Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

2025-9-24
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 24-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.


Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилго болгожээ

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын хуралдааны үеэр гишүүдээс гарсан саналыг тусган, холбогдох хууль болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн эцэслэн боловсруулж, ирэх аравдугаар сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд даалгав.

Төсөлд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилгоо болгон Хүний хөгжил, Нийгмийн хөгжил, Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, Байгаль орчин, Засаглал, Бүсийн хөгжил, Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Шинжлэх ухаан, технологи гэсэн найман бүлгийн хүрээнд “Хүний хөгжлийн түвшнийг нэмэгдүүлнэ”, “Дундаж давхаргыг нэмэгдүүлнэ”, “Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлнэ”, “Нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ”, “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгална”, “Байгаль орчны тогтвортой байдлыг хадгална”, “Зөв засаглалын үзүүлэлтийг нэмэгдүүлнэ”, “Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгана”, ”Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ” гэсэн  үндэсний арван зорилтыг тодорхойлоод тэдгээрийг хангах салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүнгүүдийг тусгажээ. 

Төрийн бүх шатанд Цахимаар түрүүнд буюу Digital first уриалга дэвшүүллээ

“Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор “Цахимаар түрүүнд (Digital First) бодлого”-ын зөвлөмжийг баталлаа. 

Энэхүү зөвлөмж нь төрийн шийдвэр гаргах явц, бодлого боловсруулах, үйлчилгээ үзүүлэх бүх түвшинд технологийг тэргүүнд тавьж, цаасан шат дамжлагаас татгалзан, төрийн бүх шатанд “Цахимаар түрүүнд (Digital First)” уриалгыг хэрэгжүүлж, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой. 

“Цахимаар түрүүнд (Digital First)” уриалга нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт заасан цахим шилжилт, дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим болох юм.

“Бид цахим үйлчилгээний тоог өсгөх, технологи нэвтрүүлэх, цаасан үйлчилгээг цахим болгоход анхаарч байсан бол Digital First бодлогоор бид Төр Иргэн Хуулийн этгээдийн бүх оролцоог хангасан аливаа шийдвэр гаргах, үйлчилгээ, үйл ажиллагаа нь “Цахим анхдагч байх зарчмыг дэвшүүллээ” гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар ярилаа. 

Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

"Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов. 

Монгол, Австрали хоёр улсын иргэний нисэхийн удирдах байгууллагуудын төлөөлөл 2024 оны 10 дугаар сард уулзалт хэлэлцээ хийж, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэн, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. 

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр дотоодын агаарын тээвэрлэгчид шинэ чиглэл нээж, зах зээлээ тэлэх, боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлнэ. Мөн тус улсад сурч, ажиллаж буй манай улсын иргэд, бизнес аялагчид, жуулчид хямд зардлаар зорчих, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Австрали хоёр улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Монгол Улс Австрали Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоож, улс төр, боловсрол, уул уурхай, худалдаа, эдийн засаг, соёл болон иргэний нисэхийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байна. 

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталлаа. 

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд болон Засгийн газрын холбогдох гишүүд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, зарим мэргэжлийн холбоо, их, дээд сургууль болон томоохон аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулжээ. 

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдсанаар улсын төсөвт зардал нэмэгдэхгүй. Тус зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг “Эдийн засгийн хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэж байгаа юм.

”Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийн төслийг хэлэлцэн дэмжив

"Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийн төслийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийн төсөлд тусгагдсан зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, үр дүнг "Монгол Улсыг2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

Энэхүү стратегийн дөрвөн зорилт бүхий 13 арга замаар 66 арга хэмжээг 2026-2030 онд хоёр үе шаттай хэрэгжүүлж, хиймэл оюуны экосистемийг бүрдүүлэн уул уурхай, финтек, байгаль орчны салбаруудад хиймэл оюуны загвар хөгжүүлж, экспортлох, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн зэрэг дотоодын тэргүүлэх салбаруудад хиймэл оюуныг нэвтрүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын дата төв байгуулах чиглэлээр хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Азид тэргүүлэгч 10 улсын нэг болох зорилго дэвшүүлжээ.  

Товч мэдээ

  • “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11, Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.
  • Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд олгогдсон түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явц, бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийж, хууль бусаар ашигт малтмал олборлогчийн үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд буруутай этгээдээр төлүүлэх, нөхөн сэргээх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдэр, эрдэс баялгийн сайдад даалгалаа. 
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор гурван газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, нэг газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар, нийт 19 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Өнөөдрийн хуралдаанаар байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн зааг буюу эргэлтийн цэгт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, өвөлжөө, хаваржааны давхцалтай хэсгийг хасаж, нийт 19 газрын хилийн заагийг тогтоолоо.
  • Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулав. Хуралдаанаас хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хяналт-шинжилгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгов.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • HIRE A PROFESSIONAL HACKER TO RECOVER YOUR STOLEN FUNDS (102.90.79.180)
    A great lost investment recovery company must have a great team, it's only when a recovery expert serves her clients with truthfulness and reliability that it may produce great results. This has been an awesome journey for me, I have been investing in a crypto investment scheme that I did not know about. I was promised I was going to make a lot of profits. It turned out that they were speaking the other way around, they meant I was going to lose more. I did all I was asked, registered, and deposited. At first, I was intrigued by the profit I was earning, it made me deposit more, hoping within 3 months of investing, I would be raking in millions of US Dollars’ worth of Cryptos. I was extremely heartbroken when I realized I was depositing money to scammers all this while. On several occasions, I asked this investment to even return 50% of all I had sent them but they always end up manipulating me to send more money and I always do. Realizing these jerks only wanted to ruin my financial life, I decided to opt out and report them to the securities. During my report, I was introduced to TRUSTWAVEHACKERSTECH RECOVERY FIRM by one of the FBI guys. At first, I doubted, but at a point, I decided to give them a trial because it was coming from a reliable source. From the start of the recovery process till it was successfully finalized, I am incredibly impressed with what Finance Team did ensure all my stolen investment was recouped along with my profits, it is shocking, right? Trustwavehackerstech2 @ Gmail. com
    2025 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.176.74)
    Батбаатараа Тусгай хамгаалалттай газар, Сав газрын архичин дарга нараа өөрчилөөч
    2025 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    2 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    2 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    11 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    15 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    2 цаг 55 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    3 цаг 24 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    3 цаг 40 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    3 цаг 45 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 26 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    4 цаг 49 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    4 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    4 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 3 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 24 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК