Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засаг, Төсвийн байнгын хороод хамтарч хуралдлаа

2016-12-27
0
ЖИРГЭХ

Эдийн засаг, Төсвийн байнгын хороод хамтарч хуралдлаа

 

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёр дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ Б.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Д.Дамба-Очир гишүүн “Засгийн газар, Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэнэ гэдэг нь компаниудын өрийг хаах гэж байгаа юм уу” гэдгийг тодруулж байсан бол УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир “Хөгжлийн банк Эдийн засгийн байнгын хороонд ямар компани хэдэн төгрөгийн зээл аваад, яг хэдийг төлж байгаа, найдваргүй зээлдэгч нь хэд байгааг урьдчилсан байдлаар танилцуулсан дүгнэлт гаргах хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байлаа.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон бөгөөд үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Иймд Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжилж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарсан. Энэ ч утгаар тогтоолд хугацаа зааж өр авлагын алдагдлыг хаахаар болсон. Үүнийг компанидын өр авлагыг хаах гэж байна гэж ойлгож болохгүй” гэдгийг онцгойлон анхааруулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ тэр асуудлыг судалж шалгаж байгаа. Шинэ оноос өмнө дүгнэлтээ гаргаж танилцуулна” гэж байв. 

Үүний дараа Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаархи зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар/ Ж.Эрдэнэбат/-д даалгасугай гэсэн” УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан нарын саналыг гишүүдийн 72.5 хувь нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн “Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд биш 500 сая төгрөгөөр нэмэх ёстой” гэсэн санал гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Ингээд байнгын хороодын анхны хэлэлцүүлэг хийсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл хийлээ

 

Үргэлжлүүлэн Эдийн Засгийн байнгын хороо хуралдаж харьяа байгууллагынхаа үйл ажиллагааны талаархи ээжлит мэдээллийг сонссон юм. Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтын байдал, Концессын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр мэдээлэлдээ “УИХ-ын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Үндэсний хөгжлийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар заасан. Манай байгууллагын орон тооны хязгаарыг 55-аар батласан. Үндэсний хөгжлийн газар нь байгуулагдаад удаагүй ч, “Тогтвортой хөгжлийн форум 2016”, “Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт”, “Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт”, “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтууд”-ыг хийсэн талаараа дурдсан юм.

Үндэсний хөгжлийн газлын дарга Б.Баярсайхан, Манай газраас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг тодорхойлж, хөрөнгө оруулагчдын эрх ашиг хэрхэн хөндөгдсөн, үүнд эрх зүйн орчин яаж нөлөөлсөн асуудлыг тогтоох ажлыг хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн бодлогын алдааг засч залруулна. Мөн хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах тал дээр ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бодлогын хүрээнд ЗГХЭГ-ын бүтцэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулан ажиллуулна. Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх шинэ бүтцийг бүрдүүлэх талаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байгаагаа танилцуулгын үеэр онцлов.

 

Монгол Улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт 72.5, худалдаа нийтийн хоол 17.8 хувьтай байгаа аж. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаан нь дэлхийн түүхий эдийн ханш, Засгийн газрын тогтворгүй байдал, бодлогын тогтворгүй байдал, сөрөг мэдээ, бусад шалтгаантай холбоотой гэдгийг танилцуулгад дурдсан юм.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Өнөөдрийн байдлаар концессын гэрээ байгуулсан 47 төсөл байгаа бөгөөд нийт өртөг нь 12.6 их наяд төгрөг байгаа. Үүнээс гэрээ хүчин төгөлдөр болсон 18, гэрээ хүчин төгөлдөр болоогүй 29 төсөл байгаа. Эдгээр 47 төсөлд барих шилжүүлэх 36 төслийн нийт өртөг нь 1.8 их наяд төгрөг, барих ашиглах шилжүүлэх 11 төслийн нийт өртөг 10.8 их наяд байгаа юм. Энэхүү концессын гэрээ байгуулсан төслүүдийг салбараар авч үзвэл авто зам 15, төмөр зам 2, боловсрол 18, эрчим хүч 4, дэд бүтцийн бусад 7 байгаа гэдгийг онцолж байлаа.

 

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, С.Чинзориг, Д.Дамба-Очир, Д.Сумьяабазар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд ирэх хавар гэхэд хөдөлгөхөд бэлэн болсон хэдэн төсөл байгааг, төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь хийгдсэн эсэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого байгаа юу, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар илүүтэй сонирхсон юм.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Иймд бид салбарын яамдуудаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй 10-аад төсөл хөтөлбөр ирсэн байгаа ч долоогийн ТЭЗҮ нь байхгүй байна. Иймд бид олон улсын стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа. Гэвч ТЭЗҮ дээр ажиллахад улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй нь асуудал болоод байна. Мөн төсөл хөтөлбөрүүдийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь ангилах судлагааг хийж байна. Энэ судлагааг хийхээр аль төслийг нь түрүүлж эхлүүлэх, алийг нь хойш татах, хэрэгжүүлэх шаардлагагүй зэрэг нь тодорхой болно. Түүнчлэн Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамруулж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого гаргахаар ажиллаж байна. Ингэснээр аль бүс нутагт ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь оновчтой болж, ажлын байр ч бодитойгоор нэмэгдэнэ гэж хариулж байлаа.

 

Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний хөгжлийн газрынханд нэн яаралтай гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар  4-5 төсөл оруулж ирэх, өнгөрсөн хугацаанд батлагдсан 300 гаруй хөгжлийн баримт бичгүүдийг цэгцлэх зэргээр үүрэг даалгавар, чиглэл өгсөн юм гэж УИХ-ын Тамгын газын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    19 цаг 20 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    21 цаг 30 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    21 цаг 37 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    21 цаг 47 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    23 цаг 13 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    23 цаг 36 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    23 цаг 59 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК