Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намын даргын сунгааны бүртгэлийг хэн будлиулав?

2017-1-27
0
ЖИРГЭХ

 

АН-ын даргын сунгаа нам гүмхэн өрнөж байсан ч сурталчилгааны хугацаа дундаа орохтой зэрэгцэн нэр дэвшигчид өөр өөрсдийн арга барилаар PR-аа хийж эхэлжээ. Өнгөрсөн сарын 21-нээс эхэлсэн сурталчилгаа 40 хоног үргэлжилж, энэ сарын 28-нд дуусна. Товчхондоо, нохойн дуу ойртох тусам багцалсан таван сум шиг эв түнжинтэй байна гэж нийслэлээс “хөтлөлцөөд” гарсан тэд нэгнийгээ намнасан өнгө аястай “мэдэгдлүүд” хийх болжээ. 

 

Таван нэр дэвшигчээс тэр, энэ өнгөлж байна гэх маягтай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хүчтэй түгж эхэлсэн нь үүний нэг жишээ. Энэ нь тухайн нэр дэвшигчийн багаас гаргаж байгаа мэдээ гэдгийг ч АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тойруу утгаар хэлчихсэн. Тэрээр “АН-ын зүгээс  нэр дэвшигчдийн үнэлгээ, дэмжигчдийн тоог гаргах ямар ч санал асуулга явуулаагүй” гэдгийг баталж байгаа юм. Үүнээс гадна уулзалт хийж буй газраасаа хамаараад нэр дэвшигчид нэг зүйлийг хоёр өөрөөр ярих, нэгнийгээ доош хийх гэх зэргээр сурталчилгаа ширүүсч байна. Тэр ч бүү хэл бүртгэлийн ажиллагаанд хөндлөнгийн нөлөө орсон гэдгийг эгэл жирийн гишүүд нь хэлж байна.

 

ХОЁР ХОНОГТ 100 МЯНГАН ГИШҮҮН ТАТВАРАА ТӨЛСНИЙ УЧИР



Дээр өгүүлсэн бүхнийг цахим ертөнцөд өрнөж буй “хов жив” гэж тооцвол жинхэнэ будлиан бүртгэл дээр хийгдэж байгаа гэнэ. Мэдээж будлианы эх үүсвэр нь таван нэр дэвшигч, тэдний ар талд байгаа багийнхан. Харин хэн нь АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг будлиулсан бэ гэдэгт л баттай хариулт хэнд ч алга. Одоо тайлбарлая. 


Ардчилсан нам гишүүдээ шинэчлэн бүртгэх ажлыг арванхоёрдугаар сарын 8-нд эхлүүлж, энэ сарын 6-нд дуусгасан. Энэ хугацаанд буюу нэгдүгээр сарын 1-нд бүртгэлд 18 мянган хүн хамрагдаад байсан билээ. Улс орон даяар АН 180 мянган гишүүд дэмжигчидтэй гэсэн хэр нь 10 орчим хувь нь бүртгэлдээ хамрагдсан нь хангалтгүй, тэгээд ч “онигоо” болж дуусах нь бүртгэлийн хугацаагаа, бүр даргын сунгаагаа ч хойшлуулъя гэх саналыг УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр гаргаж байжээ.  


Гэтэл бүртгэл дуусахаас ердөө хоёрхон хоногийн өмнө дээрх тоо огцом өсч эхэлсэн юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 4-нд 40 мянга, 5-нд 97 мянга, 6-ны 12.00 цагийн байдлаар 116 мянга болж өсчээ. Улмаар нэгдүгээр сарын 6-ны 24.00 цаг гэхэд 176 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн гэх мэдээллийг тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өглөө. Гишүүдийн тоо ийнхүү огцом өссөнд таван нэр дэвшигч тавуулаа гайхацгааж байгаа аж.

 

Тиймээс шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн нэрсийг тулгах саналыг тавуулаа гаргасан. Үүнээс хамгийн ноцтой зүйл нь дээрх 176 мянган гишүүн хэн яаж бүртгүүлсэн нь тодорхойгүй байгаа аж. Тэд энэ 176 мянга гэх тоог ХААН банкинд тушаасан нийт мөнгийг гишүүдийн жилийн татвар болох 1200 төгрөгт хувааж гаргаж иржээ. Тоглоомын тодорхой байгаа дүрмээр бол АН-ын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн хүн бүр өөрийн регистрийн дугаараараа  ХААН банкинд 1200 төгрөг төлж бүртгүүлэх учиртай. Ингэж бүртгэхдээ мөнгө тушаалтыг бөөнөөр хийхгүй байхаар тохирсон гэх яриа ч бий. Гэтэл улс орон даяар хамгийн их очер дугаартай, ачаалал өндөртэй байдаг ХААН банкинд өдөртөө АН-д элсэхийн тулд 50, 50 мянгаараа хүн бүртгүүлнэ гэхээр “но” орчихсон гэх хардлага гараад байгаа аж. Товчхондоо, АН-д элсч байгаа болон өмнө нь гишүүн байсан хүмүүсийн дийлэнх нь шинэчилсэн бүртгэлд хамрагдах гэж банкинд дугаарлаж 1200 төгрөгөө төлөөгүй гэсэн үг. Одоо нийслэл, дүүрэг, хороо, 21 аймаг, суманд байгаа АН-ын үүрүүдэд биеэр очиж бүртгүүлсэн, ХААН банкинд орсон нийт мөнгө хоёрыг тулгах шаардлага үүсчээ. Мөн үүрүүд дээр оюутнууд мөнгө тушаасан баримтгүй өөрийн бичиг баримттайгаа бүртгүүлэх гэж их ирсэн байна. Мөнгө тушаасан баримтыг нь нэхэхэд “ХААН банкинд нэгдсэн журмаар тушаасан гэсэн” гэх хариулт өгч байжээ. 


Иймээс л бүртгэлийг хэн будлиулав гэх асуулт АН-ын дотоодод тавигдаад байгаа аж.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (122.201.31.241)
    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум 3500000000 жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар 70 жилд бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс хулгайл, луйвардаж авав. 3 сая ард түмэн ямарч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.241)
    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.241)
    МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.241)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.241)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.241)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.241)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагт
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.241)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.241)
    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчидад өгдөг дээрэмчдийн нам, харин коммунист нам бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.123.30)
    Увсынхан л иим шургуу хииж зохион байгуулалтад орохдоо сайн,нэгниигээ гаргаад тууниигээ саагаад тойроод амьдараад сурчихсан
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.41.75)
    ard tumend hergtei yum hiij baigaani erdene bolhoor demjeere namiinhaan
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.187.122)
    Наад 5 нэр дэвшигчийг чинь маш сайн судалсан хүний хувь хэлэхэд хамгийн ноён нуруутай нь с эрдэнэ байна лээ. Дараа нь гантөмөр,дараань эрдэнэбат ,дараа нь батзандан хамгийн адагт нь алтанхуяг орохоор байлаа шүү. Учир нь эрдэнэнийн мөрийн хөтөлбөр онцгой сайн ,мөн тэр хатаагдсан ган шиг нэр дэвшигч юм. Бусад нь өөргийгөө магтан дөвийлгөсөн хүмүүс байна лээ. Ялангуяа алтанхуяг өөрийгөө хэтэрхий магтсан бусдыг доош хийж муулсан эсрэг хүчин ман намыг байж боломгүй муулж доромжилсон этгээд байв шүү. Монголчууд хүн муу хэлсэн хүнд үнэн дургүй дээ
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Manan bvleg maf elbege shvgel vleehgvi.tarhi ygaahgvi
      2017 оны 01 сарын 27
  • Хардлага (202.179.31.102)
    Зи даргын бодлогогүй шийдвэр АН-ыг улам л муухай харагдуулж байна.Бүртгэлийг хамгийн их будлиулсан хүн бол С. Эрдэнэ Энэ хүн аймаг болгонд штаб ажиллуулж энэ бүртгэлийг хийлгэсэн юм Үүнийг жирийн гишүүд бүгд мэднэ. Гэтэл ЗИ энэ хүнийг дарга болгохын тулд боломжит бүх арга хэмжээг авч эхлэв үү Учир нь өөрийнх нь үүсгэн байгуулсан ФРАКЦ- ийн дарга.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Гамбаа (182.160.4.16)
    Гантөмөр бусдаасаа толгой илүү....
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Уэ ман-ынхан хийгээ биз (122.201.21.195)
    Ямар тэн1ууд вэ?? Дотроо бие биеэ харааж бхаар арай уэр талаас нь хараач. Ан-ын энэ сонгуулийг будлиулах нэр нуэрийг барахыг хусэгчид ямар олон бгаа билээдээ. Тэд нар юу эсэхийг хмйж чаддаг билээдээ. Ан-ынхан ийм гэнэн юмуу тэ1 юмуу. Албаар гэнэнтдэг тэ1тдэг юмуу. Унэхээр бутэхгуйнээ. Тэр санал авахлаа шууд камераар бичлэг хий. Тэгээл 1бурчлэн тулгаж шалга
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • ӨВӨӨ (103.212.118.99)
    АН ЫН ОДООГЫН УДИРДЛАГА БАЙГАА ЦАГТ ЭНЭ НАМ МОНГОЛЫН ХӨГЖИЛД САДАА БОЛНО УУ ГЭХЭЭС САЙН ЮМ ХИЙХГҮЙ ЭЭ ХУЛГАЙЛСАН ЮМАА НУУХЫН ТУЛД ВУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ УЛС АВИЛГЧИД ХУЛГАЙЧДЫГ ЦУГЛУУЛДАГ УТ ИЙН БАЙГУУЛАГА БОЛСОН БЭЛТРЭГ ЭНХБОЛД БҮХ ГЙЛДВЭРИЙГ ХУВЬЧЛАХ НЭРЭЭР НА ЫНХАНЫГ БАЯЖУУЛСАН НЬ ХУДЛАА ЮУ ГУТАЛ ХИВС НЭХИЙ ДЭЭЛ ГАРГАЖ БАЙСАН ҮЙЛДВЭРҮҮД ОДОО ЯАЖ БАЙНА УИХ ЫН БОЛОН АН ЫН ДАРГЫГ ШУУД БУЛААЖ АВДАГ НЬ АРДЧИЛАЛ УУ ЧОЙ ХАМБАТАН МИНЬ ЭЭ МОНГОЛЫН БҮХ ЛАМ НАРЫГ НЭГЭН ЗЭРЭГ НОМ УНШУУЛЖ ЭНЭ БЯРМАН НАРЫГ ЗАЙЛУУЛЖ ӨГӨӨЧ ЦЭРГИЙНХЭН МИНЬ ЭЭ ПОЛЬШ УЛСАД БАЙЛДААНЫ ЦАГИЙН БАЙДАЛ ТОГТООЖ УЛСАА АВАРСАН ЖИШЭЭГ САНААЧ ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ЗАЙЛУУЛААЧ
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    20 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    44 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    47 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    59 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    1 цаг 6 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    3 цаг 13 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    3 цаг 27 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    6 цаг 29 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    6 цаг 52 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    7 цаг 9 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    7 цаг 12 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    7 цаг 27 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    7 цаг 35 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    7 цаг 47 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    8 цаг 16 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    8 цаг 28 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    8 цаг 36 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    8 цаг 47 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК