Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

2016-12-29
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурал 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосон. Харин тус хуульд заасны дагуу энэхүү өдөр бүх нийтээрээ амарна. Энэ удаад монголчуудын хувьд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тэмдэглэх болсон тухай

 

1911 оны 12 сарын 29-нд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээв. Анхны Засгийн газрыг таван яамтай байгуулсны нэг Сангийн яамны тэргүүн сайдаар Түшээт Засаг, ван Г.Чагдаржавыг томилсон байна. Хаант Орос улсаас зарим тусламж авч Хятадуудын эсрэг Таван замын байлдаан хийж тулалдаж, улмаар Өвөр Монголыг нэгтгэх зорилт тавьж байсан боловч амжилтгүй болсон байна. Мөн Тагна Тува, Буриадыг нэгтгэх бодлого тавьж байжээ. Олноо Өргөгдсөн Монгол улсын үед орчин үеийн олон шинэчлэлүүдийг хийсний дотор байнгын мэргэжлийн арми байгуулах, холбоо харилцааны газар, сургууль байгуулан, хэвлэлийн эхийг тавьсан байна. Мөхөж байсан Манж Чин улсыг хуваан хагас колони хараат орон болгосон том гүрнүүд, манжийн хаанчлал халагдаж, ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Дундад Иргэн улс 1911 оны арван хоёрдугаар сард байгуулагдсаны дараа ч нөлөөний хүрээгээ өргөтгөхийн төлөө өрсөлдсөөр байлаа. Буриад монголыг өөртөө нэгтгээд, тариачдаа суурьшуулан Манж Чин улстай хаяа нийлэн хиллэх болсон Орос улс 1907, 1910 онд Гадаад монгол дахь "тусгай эрх ашгаа" Япон улсаар зөвшөөрүүлэн байр сууриа бэхжүүлж, улмаар Урианхайн хязгаарыг авахаар тэмүүлж байв. Гэвч Япон, АНУ, Герман зэрэг орнууд мөн монголын газар нутаг, худалдааны боломжийг судлан, хятадын худалдаачдаар зуучлуулан бараагаа борлуулж, оросуудыг шахаж, алт нүүрсний уурхай байгуулах боллоо. Япон улс мөн Солонгос дахь "тусгай эрх ашгаа" Оросоор зөвшөөрүүлээд, Манжуураар дамжуулан Ази тивд нөлөөгөө ихэсгэж байсан тул Орос улс монголтой хиллэсэн хилийнхээ дагуу цэргийн ангиудаа байрлуулсан байлаа. Хүчирхэг гүрнүүдийн Алс Дорнод, Хятад дахь дайн, Орос, Хятадын хувьсгалт хөдөлгөөн манжийн зах хязгаар монголд нөлөөлж, зах зээлийн харилцаа нэвтэрч, гадаад орны үйлдвэрийн бүтээгдэхүүн шинэ сонин хачин зүйлс монголчуудыг гайхшруулан хоцрогдлыг нь ойлгуулж байв. Манжийн төрийн "Шинэ засгийн бодлого" монголчуудын "үндсийг таслах, шашныг сөнөөх" -д чиглэж, тусгаар тогтнолын төлөө босох нөхцөлийг бүрдүүллээ. 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад одуулав. Жавзандамба хутагт, Халхын хан нар нэр хамтарсан бичигтээ Гадаад монгол, Өвөр монгол, Барга, Урианхайн хязгаарыг багтаасан Их Монгол улсыг байгуулахдаа Орос улсаас тусламж авах, худалдааны зэрэг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголын төлөөлөгчдийг Орос улсын Гадаад явдлын яамны хэргийг түр эрхлэгч А.Нератов, Сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин, II Николай хаан хүлээн авч уулзжээ. Оросын засгийн газар манжаас тусгаарлахыг дэмжилгүй, "Шинэ засгийн бодлого"-ыг зогсооход Хятад Монголын хооронд зуучлах амлалт өгсөн байна. Тэр үед Бээжинд сууж байсан элчин Коростовец, Оросын Гадаад явдлын яамны Алс Дорнодын газрын дарга, Монголын талаарх бодлогод шийдвэрлэх үүрэгтэй байсан Ж.А. Козаковт хэд хэдэн чухал санаа хэлж нөлөөлөхийн зэрэгцээ, шинэ засгийн бодлогоо зогсоохыг хятадуудаас шаардаж байв. Монголчууд мөн оныхоо 12-р сард Хүрээний манж амбаныг нутаг буцаан засаг захиргааг нь халаад 29-ны өдөр тусгаар тогтносон улсаа тунхаглаж, Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, соёмбот шар тугаа мандуулав. Ийнхүү "Монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" , Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө уйгагүй тэмцлээ. Манж Чин гүрний захиргаанд байсан монгол овогтнууд Хүрээний засгийн газарт нэгдэхээ илэрхийлэн дагаар орж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, монголыг өөрийн нэг муж гэж үзэж байв. Богд хааны засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул хойд хөрш Орос улсад найдахаас өөр зам үлдсэнгүй. Тиймээс хоёр том гүрний завсар тэсч үлдэхийн төлөө тэмцсэн монголын ард түмний түүх эдгээр орнуудын түүхтэй харилцан хамааралтай өрнөлөө. Энэ өдөр тусгаар улсаа тунхаглах их ёслол Да хүрээнээ болж шашны тэргүүн Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, хатан Дондогдуламыг улсын эх дагина хэмээн залахад Богд хаан зарлиг гарган Да Хүрээг Улсын Нийслэл Хүрээ гэж нэрлэх, оны цолыг Олноо өргөгдсөний хэмээж нэгээс эхлэн тоолохыг зарлигджээ. Мөн таван яамтай Засгийн газраа байгуулан энэ өдрөөс эхлэн Монгол Улс манж Чин улсаас туурга тусгаар болсныг зарлан тунхагласан бичгийн Халх дөрөв, Дөрвөд Урианхайн хязгаар, өвөрлөгч хошуудад илгээн өндөр настнуудад бэлэг гардуулж, хоригдлуудад өршөөл үзүүлсэн гэдэг. Нийслэл хүүрээнд их баяр болж хүн бүрий гоё ганган, өнгөтэй өөдтэйгөө өмсөн баясан цэнгэж богдын ордны зүг харан мөргөгн сүсэглэж байсан бол хөдөө нутаг, алс хязгаарынхан ч Нийслэл хүрээний зүг харан мөргөж залбирч байсан гэдэг. Ийн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс туурга тусгаар улсаа тунхаглаж, Лигдэн хаанаас хойш тасраад байсан.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    1 цаг 53 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    2 цаг 8 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 21 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    2 цаг 28 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    2 цаг 29 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    2 цаг 36 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    15 цаг 17 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    15 цаг 19 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    16 цаг 54 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    17 цаг 1 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    18 цаг 12 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    19 цаг 26 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    19 цаг 40 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    19 цаг 40 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    19 цаг 58 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    21 цаг 2 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    21 цаг 29 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    21 цаг 53 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    22 цаг 7 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    22 цаг 46 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК