Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Баасандорж: Н.Алтанхуягт үүсгэсэн эрүүгийн хэрэг үндэслэлгүй

2016-12-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

 

-УЕПГ-ААС МИНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ,  ГҮЖИР ГҮТГЭЛЭГ ТАРААЛАА-

 

-Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар олон нийтэд мэдээллээ. Эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар ингэж мэдээлэл хийх нь хэр зохистой байдаг юм бол гэсэн бодол төрөх юм?

 

-Улсын Ерөнхий Прокурорын Газраас миний үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн болон эхнэрийн дансаар их хэмжээний тендерийн мөнгө орсон гэсэн худал мэдээлэл, гүжир гүтгэлэг тараалаа. Үүнд хуульч хүний зүгээс маш их харамсаж байна. Прокурорын байгууллага иргэнийхээ нэр хүндийг гутаасан, гүтгэсэн, доромжилсон, худал мэдээлэл тараадаг, шүүхээр тогтоогдоогүй хэргийг сонин, сайтаар тогтоогдсон мэтээр мэдээлдэг болсон нь үнэхээр байж боломгүй зүйл.

 

-Э.Амарбат прокурор Н.Алтанхуягийнхөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа гэсэн. Албаны хүмүүс ингэж мэдээлээд байхаар хүмүүст Н.Алтанхуяг гэдэг нөхөр хэрэг хийчихсэн юм байна гэсэн бодол төрүүлээд байгаа байх?  

 

-УЕПГ-ын эрх мэдэл бүхий албан тушаалтны мэдээлээд байгаа шиг тийм зүйл огт байхгүй гэдгийг энд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уг нь нилээн удаан ажиглалаа. Даанч Нийслэлийн прокурорын газраас эхлээд УЕПГ нь хүртэл худал мэдээлэл нийгэмд тараагаад, миний үйлчлүүлэгчийг гүтгээд байгааг залруулахгүй бол болохгүй байна. Прокурорын байгууллага, тэр дундаа Нийслэлийн прокурорын газар, УЕПГ нь ийм мэдээлэл хийгээд байхаар мэдээлэл хүлээж авч байгаа иргэд төрдөө итгээд, худал мэдээлэлд нь итгээд, миний үйлчлүүлэгч Н.Алтанхуяг болон түүний эхнэрийн дансаар мөнгө орсон юм байна, тендерийн мөнгө идсэн гэж буруу ойлголт аваад байна. Дахин хариуцлагатайгаар мэдэгдэхэд тийм зүйл байхгүй. Энэ мэтчилэн прокурорын байгууллага маань миний үйлчлүүлэгчийг болоод бусад иргэдээ гүтгээд, доромжлоод, худал мэдээлэл тараагаад байвал нийгэмд хуулийн байгууллагад үл итгэх иргэдийн тоо улам л нэмэгдэнэ.

 

-Прокурорын байгууллага шалгагдаж буй хэргийн талаар энэ мэт мэдээлэл хийх эрхтэй юү?

 

-Прокурорын байгууллага нь шалгаж байгаа хэргээ зарлаад л, хүн гүтгээд худал мэдээлэл тараах статустай байгууллага биш. Монгол Улсын Үндсэн хуулийн 56-р зүйлийн 56.1-д “....Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30-р зүйлийн 30.1-д “...Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоно” гэж заасан. Эндээс энэ байгууллага юу хийдэг, яаж ажиллах ёстой болох нь харагдаж байгаа биз. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллийн агентлаг шиг л ажиллаж байна.

 

-Ер нь Н.Алтанхуягийг улс төрийн ямарваа нэг үйл ажиллагаанд оролцоод эхлүүт л хууль хүчнийхэн, цагдаа прокурорынхон хөдөлгөөнд ороод байна гэж ажиглагчид үзэж байна?

 

-Заавал яагаад Засгийн газрыг огцрохын өмнөх өдөр хэвлэлийн хурал хийдэг, заавал яагаад намын даргад өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж авсны дараа нь ийм ярилцлага гаргаад байгаа нь анхаарал татаад байгаа юм. Энэ удаа энэ асуудалд дүгнэлт хийхгүй үлдээе.

 

-Гэм буруугүй нь нотлогдоогүй байхад ингэж олонд мэдээлж буй нь ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байгаа вэ?

 

-Прокурорын байгууллагын дээрх үйл ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хууль болоод Монгол улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээнд заасан иргэнийхээ үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж харж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, 1946 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 217/А/III тогтоолоор батлагдсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 11.1-д “...Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй” гэж заасан байдаг. Шүүхээс ямар ч шийдвэр гараагүй байхад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон мэтээр зарлаад байгаа нь Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа үйлдэл. Прокурорыг Монгол улсын төр гэж ойлгоно. Тиймээс прокурорын байгууллагын ажилтны иргэнээ гүтгэж, нэр төрийг нь гутаасан худал мэдээлэл тарааж байгаа үйлдэл нь Монголын төр иргэнийхээ нэр төрийг гутааж, гүтгэж байна гэж хууль зүйн үүднээс тайлбарлана.

 

-ТЕНДЕРТ ОРОЛЦСОН КОМПАНИ Н.АЛТАНХУЯГТАЙ ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ-

 

-Өмнө нь нийслэлийн прокурор Н.Бясман “Н.Алтанхуягийн хамсаатнуудыг 4.2 тэрбумын хууль бус тендерийн хэргээр шалгаж байгаа” гэж мэдээлсэн. Үнэхээр дансаар нь тендерийн мөнгө орж ирсэн байдаг юм болов уу?  

 

-Өнөөдөр шүүхээс ямар ч тендерийн тухай шийдвэр гараагүй байхад хууль бус тендер, 4.2 тэрбум төгрөг гээд яриад байгаа нь ч хууль зөрчсөн үйлдэл. Тендерийг хууль бус эсэхийг мөрдөн байцаагч, прокурор биш шүүх л тогтоох ёстой. Тендерт оролцсон компани нь Н.Алтанхуягтай ямар ч хамааралгүй. Хүргэн гээд байгаа нь ч үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч Н.Алтанхуяг болон түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансаар тендерийн мөнгө орж ирсэн хэмээн мэдэгдсэн нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл.

 

-Томоохон улс төрчид, олны танил хүмүүст холбогдох хэрэгт манайхан төдийгүй гадныхан ч анхаарлаа хандуулдаг. Хэрэг мөрдөн шалгах, шийдвэрлэлтэд эргэлзэх хүн ч олон байдаг. Өмгөөлөгчийн хувьд энэ талаар юу хэлэх вэ?

 

-Ер нь АТГ, Прокуророос зарлаад байгаа хэргийн шүүх хурлуудыг олон нийтэд нээлттэй явуулж баймаар байгаа юм. Л.Гансүх гэдэг хүний хэргээс хойш шүүх хурлыг нээлттэй явуулдаг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахыг хориглочихоод байгаа нь буруу үзэгдэл. Үнэхээр тухайн хүн өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж, нээлттэй хийлгэхээс татгалзаагүй тохиолдолд шүүх хурлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж болох хуулийн зохицуулалт бий. Тэгж байхгүй бол хүний гэм бурууг шүүх шийдэхээс өмнө худал мэдээлэл цацсаар байгаад эцэстээ шүүхийг яллахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Хэрвээ шүүх тухайн хүнийг гэмт хэрэг үйлдээгүй гээд цагаатгачихвал гэмт хэрэгтэн гэсэн мэдээллээр цэнэглэгдсэн иргэд шүүхийг авлига авсан гээд хардана. Нийгмийн хардлагаас айхдаа хүний хувь заяагаар тоглох, хилсээр ял шийтгэх явдал ихээр гарна. Гарсан тохиолдлууд ч байгаа.

 

-Прокурор шалгагдаж буй хэргийн талаар мэдээлж болдог, харин өмгөөлөгчид мэдээлэх эрхгүй байна уу гэсэн бодол төрдөг юм?    

 

-Зөвхөн зөвшөөрдөгдсөн хэмжээнд гэчихээд хэргийнхээ бүх зүйлийг ярьчихдаг, өмгөөлөгч нарыг өөрийн үйлчлүүлэгчийг хамгаалж тайлбарлах гэхээр хэргийн нууцыг задруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж дарамталдаг байдал байж болохгүй. Аль аль нь шүүхийн шийдвэр гартал хэргээ яримааргүй байна. Прокурор нь худал мэдээлэл тараагаад, өмгөөлөгч нь залруулж болохгүй бол хүний эрх яах болж байна.

 

-Таны үйлчлүүлэгч гэм буруутай юу?

 

-Миний үйлчлүүлэгч Н.Алтанхуягт үүсгэсэн эрүүгийн хэрэг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

 

-Прокурорын байгууллага улс төржиж байна гэж үзэх хүн цөөнгүй. Та санал нийлэх үү?

 

-Нийслэлийн Прокурорын Газар болоод УЕПГ-ыг дахиж иймэрхүү улс төржсөн үйл ажиллагаа явуулж иргэдээ гүтгэхгүй, нэр төрийг гутаах зорилгоор худал мэдээлэл тараахгүй, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж ярихгүй байна гэдэгт итгэж байна. Өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүний Монгол Улсын Үндсэн хууль болоод Хүний эрхийн түгээмэл тунхаглалд дурдсан эрхийг зөрчиж байгаа нь тодорхой байхад ядаж нэг ч гэсэн хүн асуудал тавихгүй бол цаашдаа өшөө олон иргэдийн эрхийг зөрчиж, гүтгэж, нэр төрийг нь унагаахаар худал мэдээлэл тараах явдал ихэснэ. Төр гэхээрээ иргэнээсээ давуу байж, хуулиас дээгүүр эрх мэдэлтэй байж болохгүй.

 

-Шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж буй энэ байдалтай хэрхэн “тэмцэж” байна вэ?

 

-Прокурорын байгууллагын албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагад хандаж, гомдол гаргасан. Улсын ерөнхий прокурорын байгууллага миний үйлчлүүлэгчийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна. Үүнтэй холбоотой мэдээллийг улстөржүүлж, худал цуурхал тараасныг таслан зогсоож үнэн зөв шийдвэрлэж өгөхийг шаардаж байна.

 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: medee.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЦЭЦЭГ (202.9.40.29)
    БААСАНДОРЖОО БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР САХАЛАА БУДНА ГЭЭЧ ЮМ БОЛОХ БИЙ ЧИ САЙН ӨМГӨӨЛӨГЧ БАЙСАН ХАРИН ОДОО БУРУУ ТИЙШ ЯВЖ БАЙНА НИЙГЭМ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ БУРУУДААД БАЙГАА ЮМ ЧИНЬ БИ Ч БАС ХЭДЭН ТӨГРӨГНӨӨС БОЛЖ ЯАСАН Ч ЯАХ ВЭ ГЭЖ БОЛОХГҮЙ НИЙГЭМИЙН АЛДААГ ДУЙРАЙХ ХЭРЭГГҮЙ АЛТАНХУЯАГ НАРЫН ҮЙЛДЭЛ ҮНЭН 4ТЭРБУМ БАГА МӨНГӨ БИШ ТЭГЭЭД НИЙГЭМИЙН ХАМГИЙН ОНЦГОЙ САЛБАРТ ЗОРИУЛАГДАХ БАЙСАНЫГ ЗОРИУЛААГҮЙ ШҮҮ .ӨӨР Ч ЮМ ГАРЧ ИРНЭ ЭНЭ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ .
    2016 оны 12 сарын 22 | Хариулах
  • baatar (122.201.24.74)
    ene abarga mash ih mongoni shunaltai . mongo ogbol alinga alddag
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • xx (122.201.24.74)
    baasandorj huuramch durak .chi bitgi hudla shaa
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • шаабар (202.126.89.199)
    Сулавтар л ярилцлага байна даа. Ямар ч өмгөөлөгч үйлчлүүлэгчээ гэм буруугүй л гэж хэлнэ. Гол нь ийм ийм үндэслэл нотлох баримт байгаа учраас гэмгүй гэж ярьсан бол итгэл үнэмшилтэй болох байлаа. Ер нь хуулиа сайн судалсан бол үйлчлүүлэгчээ хамгаалах маш олон заалт байдаг гэсэн шүү. Баасандорж сайн судлаагүй л байна даа.
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • Э.Ууганжаргал (66.181.186.176)
    Элбэг сдагийн хийж бга ажил. Энхбаяраас долоон дор болж эби пизда
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
    • Зочин
      хуцваа...гайгүй хуульч юм болов уу гэж бодсон мөнгөний төлөөх далдага шив дээ.алтанхуяг буруугүй байлаа юу?????тгд бондын мөнгө хаачваа?????
      2016 оны 12 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    11 цаг 0 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    11 цаг 2 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    12 цаг 36 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    12 цаг 43 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    13 цаг 54 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    15 цаг 9 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    15 цаг 22 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 23 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    15 цаг 41 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    16 цаг 44 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    17 цаг 12 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    17 цаг 35 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    17 цаг 50 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    18 цаг 29 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    18 цаг 37 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    18 цаг 49 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    18 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    19 цаг 16 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    19 цаг 25 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    19 цаг 33 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК