Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Золбоо: Сонгинохайрхан дүүрэгт хямрал жинхэнэ утгаараа нүүрлээд байна

2016-11-16
0
ЖИРГЭХ

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж, иргэд өөрсдийн төлөөллөө сонгоод удаагүй байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй бөгөөд шинээр сонгогдсон хурлын тэргүүлэгч Б.Золбоотой уулзаж дүүрэг, орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.


 

 

-Сонгинохайрхан бол Улаанбаатар хотын хамгийн том дүүргийн нэг. Бидний хамгийн их мэддэг юм шиг хэрнээ бас мэддэггүйгазар шиг санагддаг. Дүүргийнхээ газар нутаг, хүн ам гэхчлэн онцлог зүйлүүдээс товч дурдахгүй юу?

 

-Том гэдэг нь яах аргагүй үнэн. Дүүргийн 307 мянга гаруй хүн ам гэдэг бол Монгол улсын нийт иргэдийн 10 хувь, нийслэлийн хүн амын 30 хувь болж байгаа юм.Нийслэлийн 3 хүн тутмын 1 нь, улсын хэмжээнд 10 хүн тутмын 1 нь СХД-т амьдарч байна гэсэн үг.Газар нутгийн хувьд 1200мкв талбайтай, хэмжээгээрээ жишээ нь, манайхны сайн мэдэх Хонгконгийн газар нутагтай ойролцоо гэж болно. Ер нь, Сонгинохайрхан дүүрэг гэхээр хүмүүст гэр хороолол, хашаа байшин л бодогдоод байдаг шиг байгаа юм. Тийм л дээ. Дүүрэг, хороонд маань гэр хороолол, хашаатай айл олон байдаг нь үнэн.Хотын төвийнх шиг өндөр гоёмсог барилгууд цөөхөн нь ч үнэн. Өнөөдөр манай дүүргийн хүн амын 73 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэнд бусадтай л адил өдөр бүр эгэл жирийн амьдрал буцалж байгаа. Товчхон хэлэхэд жинхэнэ “ардын” амьдрал тэнд өрнөж байна.

 

-Хүн ам ихтэй, үйлдвэрийн газрууд олон байдаг дүүрэг нэг л хөгжил муутай, дэд бүтэц, зохион байгуулалт тааруу, нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахадөнгө зүс гундуу байдаг шиг санагддаг. Шалтгаан нь юу байдаг юм бол?

 

-Энэ асуултыг, энэ байдлыг хамгийн түрүүнд олж мэдэрч, хардаг хүмүүс бол ИТХ-ын төлөөлөгч бид шүү дээ. Хэдийгээр хүн ам олон ч гэлээ яг эдийн засгийн талаасаа, төсөв санхүүгийн хувьд байдал үнэхээр хүнд л дээ. Хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд буюу хүн амын механик өсөлт дүүрэгт маань хамгийн өндөр. Сүүлийн 20 гаруй жил дуртай газраа хашаа хатгаж, нүүж суудаг шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй дүүргийн газар төлөвлөлт, цахилгаан хангамж, худаг усны асуудал, цэцэрлэг сургуулийн хүртээмж, эмнэлэг, эрүүл мэндийн гэхчлэн хуримтлагдсан олон бэрхшээл бий болсон байна.СХД 2009 онд 240 гаруй мянган хүн амтай байсан бол энэ тоо 7 жилийн дотор 70 мянгаар нэмэгдсэн байгаа юм.Жил бүр хөдөө, орон нутгаас нэг сумын айл өрхтэйдүйцэх иргэд шинээр нүүж ирдэг гэсэн үг.Гэтэл нөгөө талдаа дүүргийн төсөв, орлого, хөрөнгө санхүү нэмэгдэж байдаг уу гэвэл үгүй.Хүн ам нэмэгдэхийн хэрээр дэд бүтэц, газар талбайгаас эхлээд хүний амьдралын наад захын хэрэгцээ ус, цахилгаан, зам, харгуй, нийтийн тээвэр, сургууль, эмнэлэг зэргийг эн тэргүүнд хангах шаардлага тулгарна.21-р зуун гараад хүн төрөлхтөн дэлхийгээс хальж,өөр гариг ертөнцийн амьдрал, хөгжлийн тухай ярьж байхад манайдүүрэгтогт эрчим хүч, цахилгаанд холбогдоогүй өрхийн тоо6000 гаруй байна. Худаг, усны хүрэлцээ муугаас 10 гаруй мянган хүн 2-3 км хол зайнаас ундны усаа зөөж байна.2-6 насны хүүхэд 25 мянга гаруй байгаагаас дөнгөж 14 мянга нь цэцэрлэгт хамрагддаг. Ингэхдээ орны багтаамж хүрэлцээгүйгээс 120 хүүхдийн цэцэрлэгт 240 хүүхэд хүмүүжиж байх жишээний. Сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна.Гудамжны гэрэлтүүлгийн асуудал бол нэн хүнд.Гудамж, замууд үндсэндээ харанхуй, нар жаргаснаас хойшхүмүүс сарны гэрэлд бүдчиж, сургуулийн хүүхдүүд унаа тээвэр хүрэлцээгүйгээс хамгийн багадаа л гэхэд км гаран алхаж гэртээ очдог. Зорилтот бүлгийн буюу амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 80 гаруй мянган өрх бий. Бодит нөхцөл байдал ийм байхад ажилгүйдэл, амьжиргааны асуудал ярихад бас хүнд байгаа юм л даа. Асуудлаа шийдье, амьдрах орчин нөхцлөө огцом өөрчилж “гял цал” болгодоггүй юмаа гэхэд ядаж хүний наад захын хэрэглээг хангачихдагболъё гэтэл  харамсалтай нь бүгд төсөв, хөрөнгөний асуудалтай холбоотой.Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг Боловсролын яам шийддэг, цахилгаан хангамжийн асуудлыг Эрчим хүчний яам мэддэг гэхчлэн Дүүрэг дангаар өөрийн эрх мэдлийн хүрээнд аливаа чухал зүйлийг шийдэх боломж хомс. Улс орон хямралтай, мөнгөгүй, төсөв санхүү тааруухан гэсээр байдал тартагтаа тулаад байна л даа. Үйлдвэр, аж ахуйн газруудын талаар та асуулаа.Уг нь Сонгинохайрхан бол үйлдвэржилтийн бүс.Хүнсний бараг бүх үйлдвэр манай дүүрэгт байдаг.Мах, сүү, гурил, сүлжмэл, ноолуурын гээд томоохон аж ахуйн нэгжүүд энд бий.Гэтэл татвар хураамжийг дүүргийн биш улсын төсөвт авдаг.ААН-үүдийн татварыг улсад, ХАОАТ-ыг нийслэлд төлдөг.Өөрөөр хэлбэл, дүүргийн газар нутагт оршин байршдаг боловч, дүүрэгт төсвийн хувьд дэмжлэг болдоггүй л гэсэн үг.Үндсэндээ миний дээр дурдсан бүх хүндрэл бэрхшээл нэг талаас дүүргийн төсөвтэй, нөгөө талаасаа хүн амын шилжилт, суурьшилтай  холбоотой. Сонгинохайрхан дүүргийн жилийн орлого нь 6,8 тэрбум орчим гэвэл, тэр мөнгө хүрэлцдэггүй учраас жил бүр нийслэлийн төсвөөс татаас авч үлдсэн хэрэгцээгээ хангадаг.Нэг ёсондоо айлаар бол цалин нь амьжиргаанд нь хүрдэггүй.Мах, сүүнийхээ мөнгийг эцэг эхээсээ сар болгон гуйж авдаг ийм л дүүрэг. Гэтэл бусад дүүргийн жилийн орлого нь18-37 орчимтэрбум төгрөг байх жишээтэй.  Хүн амынх нь тоонд хуваагаад, нэг хүнд нэг жилд ногдох орлогын хэмжээг аваад үзвэл: Сонгинохайрханд 500 төгрөг, бусад дүүрэгт 3500-5000 төгрөг байгаа юм.Бусад дүүргээс 10 дахин, багадаа 7 дахин бага орлоготой дүүрэг гундуухан  харагдахгүй ч гээд яах билээ дээ...

 

-Та сая дүүргийн орлогын тухай, төсөв хөрөнгөний тухай дурдлаа. Яагаад бусад дүүрэгтэй харьцуулахад СХД-ийн орлого нь ийм тааруухан байгаа юм бол?

 

-Жишээ нь, Сүхбаатар дүүргийн орлогын дийлэнхийг хүн амын орлогын албан татвар нь, Чингэлтэй дүүргийн орлогын дийлэнхийг шүүхийн байгууллагын тэмдэгтийн хураамж, Баянзүрх дүүргийн орлогын ихэнхийг томоохон зах, худалдааны төвүүдийн лангуу эзэмшигчдийн хураамж, патентийн төлбөр, Хан-Уул дүүргийн орлогын дийлэнхийг гадаадын иргэн харъяатын хүү, торгууль, тэмдэгтийн хураамжийн орлого бүрдүүлдэг. Тэгээд эдгээр дүүргийн төсвийн орлого нь 18-37 тэрбум төгрөг байгаа юм л даа. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн төсвийн орлого дөнгөж 6-7 тэрбум төгрөг байгаа гэдгийг хэлсэн. Сонгинохайрхан бол нийслэлээс жил бүр татаас авдаг цорын ганц дүүрэг.Дээр нь 2014 оноос хойш дүүргийн төсвийн орлого тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна.Төсвийн орлого гүйцэтгэлээр 2014 онд 7.6 тэрбум, 2015 онд 6.9 тэрбум, 2016 онд 6.5 тэрбум төгрөг байгаа юм.  Ер нь бол, Сонгинохайрхан дүүрэгт жинхэнэ утгаараа хямрал нүүрлээд байна шүү дээ.ААН-үүд хаалга, үүдээ барьж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид цөөрч байна.Орлого буурч байна.Ядаж томоохон үйлдвэр, ААН-үүдийнхээ татварыг дүүргийн төсөвт хуваарилдаг болмоор байгаа юм.Дүүргийн зарлагын бүтцийг аваад үзэхэд: 11.6 тэрбум төгрөгийн нийт төсвийн зардлын 40 гаруй хувь буюу 4.7 тэрбум төгрөг зөвхөн хот тохижуулах зардал буюу хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, шатсан гэрэлтүүлэг солиход зарцуулагдаж байна. Энэ зардлын 3.1 тэрбум төгрөгийг л гэхэд зөвхөн хог тээврийн зардалд дүүрэг хуваарилж байна.Нийт орлогынхоо талыг нь хог тээврийн зардалд өгч байгаа дүүрэгт юун шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гэрэл, цахилгаан ярих болж байна вэ.Ер нь энэ мэт зарим ойлгомжтой юм шиг мөртлөө ойлгомжгүй, улсаасаа эхлээд дүүрэг, хороо хүртлээ үргэлжилсэн төсвийн буруу хуваарилалтыг цэгцлэх, өөрчлөх асуудлыг хөндөх цаг нь болсон.

 

-Одоо албаны ажлаас бага зэрэг хазайвал ямар вэ? Фэйсбүүк, твиттер гэхчлэн нийгмийн сүлжээнд чамгүй олон дагагчтай хүний нэг нь та.  Өөрийг тань дагадаг  жаран мянга гаруй хүн гэдэг бол манай нөхцөлд өдөр тутмын томоохон нэг сонины уншигчдын тооноос ч их.Таны үе тэнгийн залуустаа урам зориг өгдөг нийтлэл, постуудыг  олон удаа  уншиж байсан.Нийслэлийн иргэний хувиар шүүмж ч өрнүүлж байгаа харагддаг.Мөн байгаль, экологийн чиглэлээр ажилладаг байх. Ер нь хэзээнэээс улс төрд орчихов?

 

-Юуны түрүүн, миний фэйсбүүк хуудсаар дамжуулан өөрийгөө нээлттэй илэрхийлдэг мянга мянган  залуусын нэгэнтэй ярилцаж байгаадаа баяртай байна. Бид өнөөдөр технологийн маш хурдацтай хөгжлийн үед амьдарч байна.Сошиал сүлжээ бол үүнтэй салшгүй холбоотой.Хүн бүр шахам фэйсбүүктэй болчихсон энэ үед хэлэх гэсэн үг, бодол санаагаа гар утас, компьютер зэргээсээ шууд л биччихэж байна.Заавал ширээ сандал, индэр ашиглах хэрэггүй болсон цаг. Хүнтэй ярилцахдаа утсаар болон биечлэнуулзахаас илүүтэй фэйсбүүк ашиглах нь хялбар болсон гэдгийг бүгд мэднэ. Фэйсбүүкт нийслэлийн иргэнийхээ хувьд тодорхой саналуудыг дэвшүүлж, хэлэлцүүлж ирсэн.Хүмүүсийн  зүгээс ч маш олон санал ирдэг. Бид нэг сая хол давсан хүн амын төвлөрөл бүхий хамгийн орчин үеийн боловч басхүү нэлээд “эртний” гэмээр сонирхолтой нэгдмэл суурин газар оронг бүтээн байгуулах гэж хэрэндээ л  хичээн зүтгэж, оролдож байна. Алдаа оноог нь өдөр бүр шахам л мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа.Хэн нэгнийг шүүж буруутгахаас илүүтэй алдаа, дутагдлаа засаад хурдхан цаашаа явах л чухал юм.Хийвэл зохих, хийж амжуулах хамгийн чухал ажлуудаа зогсолтгүй явуулж, хөдөлгөж байх нь нэн сайн гэдгийг хөгжсөн орнуудын жишгээр бид сайн мэддэг.Улаанбаатар хотод наад захын шийдвэрлэх хамгийн эхний асуудлуудаас бол утаа, орчны бохирдол. Амьдрах таатай орчны тухай яриа юм л даа. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь ердөө л олон нийтийн “жирийн нэг жижүүрийн“  ярианы сэдэв  болсоор нэлээд удчихлаа.Энэ бол тодорхой түвшиндээ бидний үзэл санаа, ёс зүйтэй яалт ч үгүй холбоотой.Туул гол, ундны усны эх үүсвэрийн бохирдол, арьс ширний үйлдвэрүүд, цэвэрлэх байгууламжийн үнэр танар, бохирдсон орчин зэргийн талаар Фэйсбүүкээрээ дамжуулан асуудал их хөндсөн дөө.Иргэд ч саналаа  дамжуулж илэрхийлэх, шийдвэр гаргагчдад хүргэх дуу хоолой болж өгөөч гэсэн хүсэлт надад ихээр ирүүлдэг.Ер нь залуу хүнийхээ хувьд өөртөө зорилго тавиад, түүндээ хүрэх гээд зүтгэж яваа мянга мянган монгол залуусын л нэг гэж өөрийгөө хэлэх байна.Олон нийтийн байгууллага, залуучуудын холбоо, байгаль экологийн төрийн бус байгууллагуудын хувьд хамтран ажилладаг, удирдах зөвлөлд нь багтдаг. Тэргүүлдэг ийм байгууллагууд ч байгаа. Тэдгээрийнхээ шугамаар залууст хандсан арга хэмжээнүүдээс эхлээд мод суулгац, ногоон байгууламжийн чиглэлээр хийсэн ажлуудаа дурдвал цаг нэлээд орно байх.  Хувь хүн бүрт нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж байх ёстой.Өнөөдөр улс орны хөгжил дэвшил, нийгмийг авч явах бүхэл бүтэн нэг шинэ үе урагш түрээд гараад ирчихлээ.Үүнийг зүгээр хараад суух юм уу эсвэл компьютерийн араас хэдэн үг биччихээд зүгээр байгаад байж болохгүй.Тиймээс өөрийн хувьд улс төрийн сонголтоо хийж, өнгөрсөн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдсөн юм.Хамгийн хэцүү, хамгийн олон асуудал бэрхшээлтэй, хамгийн хоцрогдсон хороонд зорьж очиж нэр дэвшсэн.Хамгийн анхан шатны улс төрийн сонгуульд оролцож,  нэг талаас туршлага хуримтлуулъя, нөгөө талаас өөрийгөө сорьж,  миний хийх ажил мөн үү, үгүй юу гэдгээ мэдье гэж сонгуульд өрсөлдсөн. Гол нь иргэдийн, олон нийтийн санаа бодол, уур амьсгал шүү дээ. Миний сонгогдсонСХД-ийн 24-р хороо бол 13 мянга гаруй хүн амтай. Бараг нэг аймгийн дайтай хүн ам гэсэн үг. Говьсүмбэр аймаг гэхэд л 13 мянган хүнтэй байна. Хорооны маань сонгогчид намайг маш сайн дэмжсэн.Их ч ажил даалгасан, урам зориг өгсөн. Одоо Сонгинохайрхан гэдэг томоохон дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийн  сонгуульт ажилтай.Ирэх 4 жилд хорооныхоо иргэд сонгогч, дүүргийнхээ хөгжлийн төлөө хийх ажлууд маш их байна.

 

-Ингэхэд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч гэж хэн юм бэ, та товчхон тодорхойлж хэлж өгөөч?    

     

-Иргэн таны хамгийн ойрын төлөөний хүн, харин дарга бол биш. Таны төлөө ажиллах, таны төлөө үгээ хэлдэг, таныг төлөөлдөг үйлчилгээний л ажилтан.Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралболиргэдийн амьдралд ихээхэн нөлөөтэй асуудлуудаар хамтын шийдвэр гаргах, иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргүүдийг хуулиар хүлээсэн бие даасан байгууллага юм.Харин хурлын тэргүүлэгчдийн хувьд ИТХ-ын чөлөө цагт хурлын бүрэн эрхийг түр хэрэгжүүлдэг төлөөлөгчид байдаг. Энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлээд 20 гаруй жил өнгөрсөн байна.

 

Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.179.29.61)
    undnii usaa heden km -n tsaanaas zuuj huuhdee surguuli tsetserlegt oruulah gj buun hahuuli bas hurgej uguh zuuhiin tuld ajlaasa garch bga humuus SHD olon bnaa. divaajin shig bolgood ug geegui zugeer l zahiin heregtseegee hanguulahiig l husej bna . humuus end amidardag gdgiig neh udaa ch gsn bodoj uzeech . yaduusaiin duureg bol SHD . endees ireeduin gemt heregtenguud turj garah ni todorhoi bolchood bna daa
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • оршин суугч (202.21.106.127)
    Ширээ сандал яах вэ? 25-р хороо зуслангийн хавиар нохой хүнээ барих нь Нохойгоо устгаач . Хулгай их байна Зуслангийн байшин ухаж амьдардаг иргэдээ хориочээ
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • 21-р хорооны иргэдийн төлөөлөгчид (202.179.27.67)
    СХД-ийн 21-р хорооноос сонгогдсон Дүүргийн, Нийслэлийн, УИХ-ын Сумъяабазар, Нямбаатар нараа Та нарт зөвхөн 21-р хорооны иргэдийн амьдралын хатуу хүндийг товч хүргэе. 1. Энэ хорооны иргэдийн олонхи нь 10-аас дээш тооны үнээ сааж амь, голоо авч яваа малчид юм. Гэтэл 2016 оны 11-р сарын 18-ны өдрөөс эхлэн 1 кг хэвэгний үнэ 520 төгрөг 25 кг хэвэг 13000-15000 төгрөг 1 боодол өвс 20кг 350-400 төгрөг болж өслөө. 1литр сүүний үнэ 850-900 төгрөг байна. 1 үнээ өдөрт 6-8 кг өвс, 4-6 кг тэжээл идэж, өвлийн 1 хоногт 5-6 литр сүү өгч байна. Зөвхөн өвс тэжээлийн хоногын зардал нь 6320 төгрөг сүүний орлого нь 5400 төгрөг алдагдал нь өдөрт 920 төгрөг болж байна. Үнээг 210 хоног тэжээхэд 193200 төгрөгийн алдагдал учирч байна.Иймд Алтан тариа, Улаанбаатар гурилын хэвэгний үнийн бодит байдлыг үнэ өртөгний бодит байдлын талаар шалгаж мэдээ өгөөч. 2. 21-р хороо орох зам халтиргаа үүсч дансанд дарагдаж авто хөсөг явж чадахгүй байна. Иймд цасыг хусч зам гаргах талаар туслаач. Хүсэлт гуйлт гаргасан 21-р х
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • СХД-ийн иргэн (103.9.90.130)
    СХД - чууд сонголтоо буруу хийдгээс хөгждөггүй юм. 4 жилийн дараа өөр нэг нөхөр яг энэ асуудлыг яриад л сууж байх жишээний.Дурын дурак нүүж ирээд замбараагүй суурьшаад байхаар яаж хөгжих юм.
    2016 оны 11 сарын 17 | Хариулах
    • Зочин
      songuuli bolohor hamar amaa darah shahsan yarvaisan yumnuud irj teneg humuusiig huurch bgam shig aashildag ni unen shde. ger horoolold hun nhalitarch uhne uu yaana hamaagui gj uzej bna ene deed humuus. haana tsatsahaa uuruu medyee gj bgaz dee. haraachguin bna ta nariig darga naraa .
      2016 оны 11 сарын 17
  • s (66.181.189.40)
    Ene nuguu Sumyabazariin yu gelee ter bandi mun uu ?
    2016 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    ENE YUN BATSAAN GARAAD IREVEE
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • son i (59.153.115.168)
    Hymyysr ry chihed blgyi.sjla hii hiij chadahgyi bol tsagtsa tsarsilaad.zail nobshoo yg n mash sjn dyyreg.bolobch hyni ih gedgerr damildyylj idegch shimihgch horhoi..ih nyyrelsen dyyreg.
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.46.224)
    ХУЦАЛГҮЙ ХӨДӨӨНИЙ ПИЗДАНУУДАА ЗАЙЛУУЛААЧ ТЭНЭГЭЭЭ ДУРААРАА ХАА САЙГҮЙ ИРЖ СУУЧИХААД ТОГГҮЙ УНААГҮЙ УСГҮЙ ГЭЖ ХУЦААД БАЙДАГ ЮМ
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    ene 21 n aimag 330 symiig hen avchirsan uym tur zasgiin alsiin haraagvi bodlogo hamgiin naad jishee hotod binzenii vne hyamd huduu vnetei terniigee dagaad uym n vnetei tiim gazar hvn amidrahyy
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    ene 21 n aimag 330 symiig hen avchirsan uym tur zasgiin alsiin haraagvi bodlogo hamgiin naad jishee hotod binzenii vne hyamd huduu vnetei terniigee dagaad uym n vnetei tiim gazar hvn amidrahyy
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    48 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    1 цаг 2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    1 цаг 34 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    1 цаг 54 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    2 цаг 33 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    2 цаг 40 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    2 цаг 47 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    2 цаг 51 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    3 цаг 1 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    4 цаг 35 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    4 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 29 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    5 цаг 52 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    6 цаг 4 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    6 цаг 22 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    6 цаг 28 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    22 цаг 17 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    22 цаг 22 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    22 цаг 27 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    23 цаг 2 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК