зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нацист маягийн дарангуйлал буюу Туркийн зун

2016-11-15
0
ЖИРГЭХ

 

2016 оны 7 дугаар сарын 16. Туркийн зун...

 

Энэ өдөр “Бүгд найрамдах Турк улсын цэрэг армийн бүлэглэлийнхэн төрийн эрхийг гартаа авсан” хэмээн тус улсын үндэсний телевиз болох NTV сувгаар мэдэгдсэн хэдий ч Ерөнхийлөгч Таийп Эрдоган мэдэгдэл хийж дээрх байдлыг эрс үгүйсгэсэн юм.

 

Чухам энэ хөдлөшгүй хатуу байр суурь өнөөгийн Турк улсыг “Айдсын” орон болгосон юм.

 

Гэхдээ Ерөнхийлөгч Таийп Эрдоганы мэдэгдэл тэр чигээрээ дарангуйлалын чиг хандлагатай байсан гэдэг. Цэргийн эргэлт хийхээр оролдсон хүмүүст толгой дараалан хариуцлага тооцох болно гэсэн түүний үгийг барууны улс төр судлаачид төдийгүй зарим томоохон лидерүүд шүүмжилж байсан ч хязгааргүй эрх мэдэл, хязгааргүй тансаглалд умбах хүслээсээ татгалзаж чадаагүй Эрдоган өөрийнхөө байр сууринд баттай зогсож чадсан билээ.

 

Чухам энэ хөдлөшгүй хатуу байр суурь өнөөгийн Турк улсыг “Айдсын” орон болгосон юм. Цэргийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэний дараа Р.Т.Эрдоган цэрэг цагдаагийн бие бүрэлдэхүүнээс 7000 гаруй хүнийг баривчлан хорьсон нь зөвхөн эхлэл байлаа. Төрийн эргэлтийг зохион байгуулсан гэх Фетхуллах Гюлентэй холбоотой гэх шалтгаанаар 60 мянга гаруй хүнийг баривчлан шалгуулж чадсан хүн бол Таийп Эрдоган. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн мэдээллийн 15 хэрэгслийг хааж, 10 мянга гаруй хүнийг ажлаас нь халсан түүх ч түүнийх.

 

Хэдхэн хоногийн өмнө Курдын талыг баримтлагч, сөрөг хүчний Ардын ардчилсан намын хоёр удирдагчийг парламентын бусад гишүүдийн хамт баривчилсан нь түүний өшөө авах ажиллагаа одоо ч идэвхтэй байгааг илэрхийлнэ. Тэрбээр терроризмтой тэмцэх ажиллагааны хүрээнд Селахаттин Демирташ, Фиген Юксекдаг нарыг гэртээ байхад нь баривчилсан төдийгүй Ардын ардчилсан намаас парламентад сонгогдсон 9 гишүүнийг баривчлан хорьжээ.

 

Тэднийг баривчлахтай зэрэгцэн “Twitter”, “Facebook”, “YouTube”, “Whatsapp” зэрэг нийгмийн сүлжээний цахим хуудаснуудад нэвтрэхийг хязгаарласан нь түүний утга учиргүй их баривчилгаа, хоморголон халалт, хэлмэгдүүлэлт, хүний эрхийг зөрчиж байгаа асуудлыг хазаарлахыг оролдсон оролдлогынх нь нэгээхэн хэсэг гэж таамаглаж байгаа юм.

 

Эртугрул Кюркчу: Туркийн Засгийн газар нацист маягийн дарангуйлал руу явж байна

 

Энэ талаар Туркийн парламентын гишүүн Эртугрул Кюркчу ”Энэ баривчилгаа нь хууль бус бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх хууль, эрүүгийн хууль, Үндсэн хуулиас гадуур үйлдэж буй ажиллагаа юм. Энэ нь Ардын ардчилсан намын гишүүдийг хууль бусаар дарамталж буй хэлбэр мөн. Туркийн Засгийн газар нацист маягийн дарангуйлал руу явж байна" гэсэн байна.

 

 

Хүний эрхийг бүдүүлэгээр зөрчигч Таийп Эрдоган нацист маягийн дарангуйлагч мөн үү?

 

Эмэгтэй хүн бол бурхнаас ээж болохоор бүтээгдсэн тул тэр л ажлаа хийж, эрэгтэй хүнтэй зэрэгцэх гэсний хэрэггүй.

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг барууны хэвлэл мэдээллийн хэрэгсүүд хангалттай бичиж, дүгнэлээ. Ерөнхийдөө түүнийг хязгааргүй их эрх мэдлийг төвлөрүүлж авахыг зорьсон автократ болоод теократ үзэл бодолтой хүн хэмээн тодорхойлжээ. Эрдоган үүнийгээ хийж буй үйлдлээрээ хангалттай батлан харуулж байна. Энэ нь цэргийн эргэлт хийхээр завдсан гэх асуудлаар хүний эрхийг уландаа гишгэж байгаа үйлдлүүд нь.

 

Режеп Тайип Эрдоган 2014 онд Туркийн хамгийн анхны шууд сонгуулиар ерөнхийлөгчөөр сонгогдсон нэгэн аж. Тэрбээр гурван удаа Ерөнхий сайдаар улиран сонгогдож 11 жил гаран ажиллаж ирсэн архаг улс төрч.

 

Туркийн засгийн эрх барьж буй Шударга ёс, хөгжлийн төлөө нам бол анх түүний санаачлан байгуулсан нам юм. Харин түүнийг улс төрд орж, засгийн эрхэнд гарахыг санаархаж байхад нь Туркийн цэргийн эрхтнүүд дөрвөн ч удаа хориг тавьж байжээ. Учир нь Эрдоганы шашны ул суурьтай хэт туйлширсан үзэл нийгэмд болгоомжлол төрүүлж байжээ. Гэвч энэ болгоомжлол хил хязгаараас давж өдгөө Эрдоганы босгосон хана хэрэм ард түнийг туйлдуулж, айдас хүйдсийн орон болгосон гашуун түүхтэй.

 

Алхам тутамд зөрчигдсөн хүний эрх буюу дарангуйлалын эхлэл

 

Туркийн зуны үйл явдал 2016 онд эхлээгүй юм. Эрдоган ч 2016 оны 7 дугаар сараас хойш баривчилгаа хийж эхлээгүй. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2013 онд Эргенеконы хэрэг буюу Шударга ёс, хөгжлийн төлөө намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэрэгт тулгаж, армийн өндөр албан тушаалтай 17 хүнд бүх насаар нь хорих ял оноосноор Ататюркийн үеэс уламжлагдан ирсэн цэргийн эрхтнүүдийн ноёрхолд цэг тавих эхний алхамаа Эрдоган хийсэн юм. Энэ үеэс хойш хараа хяналт улам чангарч, 2013 онд Станбул хот дахь  Гези паркийг дахин төлөвлөлтөд оруулсныг эсэргүүцэж, орон даяар тархсан эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тарааж, 2014 онд лалын шашны суурь үзэл баримтлалаар эмэгтэй, эрэгтэй хүмүүс эрх тэгш бус хэмээн тунхаглаж, эмэгтэй хүн бол бурхнаас ээж болохоор бүтээгдсэн тул тэр л ажлаа хийж, эрэгтэй хүнтэй зэрэгцэх гэсний хэрэггүй гэж мэдэгдсэн билээ.  

 

Туркийн засаг захиргааны бүх эрх мэдлийг дан ганц өөртөө шилжүүлэн авах алхмууд ар араасаа үргэжилсээр.

 

Эрдоган Төрийн тэргүүн болсныхоо дараа тэрээр 615 сая ам.долларын өртөгтэй, 1150 өрөөтэй, 280 мянган метр ам дөрвөлжин талбайтай, АНУ-ын Цагаан ордноос 30 дахин том, тансаг ордон бариулжээ.

 

Ардчилалын үнэт зүйлсийг дээдэлдэг, бид ардчилалаас хэзээ ч ухарч байгаагүй, ухрах ч үгүй гэж цээж дэлддэг Эрдоганд үнэндээ ардчилал огт хамаагүй. Германаас сонгогдсон еврокомиссар Гюнтер Эттингер үүнийг яг онож хэлсэн юм. Тэрбээр “Эрдоган удахгүй “эрэг шургийг нь чангалаад ирнэ. Тэгээд байр сууриа бэхжүүлж авсны дараа гадаад улс төрөө улам тусгаарлаж авах болно" гэж тэмдэглэснийг Deutsche Wirtschafts Nachrichten сонин онцолсон байна.

 

Эрдоган Төрийн тэргүүн болсныхоо дараа тэрээр 615 сая ам.долларын өртөгтэй, 1150 өрөөтэй, 280 мянган метр ам дөрвөлжин талбайтай, АНУ-ын Цагаан ордноос 30 дахин том, тансаг ордон бариулжээ.

 

Эрдоганы өмнөх ордныг 450 орчим цэрэг, цагдаагийнхан хамгаалдаг байсан бол шинэ харшийг нь хэдэн мянган цагдаа нар хамгаалдаг байна. Үүгээр зогсохгүй өөрийн хоол хүнсэнд хор хийхээс сэргийлж, таван хүний бүрэлдэхүүнтэй баг бүхий тусгай зориулалтын шинжилгээний лаборатори ордондоо байрлуулсан гэдэг.

 

 

Түүний дарангуйллыг эсэргүүцэж Эмнести интернэшнлээс мэдэгдэл гаргав

 

Ийнхүү Туркийн зунаар эхэлсэн хэлмэгдүүлэлт, хоморголон халалт, хүний эрхийг зөрчсөн зөрчлүүд нь даамжирсаар нацист маягийн дарангуйлал болж хувирлаа.

 

Ерөнхийлөгч Эрдоган онц байдал зарласан нь хүний эрхийг дордуулах буюу дур зоргоор баривчлах, эрүүдэн шүүхийн эсрэг хамгаалалт болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хавчин боох шалтаг болох ёсгүй хэмээн Эмнести Интернэшнл мэдэгдсэн юм.

 

“Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын эргэн тойрон дахь хүчирхийллээс сэрэмжлэн олон нийтийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, онц байдал зарлаж байгаа нь ойлгомжтой. Энэ арга хэмжээ нь Турк улсын олон улсын хуулийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хүндэтгэн сахиж, хүний эрх, эрх чөлөөний хамгаалалтыг хөсөрдүүлэхгүй байхын зэрэгцээ байнга үргэлжлэх ёсгүй. Гэвч 10 000 орчим хүн хоригдож, саатуулах газарт зүй бус харьцах явдал гарч, засгийн газрын сайдууд, хэвлэл мэдээллийн агентлагуудад цэвэрлэгээ явуулж буй энэ үед онц байдлын улмаас үүссэн эрх мэдэл цаашид хүний эрхийг дордуулах замыг нээж байна”  хэмээн Эмнести Интернэшнлийн Туркийн асуудлаарх судлаач Эндрю Гарднер өгүүлсэн байдаг.

 

Ийнхүү Туркийн зунаар эхэлсэн хэлмэгдүүлэлт, хоморголон халалт, хүний эрхийг зөрчсөн зөрчлүүд нь даамжирсаар нацист маягийн дарангуйлал болж хувирлаа. Хүний эрхийг хязгаарлаж, амгалан байдлыг айдсаар сольсон Туркийн зуны үйл явдлыг олон улс анхааралтай ажиглаж байна. Харин хэрхэн төгсөхийг Эрдоган л мэдэж буй.

 

 

Н.Асралт

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Хүний Эрхээс илүү хүний ҮҮРЭГ (202.179.29.74)
    Хүний эрх хүний эрх л гэх юм. Улс орныхоо эсрэг дайсагнасан үйлдэл хийж буй хүнд ямар юмных нь хүний эрх байхийн ... Хулгайчийг барилаа гэхэд хүний эрх гээд зүгээр тавьж явуулсаар байгаад эцэстээ хулгайчид цөлмүүлсэн улсын эрх ашиг хулгайлсан хулгайчийнхаа эрхээс доор бгаа МОНГОЛ УЛС ӨНӨӨГИЙН ИЙМ ГУЙЛГАЧИН ХӨСӨР ЦАРАЙТАЙ БОЛСОН...
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
    • хэхэхэ
      хэхэ зайлаач хар гичий минь чи хүний эрхийн тухай нохой ч байхгүй байж битгий ингэж хуцаж бай гичийний зулбасгаа
      2016 оны 11 сарын 15
  • Зочин (202.131.234.182)
    Эрдоган гэгч орчин үеийн гитлер л гарч дээ. Бурхан түүнийг гэсгээх болтугай
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • зочин (139.5.219.213)
    Туркийг залгих гэсэн гадны нөлөөллийн эсрэг Эрдоган хүчтэй арга хэмжээ авч байна. Тэр бол эх оронч. Ямар ч гэсэн Турк эзэнтэй байна.
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
    • хэхэхэ
      хэхэ гичий минь чи турк гэж юу байдгийг ч мэдэхгүй хар лалараа
      2016 оны 11 сарын 15
  • Kazak (82.145.208.48)
    Manai Mongold gadnii ornuudin diktatur heregtei Ardshlal erh sholoo geed bid 25 jild yund hureb oor zeel nd unaj ashiggui horongo oruulaltaar ih hemjeenii zeel aban ur dungui stastlaa uunees ard tumen hohirsh uls torsh lubirshid hojson Manai Mongold eh oronoo gesen setgeltei udirdagshid heregtei yag Erdogan,Nazarbaeb shig tuunes bish ene yanzaar yabbal eh oron maani Hitadiin erhsheeld dahin oroh bolon.Zasgiin gazar taban hoshuu maldaan anhaarlaa handuulash malin ashigaar tosoboo burduulj uls ornoo hogjuulej bolndoo gazarin baylag gadagsha ursaad duusah dohloo oor zeeliin ergen tololtond gazaraa ogoh bolon eh oronsh setgelgui hujaani erliizuud, mongol stust t hun ulde yuu burhan min..
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 10 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 22 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 4 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 4 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 4 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 4 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК