Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Төрийн банкны нийт актив хоёр их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны захирал Д.Баярсайхан “Зууны мэдээ”сонинд өгүүлжээ.
Энэ нь манай банкны системд эхний тавд орох актив юм. Төрийн банкны нийт активт эзлэх чанаргүй зээлийн хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1.5 хувьтай байгаа аж.
Монголын банкны системд чанаргүй зээлийн хувь одоогоор 4.1 байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр авагчдын 43 хувь нь буюу 156 мянга гаруй хүн Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авч байгаа. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн 13.8 хувь нь Төрийн банкинд байршдаг юм.