдэг газраас 1000 орчим малтай нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 

            Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,  дүүргийн төвөөс 5 км зайтай “Алсын худаг” гэдэг газраас иргэн Г өглөө малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн  16:02 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид  ажиллаж тус дүүргээс 7 км зайд “Өндөр толгой” гэдэг газраас иргэн Г /45 настай, эрэгтэй/-г  500 гаруй бог малтай нь төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 

Мөн Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг, Санд гэдэг газраас Багахангай дүүргийн төв рүү явж байсан гурван иргэн төөрсөн, автомашины шатахуун дуусан гэсэн дуудлагыг 21:50 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:30 цагт төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг, Даац гэдэг газарт 39 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 51 настай, эрэгтэй нарыг Вонго загварын автомашины шатахуун дуусч, төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газар хүргэсэн

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Их мухар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 70-22 УБН улсын дугаартай “Мазда” загварын суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 08:25 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж автомашиныг татан гаргаж сумын төвд чирж авчран аюулгүй болгосон.

 

            Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урагш 30 км/-т иргэн Б 31-79 ДОР улсын дугаартай “Аксент” загварын автомашин эвдэрч, цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 17:16/ тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Б /70 настай эрэгтэй/, Э /40 настай эрэгтэй/, Т /21 настай эрэгтэй/, Б /20 настай эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргасан. /4 иргэн/

 

         Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Дэхт” гэдэг газрын орчимд иргэн Г /60 настай, эрэгтэй/ “Ниссан ипсум” загварын автомашинтай цасанд суусан дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 21:15 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид ажиллан, “Портер”  загварын 37-68 ДОР улсын дугаартай автомашинд /4 хүн/, “Ниссан ренеза” загварын 96-41 ДОА улсын дугаартай автомашинд /2 хүн/ нийт 6 иргэнийг аварч, 2 автомашиныг цаснаас татан гаргасан.

 

       Дорнод аймгийн Сэргэлэн сумын “Ар хоолой” багийн нутаг “Галын гол” гэдэг газaр иргэн Б /29 настай, эрэгтэй/,  А /40 настай, эрэгтэй/ нар 39-06 ДОР улсын дугаартай, Карина загварын автомашинтай цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 17:30/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид ажиллан 39-06 ДОР улсын дугаартай, Карина загварын автомашинд /2 хүн/, “Субару фростер” загварын 28-99 ДОР улсын дугаартай автомашинд /6 хүн/, “Хонда фит” загварын 48-99 ОРО улсын дугаартай автомашинд /4 хүн/, “Портер” загварын 43-74 ДОР улсын дугаартай автомашинд /5 хүн/, “Ниссан сани” загварын 39-06 ДОР улсын дугаартай автомашинд /3 хүн/ нийт 20 иргэнийг аварч, 3  автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

 

         Дорнод аймгийн Матад сумын Буянбадрах багийн нутаг “Очиртын говь” гэдэг газaр /аймгаас зүүн урагш 75 км-т/ нийт 5 хүнтэй “Портер” загварын автомашинтай цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13/ тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах ангийн албан хаагчид  ажиллаж “Бонго“ загварын 21-34 ДОР улсын дугаартай автомашинтай 5 хүн цасанд суусан байсныг татан гаргасан.

 

         Дорнод аймгийн Чойбалсан сумын “Хулстай” багийн нутаг “Танкийн саад” гэдэг газaр /аймгаас зүүн хойш 25 км-т/ нийт 18 хүнтэй, “Приус”, “Фургон” загварын автомашинууд цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 23:55/ тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж “Приус-10“ загварын 54-84 ДОА улсын дугаартай автомашинд 3 хүн, Фургон автомашинд 12 хүн, нийт 15 хүнийг аварч, 2 автомашиныг цаснаас татан гаргасан.

 

        Дорнод аймгийн Баянтүмэн сумын  Өлзийт багийн “Цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс хойш 10 км/-т иргэн Х-гийн автомашин эвдэрсэн, цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.14-ний өдрийн 03:50 цагт / тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж “Приус-20“ загварын 33-31 УБА улсын дугаартай автомашиныг татан гаргаж сумын төвд авчирч аюулгүй болгосон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    3 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    6 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    17 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    1 цаг 51 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    2 цаг 14 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 45 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    3 цаг 8 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    3 цаг 20 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    3 цаг 38 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    3 цаг 43 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    19 цаг 33 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    19 цаг 38 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    19 цаг 43 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    20 цаг 18 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    20 цаг 40 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    21 цаг 12 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    21 цаг 19 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    21 цаг 38 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    21 цаг 43 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    22 цаг 0 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК