Арнольд Шварценеггерийн хүү кинонд тоглоно

Холливудын жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү 18 настай Патрик “Grown Ups 2” кинонд тоглох аж. Зураг авалт одоогоор эхэн хэсэгтээ явж байгаа гэнэ. Энэхүү кинонд тэрбээр “Twilight киноны гол дүр Тэйлор Лотнертой хамтран тоглох гэнэ. “Grown Ups 2” нь Холливудын жүжигчин Адам Сандлер, Кевин Жеймс нар гол дүрд нь тоглосон инээдмийн киноны үргэлжлэл аж. Тус кино маш их шүүмжлэл дагуулсан ч 270 сая ам.долларын ашиг олсон гэж “box office”-т тэмдэглэгдэн үлджээ. Кинонд ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багийнхан дасгалжуулагчаа нас барсны дараа эргэн нэгдэж буй тухай өгүүлдэг юм. Киноны хоёрдугаар ангид сагсан бөмбөгийн од Шакиль О`Нил, инээдмийн жүжигчин Крис Рок, Сальма Хайек, Марио Белло нар тоглох юм.
Д.Ундрах 24tsag.mn