Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2009 онд эхэлсэн АН-ын даргын сунгаа

2017-1-23
0
ЖИРГЭХ

 

Гар гараасаа атгасан таван эрхэм эх орноо тойрч тойрч Улаанбаатарт газардлаа. АН-ын даргын сунгаа хэмээх эл өрсөлдөөн саяхан эхэлсэн гэвэл эндүүрэл болно. Товчхондоо бол Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч болсон 2009 онд энэхүү өнөөдрийн уралдааны эхлэл тавигдсан байдаг. Түүнээс өмнө Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан эрхмүүд өөрийн намдаа ээлтэй, өрөөлийн намд  халгаатай ажилладаг байв. Харин Ц.Элбэгдорж энэ дадлыг халж, өнгөрсөн найман жилийн хугацаанд өөрийн төрөлх нам болох АН-ыг хүчгүйдүүлэх, хагалан бутаргах ажиллагааг хүчний байгууллагын тусламжтайгаар, авлигатай тэмцэх нэрээр хангалттай явуулсаар ирсэн нь зөрчил ийнхүү хурцдах шалтгаан болсон талаар ажиглагчид өгүүлдэг. Зарим нь энэ талаар ил тод хэлсэн нь ч бий.

 

АН-ын даргаар хэн сонгогдохоос энэ намын төдийгүй улс орны  цаашдын хувь заяа шалтгаална.

УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдсан шалтгааныг Ц.Элбэгдоржийн энэхүү халгаатай үйлдэлтэй холбон тайлбарласан нь ч цөөнгүй. Ямартаа ч энэ ялагдлын дараа нэг хэсэгтээ сэхээ авч чадалгүй эргэлзээнд орсон АН эдүгээ намаа аврах ажиллагааг эхлүүлсэн нь энэхүү намын даргын төлөөх сунгаа юм.

 

Хамгийн сонирхол татаж буй асуудал бол АН-ын даргын тамгыг барихын төлөө таван хүн өрсөлдөх болсон явдал. Намын дарга хийхгүй хэмээн мэдэгдэж байсан эрхмүүд ч сүүлийн мөчид сунгааны замд жолоо таталгүй орлоо.

 

Үүний цаана АН дахь айдас хийгээд талцал нуугдаж буй хэмээн хэлж болно. Сайн талаас нь харвал ардчилсан, шударга өрсөлдөөн зүй ёсоор өрнөх боломж одоо ч АН-д байсаар байгааг харуулж буй нь ёстой л энэ намын онцлог гэлтэй. 

 

Хэдийгээр таван өрсөлдөгчийн нэр сонсогдож буй боловч гол өрсөлдөөн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын дунд өрнөж буйг хялбархан таамаглах боломжтой. Шуудхан хэлэхэд арайтай л Элбэгээ суудлаасаа буун энэхүү дуулиант сунгаанд өрсөлдсөнгүй. Гэвч түүний олон жилийн анд, гол төлөөлөл болсон хүмүүс арьсыг нь нөмрөн өрсөлдөөнд хөл тавьсан нь нууц биш.

 

Нөгөө талаар АН-д үе хоорондын өрсөлдөөн аль хэдийнэ эхэлснийг нэр дэвшигчдийн байдал харуулж байна. Залуу үеийнхний төлөөлөл хэмээн Ж.Батзандан, Лу.Гантөмөр нарыг олон нийт харж буй юм. Энэ тохиолдолд Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар дунд үеийнхний төлөөлөл болж байна. Ингэхэд АН-ын сунгаанд өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ гэсэн асуулт гарч ирлээ.

 

Хэдийгээр таван өрсөлдөгчийн нэр сонсогдож буй боловч гол өрсөлдөөн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын дунд өрнөж буйг хялбархан таамаглах боломжтой.

Ж.Батзандангийн хувьд гудамжны жагсаалаас улс төрийн карьераа эхлүүлсэн, Унгарт боловсрол эзэмшсэн, УИХ-д хоёр удаа сонгогдсон нэгэн. Түүнийг хэн нэгнээс хараат бус, бие даасан улстөрч хэмээн харахгүй байх нэг шалтгаан бий. Ж.Батзандан төрийн ордныг тойрсон олон жагсаал цуглааныг зохион байгуулсан бөгөөд түүний заримынх нь санхүүжүүлэгчээр тухайн үед хэвлэл мэдээллийнхэн Ц.Элбэгдоржийг нэрлэж байв. 

 

Лу.Гантөмөрийн хувьд Японд боловсрол эзэмшсэн, УИХ-д гурван ч удаа сонгогдсон, АН-ын Засгийн газрын үед БСШУ-ны сайдаар ажиллаж байсан намтартай. Түүнд намын ажлын туршлага байхгүй хэмээн шүүмжилж буй хүн цөөнгүй. Энэ нь ч үнэн. Намын анхан шатны байгууллагын талаар ойлголт муутай байдаг нь УИХ-аар дагнасан гишүүдийн гол дутагдал байдаг. Лу.Гантөмөр өнөөхөндөө бие даасан өрсөлдөгч мэтээр харагдаж буй нь сайн мэдээ. Гэвч түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ганбаатар, Ц.Элбэгдоржийн татаасаар улс төрд хөл тавьсан М.Батчимэг нар дэмжиж буй нь мөнөөх л Элбэгээгийн арьсыг нөмөрсөн хүн гэх хардлагыг төрүүлж буй.

 

С.Эрдэнэ бол хашир бурхи. Хувь хүнийхээ хувьд болон, улстөрч талаасаа яах аргагүй олон жилийн турш АН-д зүтгэсэн нэгэн. Гэхдээ намын хэмжээний, улс орны төвшний хүн гэхээсээ илүү Баянгол дүүргийн хүн гэдгийг хэлэх хэрэгтэй.

 

Яагаад ч юм түүнээс нам нэгтнүүд нь хүртэл эмээдэг. Санасандаа хүрэхийн тулд бохир арга хэрэглэхээс ч буцдаггүй С.Эрдэнэ өөрийгөө намын даргад өрсөлдөх боломжтой хэмээн үзсэн хэдий ч нам дотроо дэмжлэг муутай.  

 

АН-ын генсекээр ажиллаж байсан, даргын үүрэг гүйцэтгэгчээр намаа удирдан орон нутгийн сонгуульд орсон Д.Эрдэнэбатын хувьд туршлагатай улстөрч. Шулуухан зантай энэ эрхэм Н.Алтанхуягийг АН-ын дарга байх үед гар нийлэн ажиллаж, намаа ялалт, эв нэгдэлд хөтлөлцсөн. Сүүлийн мөчид намын даргад өрсөлдөхөөр шийдсэн түүний гэнэтийн шийдвэр магадгүй "Бацаанууд АН-ыг удирдах болоогүй" хэмээсэн шазруун үзэл бодолтой нь холбоотой биз.

 

АН-ыг эв нэгдэлд дуудаж, холбон тоглогч хэмээх хоч хүртэл зүүгээд амжсан Н.Алтанхуягийн үед АН удаан хүлээсэн ялалтаасаа атгасан.

Хамгийн жинтэй бөгөөд бодитой өрсөлдөгч бол яах аргагүй Н.Алтанхуяг. Удаа дараагийн ялагдлын дараа хагарч бутран, нам гэдэг утгаа бараг л алдаад байсан АН-ыг эв нэгдэлд дуудаж, холбон тоглогч хэмээх хоч хүртэл зүүгээд амжсан Н.Алтанхуягийн үед АН удаан хүлээсэн ялалтаасаа атгасан. Мөн хамгийн нэр хүндтэй, үр бүтээлтэй, өөрчлөлт хийж чадсан Шинэчлэлийн Засгийн газрыг Н.Алтанхуяг удирдан чиглүүлж байсан нь маргахын аргагүй үнэн юм. Чухам түүний үед АН улс төрийн хүчин гэдэг утгаараа төлөвшлийн зам дээр гарч чадсан байдаг. Гэвч энэ нь зарим хүнд таалагдсангүй. Магадгүй тиймээс ч энэ удаагийн намын даргын сунгаанд түүний эсрэг нэг бус хүн тавихад хүргэсэн байх магадлалтай. Олон ч удаа шалгагдаж, гэр бүл, найз нөхдөөрөө хэлмэгдэн хохирсон Н.Алтанхуяг шударга ёсыг авчрахын төлөө энэ өрсөлдөөнд хөл тавьж буйгаа зоригтой зарласан. Тэгэхээр түүний хувьд эл сунгаа илүү том зорилго, илүү өргөн хүрээг хамарч буй нь эдүгээ ил тод болсон.Тэгээд ч Н.Алтанхуяг нам нэгтнүүддээ төдийгүй ард түмэндээ өөрийгөө хангалттай таниулсан нэгэн.  

 

Эцэст нь хэлэхэд АН-ын даргаар хэн сонгогдохоос энэ намын төдийгүй улс орны  цаашдын хувь заяа шалтгаална. Тийм ч болохоор гишүүд дэмжигчид нь С.Эрдэнээс эмээж, Лу.Гантөмөрт эргэлзэж, Д.Эрдэнэбатад сэмхэн найдаж, Ж.Батзандангаас болгоомжилж, харин Н.Алтанхуягт итгэж буй юм.

 

Б.Мишээл

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Ард (182.160.0.134)
    Лу.Гантөмөрын хийх реформ бусдаасаа тасархай ухаалаг юм билээ. Бусдынх нь бол ердийн нэг хоосон лоозон, коммунист маягийн бичвэр байсан. АН -ын дарга Гантөмөр болох ёстой. Энэ бол зөв сонголт мөн. ............ Чингис бондын учрыг олсон гурав бол Алтанхуяг Эрдэнэ Эрдэнэбат нар мөн.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.42.222)
    Алтанхуяг, Эрдэнэ, Эрдэнэбат нар АН-ын удирдлагад байж байхдаа шинэчлэлээ хийхгүй яасан юм бэ. Тэд ууж, идэж АТГ бүр шоронгийн хаалга хүртэл татаа биз дээ. Ард түмэн та нарыг мэднэ.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • zochin (202.70.46.214)
    Uuriinhuu baiguulsan turluh namiinhaa esreg ajildag hun gej baih uu?Taminee.Iim hun baidiin bna.Namaa bodohgui hun,ulsaa ch bodohgui shuu.Bid hunii deed gej urgumjilj baisan ni enduurel baij.Hunii adag baij.
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.21.106.114)
    Элбэгдорж АН-ыг олон ашигласны эцэст энэ намыг гутааж шаварт хутгасан нүгэлтэн мөн. Түүнийг буусны дараа АН-д лав авч болохгүй бөгөөд орох нүүр ч байхгүй болсон нэгэн.
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • ӨВӨӨ (103.212.116.129)
    АН БОЛ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ОРОГНУУЛДАГ УТ ИЙН БАЙГУУЛГА БОЛСООН ЭНЭ ТУХАЙ С ЭРДЭНЭ БАТЗАНДАН БАРИГДАХ БОЛОХООРОО МАНАЙ НАМД ИРЭЭД АВРАГДСАН ОДОО АВАРСАН НАМАА МУУЛЖ БАЙНА ГЭЖ ҮНЭНЭЭ ХЭЛСЭН БИЗДЭЭ ЗИ ЭНХБОЛД АЛТАНТУЯА ЭРДЭНЭӨАТ СЭРДЭНЭ ГАНТӨМӨР БҮГД Л ГЭМТ ХЭРЭГ ИДСЭН УУСАН АСУУДАЛТАЙ ХОЛБОГДООГҮЙ ГЭЖ ҮҮ ДҮҮ ЧАМАЙГ ЯАЖ ДОЛИГНОСОНЧ ТЭД ТООХГҮЙ УЛСЫН ХӨРӨНГИЙГ ХУВЬЧЛАХ НЭРИЙН ДОР ХУВААЖ ИДСЭН НЬ ХУДЛАА ЮУ ЭД НАР ЮУ ХИЙСЭН БИЛЭЭ ДАОЬ СҮХБААТАР ДОКТОР НЭРГҮЙ СОСОБАРАМ ГМ АНХДАГЧ ХАА БАЙНА БҮР БАТҮҮЛИЙГ Ч ТООХОО БАЙСАН БИЗ ДЭЭ ДҮҮ ХҮҮ ВМЫГ БОДИТТОЙ ДҮГНЭЖ СУР БҮҮ ДОЛИГОНО БИ ХУДЛАА ХЭЛЖ ҮҮ ЧИ БОДООД ҮЗ ДНН НД НАР ЕРЭЭД ОНД ХАА БАЙСАН ЮМ ЭНЭ ХУЛГАЙЧИДАА ХӨӨЖ ЗАЛУУСАА ГАРГАСАН ЦАГТ АН СЭХНЭ ТЭРНЭЭС НААШ ГОНЖИЙН ЖОО ГОЛИОНЫ БААС ЧАДДАГ ЮМ БОЛ ХАРИУ
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Ардчилсан нам үнэнхүү ард түмний нам мөнөөс мөн. Мандан бадартугай. Түүнийг муулж доош дардаг хүчин сөнөтүгэй
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Ардчилсан нам үнэнхүү ард түмний нам мөнөөс мөн. Мандан бадартугай. Түүнийг муулж доош дардаг хүчин сөнөтүгэй
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • chono (66.181.186.63)
    sum tashuur zaazuur jad . . . tegeed buu . . . yag mun
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • bi (66.181.186.63)
    zaauur heregguieeodoo jad yag taarna
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.35.16)
    одоо нэг нэг заазуур бариулчихвал ч хэн нь амь голтой үлдэх бол доо
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.219.86)
    Элбэгдорж төрөлх нам дотор нь хулгайч луйварчид маш ихээр бугшсаныг мэдэх учраас цэвэрлэгээ хийхийг л хүссэн байх. Харамсалтай нь дийлсэнгүй дээ. Обама ах Хиллари эгч байхгүй дахиин 7-1 нь байхгүй НҮБ бас дуусаа.....
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    21 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    45 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    47 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    59 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    1 цаг 6 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    3 цаг 13 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    3 цаг 28 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    6 цаг 30 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    6 цаг 52 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    7 цаг 9 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    7 цаг 12 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    7 цаг 27 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    7 цаг 36 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    7 цаг 47 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    8 цаг 16 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    8 цаг 28 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    8 цаг 36 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    8 цаг 47 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК