Ус сувгийн удирдах газрын гэр хорооллын ус түгээх байрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана

Өнөөдрөөс зарим байгууллага ердийн болон богиносгосон хуваарийн дагуу ажиллана. Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд ердийн хуваарийн дагуу ажиллах бол “Номин” сүлжээ дэлгүүр богиносгосон хуваариар ажиллана. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ 08.00-22.30 цаг хүртэл ажиллах ажээ.
Харин цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж байна. Мөн Ус сувгийн удирдах газрын гэр хорооллын ус түгээх байрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариар ажиллах юм байна.