Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учрал: Хотын удирдлагууд баяр тэмдэглэхээ болиод утааны асуудлаа ярьж эхлэх хэрэгтэй

2016-12-23
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хот өвлийн улиралд утаан бүрхүүлд байсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Утаа жил ирэх бүр нэмэгдэж аюулын дохио зарлаад байгаа нь хүлцэнгүй явж ирсэн иргэдийг бухимдан босгоход хүргээд байгаа. Үүнийг утааны эсрэг нэгдэж эсэргүүцлийн жагсаал хийхээр бэлтгэж буй эцэг, эхчүүдийн үйлдлээс харж болно. Утаа иргэд тэр дундаа нялхсын эрүүл мэндэд шууд нөлөөлж жилдээ уушгины хатгалгаагаар нас барах 0-4 настнуудын тоог нэмж байгаа нь эмгэнэлтэй. Хатгалгаа туссан хүүхдийн тоо эмнэлгийн орон дээр бус коридорт эмчлүүлэх хүртлээ нэмэгдэж буй нь Засгийн газар, УИХ-ын гишүүд, хотын удирдлагуудаас SOS ирэхээс өөр аргагүйд хүргэж буй. Тэгвэл утааны эсрэг бид хэрхэн, яаж ажиллах ёстой юм бэ. Хэн үүнд анхаарлаа хандуулах ёстой юм гэдэг талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа. 

 

 

Утааны асуудлар улс төржих, PR-дах ямар ч шаардлагагүй

 

-Өнөөдөр утааны асуудал үнэхээр хүнд байна. Хүүхдээ уушгины өвчлөлд дарлуулж байгааг харж тэвчихгүй болсон эцэг, эхчүүд аргаа барахдаа Төрийн ордны гадна талд жагсахаар нэгджээ. Та тэдний үйлдлийг дэмжиж байгаа юу?

 

-Бид Улаанбаатарын утааны асуудлыг гал унтраах байдлаар шийдээд өдийг хүрчээ. Өнөөдөр утааны асуудлаар ярьж, сурталчилахаасаа илүү нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийн тэмцэх хэрэгтэй болоод байна. Саяхан би өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд агаарын бохирдол хэр хэмжээнд байгааг өөрийн биеэр явж үзсэн. Тэгэхэд нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Зэрэгцээд явж байгаа хоёр хүн нэгийгээ олж харахааргүй хэмжээнд хүрчихсэн байна шүү дээ.Тиймээс ч залуу ээжүүд тэмцэх гэж байгааг хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Үүнийгээ ч цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Үүнийг улс төр хийлээ гэж ойлгож болохгүй юм. Ээжүүдийн шаардлага зөв. Эдгээр хүмүүс утааны асуудлыг төр засаг анхааралдаа аваач ээ гэдэг санаачлага гаргаж жагсаж байгаа. Түүнээс биш гудамжинд гарч жагссанаараа утааны асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Гэхдээ би утааны асуудлыг анхааралдаа авдаг хүмүүсийн тоо нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ээжүүдийн тэмцлийг дэмжиж байгаа юм.

 

-Мэдээж ээжүүд бид эсэргүүцлээ илэрхийлэх нь маш сайн парадокс.  Гэхдээ бид тэмцлээ гээд та нар анхааралдаа авч гаргасан саналыг нь ажил хэрэг болгож чадах уу?

 

-Ээжүүдийн тэмцлийн эцсийн үр дүн бол утааны асуудлыг УИХ гишүүд, хотын удирлагуудын анхааралд аваачих гэж бид харж байгаа. Утааны асуудлыг анхаардаг болсон цагт шийдэл олдоно. Тэгэхээр энэ хүмүүс нийгэмд цочирол өгч чадвал тэдний үр дүн гарах юм. Тийм ч учраас би энэ тэмцлийг дэмжиж байгаа. Түүнээс утааны асуудлаар улс төржих, PR-дах ямар ч шаардлагагүй. Уг асуудлыг анхаарсан зарим нэг улс төрчийг нь “Та нар улс төржүүллээ” гэж шүүмжлэх нь зохимжгүй юм. Агаарын бохирдлоос болж ханиад томууны өвчлөл газар авч байна. Нөхцөл байдал өнгөрсөн жилүүдээс илүү хүнд байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг өдөрт 100 гаруй хүүхэд хүлээн авч, ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эмнэлэг баригдахаар яригдаж байгаа ч цаг хугацааны хувьд хүлээгдэхээр байгаа. Тиймээс бид өөр, өөрийн бололцоогоороо дүүргийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэгүүдэд нэмэлт ор, хүчил төрөгчийн аппарат зэргийг өгөхөөс өөрөөр ажиллаж чадахгүй байна. Ямартай ч бид аливаа асуудлыг бага ч болов шийдэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж, эхнээсээ шийдээд явж байна. Гэхдээ энэ нь өнөө маргаашаа өнгөрөөсөн л асуудал. Түүнээс утааны асуудлыг ямар арга замаар шийдэх вэ гэдгийг бид өнөөдөр тодорхойлж чадахгүй байна үү дээ.

 

-Тодорхойлъё гэж ч хичээхгүй байгаа юм биш үү? Ер нь бид утааг бууруулахын тулд ямар ажлыг хийж эхлэх ёстой юм бэ?

 

-Утааны асуудлыг олон жил ярьсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй өдийг хүрлээ. Утаатай тэмцэх нэрийдлээр олон төрлийн зуух оруулж ирсэн. Үүнийг дагасан бизнес ч бас хийгдсэн нь нууц биш. Үе, үеийн хотын дарга нар утааг багасгана гэж ярьж ирсэн. 2013 онд Ардчилсан нам Их хурлынхаа түвшинд хүртэл утааг ярьж байлаа. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал дээрдсэн зүйлгүй байна. Өмнөх эрх баригчдын гол мессеж утаа л байсан. Гэтэл өнөөдөр энэ асуудал дордсон уу гэхээс дээрдсэнгүй. Өнгөрсөн парламент болон Засгийн газар, хотын дарга нар утааг ярьдаг байсан. Харин өнөөдөр манай гишүүд, хотын удирлагуудын хэн нь ч утааг бууруулах асуудлыг ярихгүй байгаад харамсаж байна. 

 

-Тэгэхээр та Хотын удирдлагуудыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна гэж хэлэх гээд байна уу?

 

-Тиймээ. Энэ бол нууц биш. Хотын удирдлагууд энэ асуудалд анхаарах ёстой. Хот бол том айл. Гэтэл хот гол тулгамдсан асуудалдаа дорвитой анхаарал хандуулахгүй байна шүү дээ. Хотын захиргаа бол статусын хувьд ч, мөнгө төгрөг захиран зарцуулах эрхийнхээ хувьд ч энэ асуудалд нэн тэргүүнд анхаарах ёстой. Тиймээс хотын удирдлагууд дүүргүүдийн гэр хороолол дунд агаарын бохирдол утааны асуудал ямар байгааг мэдэх хэрэгтэй.

 

-УИХ-ын гишүүд ч мөн анхаарах ёстой биз дээ?

 

-Гишүүдийн хувьд утааг бууруулах чиглэлээр хөрөнгө гаргаж, захиран зарцуулах эрхгүй. Мөн уг асуудлаар хэн нэгэнд шууд үүрэгдэж чадахгүй. Тийм болохоор манлайлал үзүүлэх ёстой. Мөн хотын болон дүүргийн удирдлагуудыг утааны эсрэг ажиллахыг шахаж шаардах хэрэгтэй юм. Хотоос сонгогдсон гишүүдээ уриалан Засгийн газарт тодорхой шаардлагуудыг хүргүүлж, эрүүл мэндийн яам, бусад байгууллагыг энэ тал дээр анхаарах асуудлыг шаардах ёстой. Түүнээс би өнөөдөр хэдэн хүнд хүчилтөрөгчийн аппарат бэлэглэснээрээ утааг шийдэж байгаа асуудал биш юм. Уг асуудлыг ярьж байж  шийдэл гарна гэж бодож байна.

 

-Ерөнхий сайд утааны эсрэг төсөл бичихийг шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдад даалгасан байсан. Та инновацийг дэмжих лобби бүлэг байгуулсан гишүүний хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

 

-Үүнийг маш зөв шийдэл гэж харж байгаа. Эрдэмтэд тойрч суугаад утааг яаж арилгах вэ гэдэг инновацийг эрэлхийлэх нь зөв юм. Би УИХ дахь инновацийн лобби бүлгийг тэргүүлдэг. Инновацийн лобби бүлгийн нэн тэргүүнд хийх ажил нь утааны асуудал. Тиймээс инновацийн лобби бүлгийнхээ дэргэд орон тооны бус зөвлөлийг ажиллуулж байна. Уг зөвлөлд залуу эрдэмтдийн холбоо, БСШУЯ-ны инновацийн өндөр технологийн газар, шинжлэх ухааны мэргэжилтнүүд, ХААИС, ШУТИС зэрэг олон байгууллагуудад ажилладаг эрдэмтэд ажиллаж байгаа. Тэгэхээр бид энэ зөвлөлтэйгөө хамтраад утааг арилгах шийдлийг олъё.Шинэ инновацийн санааг гаргаж ойрын хугацаанд уулзалт зохион байгуулж шийдлийг олохын төлөө ажиллана.

 

-Таны бодлоор утаатай чухам ямар аргаар тэмцэх ёстой юм бэ?

 

-Төр засаг утааны эсрэг ажиллаагүй биш ажилласан. Гэхдээ асар их мөнгийг маш буруу зүйлд зарцуулсан учраас үр дүнгээ өгөөгүй. Тиймээс бид урд урдын алдаагаа дүгнэх хэрэгтэй. Шилжилт хөдөлгөөн дээр анхаарах ёстой. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт шилжилт хөдөлгөөн маш их байна. Өнөөдөр Улаанбаатарт шилжин ирж буй хүмүүсээ нэг бүрчлэн тоолж чадахгүй болоод байна. Энэ нь хот зохион байгуулалтаа хэдийнэ алдсныг гэрчилж байгаа юм. Их хотод шилжиж ирэхэд дэд бүтэц, сургууль цэцэрлэгээс эхлээд бүх зүйл нь бэлэн байх ёстой. Нийгмийн амьдрал нь бэлэн нөхцөлд сайн сайхан амьдрал цогцолдог болохоос хаа нэг газраас нүүрж ирж, хашаа хатгаад гэр бариад амьдрахыг сайхан амьдрал гэж ойлгохгүй. Тийм ч учраас хөдөө сайхан амьдарч байсан хүмүүс хотод ирж, захын дүүрэгт хашаа хатгаад цахилгаангүй газарт амьдарч байна. Тэгээд хүүхдүүдийг нь сургууль авдаггүй. Тиймээс бид иргэддээ нөхцөл байдлыг нээлттэйгээр ойлгуулж, шилжилт хөдөлгөөнийг албан ёсоор бүртгэлжүүлэх хэрэгтэй. Хотод амьдрахад нь нийгмийн бүх асуудлыг нь шийдчихээд “Та Улаанбаатарын иргэн” гэсэн иргэншлийг нь албан ёсоор өгөх ёстой шүү дээ. Солонгос гэх мэт гадны хотууд яаж хөгжиж байна. Тэнд хотын нэмэлт татвар авдаг систем үйлчилж байна. Яагаад түүнийг хийгээд байгаа юм. Хүнээс мөнгө авах гэсэндээ бус тодорхой хэмжээнд даацаа барих гээд байна шүү дээ.  Тэгэхээр манай хотын хувьд энэ хэвээр байвал мянган сайхан санаа гаргаад одоогийн нөхцөл байдлаас гарч чадахгүй. Шилжилт хөдөлгөөнөө шинэчлэх ёстой. Нийслэлээ нүүлгэсэн жишээ Солонгос, Казакстан, Малайзад байна. Тэгэхээр бид засаг захиргаа, парламентын ордныг цаашид нүүлгэх ёстой. Шинэ хот байгуулах ёстой. Солонгосын жишээг хэлэхэд газраа гаргаад төслүүд зарлаад хувийн компаниудад ажлыг нь өгсөн. Тэр хотыг хувийн компаниуд босгож ирж чадаж байна шүү дээ. Өнөөдөр Малайзад шинэ хотыг хэрхэн байгуулж байна. Малайзын жишээ бол том үлгэр дууриалал юм. Жинхэнэ энтертайнмент, аялал жуулчлал хөгжсөн, нам гүм, цэвэр тохилог хотыг бий болгох ёстой. Мөн гэр хорооллын цахилгааны асуудлыг маш их ярьж байна. Зөв нь зөв. Гэхдээ бид өнөөдөр цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадах уу, үгүй юу. Бодох л ёстой асуудал. Бид цаашид эко хотыг бий болгохын тулд шинэ технологийг гаргаж авах хэрэгтэй байгаа. Зарим орнууд газ хэрэглэж эхэллээ. Гэхдээ манайд аль нь тохирох шийдэл юм гэдгийг ярилгүй өдрийг хүрчихсэн. Яагаад магистр, баклаврын ажил бичиж байгаа юм шиг тал, талд яриад хэзээ ч нийлж яриагүй өдийг хүрсэн юм бэ гэдэг нь сонин. Утааны асуудал жилээс жилд дордоно. Тэгэхээр цаашид бид шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд энэ өвөл бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гал унтраагаад л энэ өвлийг дуусгана. Хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд сэтгэл гаргах хэрэгтэй. Ханиад томуу хүрсэн хүүхдүүдэд эм, тариагаа авахад нь туслалцаа дэмжлэг үзүүл. Хүчилтөрөгчийн аппаратыг нь аваад өг. Ийм байдлаар энэ өвөлдөө ажиллэх хэрэгтэй. Эрүүл мэндийн үйлчилгээг нь чанартай хүргэхийн төлөө анхаар. Эрүүл мэндийн яам хүүхдүүдээ хүнд өвчлөлөөс нь эрүүл, саруулаар авч гармаар байна. Боловсролын яам их утаа униартай үед сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах аргыг авч байх хэрэгтэй. Ийм байдлаар зохицуулалтыг түвшин, түвшиндээ хийгээд энэ өвлийг даваж гарах хэрэгтэй. Харин утааг бууруулах асуудлаар энэ өвөл ажил хэрэгчээр ажиллаад шийдэл олох ёстой юм.  Утааг бууруулах оюуны өмчийн уралдаан зарлаж болно шүү дээ. Түүнд нь хөрөнгө оруулалт хийгээд явж болно. Ийм ажлуудыг хийгээд явах бодолтой байна. Түүнээс биш би бүх зүйлийг шийдэж чадах эрх мэдэлтэй хүн биш. Бусад байгууллагууд утааг бууруулах ажилд нэгдвэл түүнд нь манлайлал болж өгье  гэж байгаа юм. Манай лобби бүлгээс ойрын хугацаанд хэлэлцүүлэг зохион байгуулна. Тэндээс гарсан санаа, санаачлагыг ажил хэрэг болгохын тулд ажиллана.

 

-Лобби бүлэг ийм ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэгвэл хотын удирдлагууд яаж ажиллах ёстой юм бэ?

 

 - Хот бол том айл. Тэнд олон орлогч дарга ажиллаж байна. Утааг бууруулах асуудлыг хариуцсан хүн хүртэл байна. Энэ олон дүүрэг бүгд Засаг даргатай. Тэд бүгд төсөвтэй. Тэдэнд маш их боломж байна. Үгүй ээ ядаж ханиад томуугийн өвчлөлийг дор дор нь шийдээд  эм тариагаар нь хангаад ажиллах хэрэгтэй байна. Ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлгүүдэд нэмэлт хүч өгч хүүхдүүдийг нь цаг тухайд нь хүлээж авч эмчилмээр байна. Хот бол бүхэл бүтэн эрүүл мэндийн газартай шүү дээ. Юу хийгээд суугаад байгаа юм. Хот болон бусад олон бүтэц нэгжүүд нь шинэ жилийн баяр тэмдэглэхээ болих хэрэгтэй. Шинэ жил тэмдэглэж баярлаж хөөрч бие, биедээ мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүс л байх юм. Тэр болгоныгоо болиод ханиад томууны өвчлөлд зарцуулах хэрэгтэй. Одоо баяр ёслолоо больцгоо гэж би уриалмаар байна. Өнөөдөр ес эхэлж байна. Хотынхон өвлийг яаж өнтэй давах юм бэ. Энэ асуудлыг ярьмаар байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • enkhee (103.9.89.18)
    Uchral harin mongoloo harsan gsen setgeltei bn hun bndaa ene hun shig uls orchid ni demjeed ogwol mongol uls sergeed ehlene dee
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.89.18)
    Эдийн засаг ийм хэцүү байхад Учрал шиг ингэж төсөвөө харж чаддаг алсын харсан хүн Монголд олон байвал Эдийн засгийг даван туулна даа
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Demjij bn (103.9.89.18)
    Demjij bn jil bolgon shine jileer heden arvan say togrogoor temdeglene ene asuudalaa bolij tusuwuu barih heregtei Uchral gishuunii ene sanaaag demjij bn
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • СХД (103.9.89.18)
    Сандаг санаа шүү Эрдэнэт хотын дарга шинэ жилээ тэмдэглээгүй харин тэр мөнгөөрөө ард иргэдээ баярлуулсан гэж сонссон уг нь Учрал шиг бүгд л санаа гаргаад хэрэгжүүлвэл зүгээр л байгаа юм даа
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.89.18)
    Энэ нээрээ зөв асуудал шүү тэгэхгүй бол эд нар шинэ жил гээд хэдэн тэрбум төгрөгөөр идэж байгаадаа Учрал уг нь голыг нь олоод хэлээд байх юм
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Сургуультайгаа харьцуулсан нусгай нусаа олигтойхон татчих. Диплом магистр бакалавр ч гэх шиг сурхий цэцэн мундаг гээд еериигее бодчихсон нусгайнууд амьдралд хэрэгтэй юмийг хийхгуй ярьж шоудахаа болих хэрэгтэй. Аавынх нь мереедел энэ юм байхдаа
    2017 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Учирлаа гэртэй хариж мөөмөө хөхөө амьдрал мэдэхгүй мангар пазаан
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Учирлаа гэртэй хариж мөөмөө хөхөө амьдрал мэдэхгүй мангар пазаан
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Zochin (182.160.3.151)
    Tsahilgaanaar halaa uur asuudal bhuishd olon yarilgui tsahilgaandaa munguu zartsuulsan bol unuudur iim ih utaa bhgui baih bsiin hudlaa zuuh nuurs ene ter gj mungu ugaaj bhiin orond
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (103.229.121.13)
    sain bna zov shu
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.212.117.26)
    Энэ Батболд чинь ижил хүйстэн шүү. Энэ үнэн шүү. Ийм балайр новш хотын дарга хийж болдог юм ууу?
    2016 оны 12 сарын 25 | Хариулах
  • Soongo (150.129.140.242)
    Яахын бэ, ингэж л ажиллаж сурсан юм чинь хэцүү шүү дээ, манайд яг ажил хийдэг дарга хаана ч байхгүй, утаа одоо хэрэггүй дээ, аяндаа зөнгөөрөө шингэрээд алга болно, шинээр авсан тэрбум зүгээр л дарга нарын судалгаа хийх нэрийдлээр гадаад явах томилолтын мөнгө, дуусаа, бурхан гарч ирээд ч утааг шингэлэхгүй
    2016 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.31.21)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.193.19)
    Утаанаас салгах бодлого боловсруулаач өөрөө.
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.117.26)
    Энэ хотын дарга Батболд гэж ёстой хөлдүү тэнэг гар байнаа. Энэ хөдөөний тэнэгээ хурдан солиочээ. Ийм даргатай хот яаж хөгжих юм бэ???
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (91.109.30.115)
    Мэдээж ээжүүд бид эсэргүүцлээ илэрхийлэх нь маш сайн парадокс. Юу гэсэн асуулт вэ? Сурвалжлагч ээжүүдийг доромжилж байгаа юм уу??
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (202.9.40.4)
    зөв л юм хэлж дэмжиж бна
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.197)
    Bas neg pop patsaan... Xadam eejiigee xxotin niigmiin xalamjid orlogch darga bolgoson gesen baixaa.
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • сонгогч (27.123.214.124)
    ЭХЛЭЭД ӨӨРӨӨ ХУРАЛДАА СУУ, ТЭГЭЭД ЧАЛЧ.
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • АЙПШ Ш Ш .. УТААНД ЦАЦААД ХЭЦҮҮ БАЙНА АА (202.72.245.204)
    УНДУЙ СУНДУЙНУУД УНТАЖ СОГТОЖ Л СУУЦГААГАА БАЙЛГҮЙДЭЭ
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.94.91)
    Ireh onii 1-r sariin 1-nees ger horoolol orchmiin shuniin tarifiig 0-gleheer bolloo l gene. Tuldeg ailuud ni ali hediin baigaa heden tsaasaaraa tulee nuursee avchihsan iluu dutuu halaaguur avah mungugui, ene ercheeree tuleed l duusah baih daa. Ene shiidveree erthen, namar gehed gashuun turshlagagui bish turshlagatai uls gargachihsan bsan bol ingej undestneeree yandangiin aman deer suuj, ugaar zalgilj uvuljihgui baisan daa.
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.41.73)
    Юун их том дуутай эд вэ?
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • сараа (103.206.195.202)
    утаа бууруулах оролдлого эхэлж байгаа нь сайшаалтай л байна шүү дээ. өмнө их мөнгө үрсэн ч үр дүн гараагүй байгаа нь үнэн л биз дээ бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж бүгд санаагаа уралдуулж байж бүгдээрээ л хамтдаа шийдэх нь яагаад буруу гэж
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin (80.110.85.160)
    tegsh ba sondgoigoor galaa tul.utaa 2 dahin bagasna.
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (66.181.187.25)
    Амьдрал мэдэхгүй байна даа, энэ Учрал, овоо боловсрол сайтай байх гэсэн чинь усан ТОЛГОЙ байна даа, ийм худлаа шоу хийсэн гарууд олширбол хэцүү шүү
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • тогоо (103.9.90.130)
    худал шоу хийхээ боль доо
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Энэ муж манку цаоайлсан тэнэг бацаан чм муу юу мэддэг юм. Чацга минь чи чаддаг юм бол Баян Хошуунд очоод өвөлж.
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.191.105)
    Учиралаа?! Ядаж жаахан амьдралд ойр байж үзээчээ?! Өчнөөн жил хийж чадаагүй, хийгээгүй ажлыг хэдхэн сард хийх боломж байгаа юу?! Худлаа сайн хүн болж нөгөөгөө доош хийж улс төр йгээд яахавдээ?! Харинч наадуул чинь гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг чөлөөллөө, маск тараалаа, утаагүй болгох талаар эрдэмтэд судалгаа хйж байна, шахмал түлш тарааж байна, цахилгаан зуух тарааж байна, гээд олон ажлууд хийж л байна. Ирэх жил бол арай өөр болгох нь дамжиггүйшдээ. Манайхан өөрсдийгөө л мэрж суухаа болимоор л байнадаа?
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (78.181.205.101)
    Mangar batsaan uuriiguu hichee chinii busdad zaaj surgadag gej yu baisan ym be? Teneg uglee batsaan.aa
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    12 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    26 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    55 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    1 цаг 0 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    1 цаг 14 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    1 цаг 24 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    1 цаг 38 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    2 цаг 1 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    2 цаг 25 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    2 цаг 56 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    3 цаг 0 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    3 цаг 6 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    3 цаг 17 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    11 цаг 3 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    11 цаг 8 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    17 цаг 54 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    19 цаг 28 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    19 цаг 39 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    19 цаг 45 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    21 цаг 37 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК