зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жанжин Д.Сүхбаатар бол буриад хүн

2017-1-31
0
ЖИРГЭХ

2 САРЫН 2-НЫ ӨДӨР ТОХИОЖ БУЙ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСНИЙ 124 НАСНЫ ОЙД ЗОРИУЛАВ.


 

1921 оны Ардын хувьсгалд буриадууд маш идэвхтэй оролцсон. Их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн, Элбэгдорж Ренчино, Д. Сүхбаатар, Ц.Бадамцуу, Ц.Бадамжав, Ж.Сандагдорж нарын өндөр боловсролтой сэхээтнүүд Монгол Ардын намд гишүүнээр элсэж, тус намын Анхдугаар Их Хуралд оролцжээ. Алтанбулагийн чиглэлээр Монголд орж ирж, Ардын Журамт цэрэгт элсэж, байлдаанд оролцсон буриадууд ч олон бий. 

 

Жанжин Д.Сүхбаатар бол буриад хүн

 

Эдийн засгийн дээд боловсролтой Даш Лхампилон Аж үйлдвэрийн яамны зөвлөх, Монгол техийн дарга, эдийн засгийн ухааны эрдэмтэн Баярт Вампилон Засгийн газрын эдийн засагч, Японоос эргэж ирсэн Гомбо Бадамжав шүүх яамны зөвлөх, Цэдэн-иш Дашпилон Монголын төв хоршооны холбооны дарга бөгөөд Сангийн яамны зөвлөх, Эрдэнэбатхаан Дашеев Гэгээрлийн яамны сайд, Цогтбадамжав дотоод яамны зөвлөхөөр ажиллаж, Монгол оронд Европын дэвшилт соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулжээ. Буриадын олон тооны сэхээтнүүд нам, төр, олон нийтийн байгууллага, яам, үйлдвэр аж ахуйг удирдах газруудад Монголын ирээдүйн хөгжлийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж байжээ. 

 

Энд намтар түүхийг нь өгүүлэх цэргийн яамны сайд жанжин Д.Сүхбаатар нь тэдний нэгэн адилаар буриад хүн байсан юм. Түүнийг нас барсны дараа үнэн түүхийг нь гуйвуулж, улс төржсөнийг нь залруулах зорилгоор миний бие нь энэхүү нийтлэлийг бичиж, уншигч түмэндээ хүргэж байна. Д.Сүхбаатарыг буриад хүн болохыг нь нотолж чадах нэгэн өндөр настан Г.Пампаан гуай Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа II хороололд охин Сэнгээгийн Тунгалаг, зээ хүү В.Бадамцэрэн нарын хамт энх тунх, эрүүл саруул аж төрөн сууж байна. Гомбын Пампаан нь 1921 оны 8-р сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Борын Гомбын 2 дахь охин болон хорвоод мэндэлжээ. Эцэг Б.Гомбо нь Цэдэний Тогоонтой 1918 онд гэр бүл болж, гурван охин, гурван хүү төрүүлж өсгөсөн байдаг. Б. Гомбо нь 1938 оны 1-р сарын 26 өдөр баривчлагдаж, тухайн оныхоо 3-р сарын 25 өдөр ОБЭК-ын 11-р тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр хилс хэргээр шийтгэгдэж, сүүлд цагааджээ. 

 

Г.Пампааны ярьсан нь: “Намайг арав гаруй настай байхад манайх эртний түүхт Бар хотын орчмоор нутагладаг байлаа. Тэр үед Д.Сүхбаатарын ээж Хандын төрсөн дүү нь болох Лувсангийн Жанга гэдэг хүн эхнэр Бүтэдийнхээ хамтаар манайхтай айл зэргэлдээ нутагладаг байсан. Л.Жангынд Д.Сүхбаатарын төрсөн дүү охин Дулам нь тэдний хонь малыг хариулж, амьдардаг байсан. Бид хоёр их дотно үерхэж найзалдаг байлаа. Д. Дулам надаас таван насаар эгчмэд байсан. Өвчний улмаас нүүр нь эрээн цоохор толботой болсон ч, ухаан санаа эрүүл саруул хүн байсан. Дулам хүнтэй суугаагүй ч, нэг хүү төрүүлж Шагдарсүрэн гэдэг нэр өгөөд, нагац ах Л.Жангадаа өргүүлсэн юм. Ар гэрийнхнийхээ тухай хааяа Дулам ингэж ярьдаг байсан: “Манайх Оросын Чита мужийн Бооржийн районы Тарь нуурын орчмоор Бухын харуул гэдэг газарт нутаглаж байгаад 1918 оны үед 300 гаруй буриад айл малаа авч, Монгол нутаг руу нүүхэд нь бид цуг орж ирээд Халхголд нутагладаг байсан.    

 

Д.Сүхбаатар ах маань хойно Оросын цэрэгт алба хааж байгаад халагдаж, 1918 оны үед Халхголд байсан манайд ирж хэд хоноод, Богдын хүрээ орно гээд явсан. Эцэг эх маань морин тэргээр Богдын хүрээ рүү ахын араас явахдаа намайг Л. Жанга нагацынд орхисон юм. 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа ах Сүхбаатарыг маань монгол цэргийн их том дарга болсон гэж хүмүүс ярилцдаг болсон. Нэг өдөр ах маань нэг хүнтэй хамт ирж, надтай уулзсан. Хоноод явна гэж байсан боловч өглөө намайг сэрэхэд ах байхгүй, шөнөдөө явчихсан байсан. Ахыг ирэхэд улааны хүн ирлээ гээд лам нар их дургүй байсан учир ахыг шөнөдөө явсан байх гэж боддог. 

 

Нэг удаа Жанга нагац дээр дотоод явдлын яамны төлөөлөгч ирж уулзахад би тийм хүн мэдэхгүй гээд Д.Сүхбаатарын нагац ах гэдгээ нуусан. Тухайн үеийн манай багийн засаг дарга Галсанжамц ч гэсэн манай төрөл садангийн хүмүүсийг бүгдийг нь Д.Сүхбаатарын хамаатан гэдгээ нуу гэж дарамтлах болсон тул бүгдээрээ багийн засаг даргаас айдаг байсан. Ах маань Галсан гэдэг хүүтэй ноён хүний хатан явсан Янжмаа гэдэг халх авгай авсан байсан. Сүүлд нь ахын эхнэрт Сүхбаатарыг буриад хүн шүү дээ гэж манай нутгийнхан, бас хамаатнууд маань хэлж байсан удаатай ч, сонсох их дургүй, цухалддаг байсан гэж хүмүүс хэлэлцэхийг сонссон. Манай ээж нэг эгч, нэг охин дүүтэй байсан бөгөөд дүү охин нь одоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэхээн хошуунд бий.”   

 

Г.Пампаан гуай 1989 онд охин С.Тунгалагийн хамтаар Шинэхээн хошуунд очихдоо Дуламын эхийн дүүг олж уулзаж чадсан боловч цуг явсан хүмүүс нь яаруулаад тухтай хөөрөлдөх боломж гараагүй ажээ. Г.Пампаан гуайн яриаг цааш нь сийрүүлбэл: “Манай нутгийн Дамбийням лам Богдод мөргөхөөр Хүрээ орсон юм. Хүрээнд очоод Дуламын ах Сүхбаатар жанжны гэрт байсан гэдэг. Тэд хоорондоо ойр төрөл садан учир Дамбийнямд  “Ах та, миний хувцасыг өмсөөд, Богдод мөргөж адис авна уу” гэсэн санал тавихад, Дамбийням лам татгалзаад, Богдод мөргөж адис авах зорилгоо биелүүлж чадалгүй эргэж ирсэн гэдэг юм. Намайг 16 нас хүрэх үед манай нутагт их баривчилгаа эхэлсэн. Буриад эрчүүдийг толгой дараалан баривчилж байсан тул Дуламын нагац Л.Жанга ах ч гэсэн ихэд айж, Д.Сүхбаатартай хамаатан гэдгээ тас нуусан юм.”

 

Дашрамд хэлэхэд, Дамбийням ламын охин Мандаа нь одоо УБ хотод амьдарч байна. Түүний ач охин Сэргэлэн нь Дорнодын Чойбалсан хотод амьдардаг. Г.Пампаан гуайн дээрх дурсамжаас гадна Цагаан-Овоо сумын харьяат Бавуудоржийн Уранцэцэгийн надад өгүүлсэн яриаг энд сийрүүлье. Тэрээр, “Д.Сүхбаатарын төрсөн дүү Д.Дуламын төрүүлж, өргүүлсэн хүү болох Жангын Шагдарсүрэн нь 1996 онд нас барсан юм. Миний эх Баскын Бүтэд нь Шагдарсүрэнтэй сууж, эгч Б.Эрдэнэцэцэгийг маань төрүүлсний дараа салцгаасан. Б.Эрдэнэцэцэг эгч маань одоо УБ хотын Баянзүрх дүүрэгт охин Норовсүрэнгийн Золзаяагийн хамт амьдарч байгаа” гэж ярьсан.

 

Мөн миний бие нь Цагаан-Овоо сумын уугуул Цагаангууд овгийн Ш.Наваанцэдэнтэй уулзаж байхад тэрээр надад ийн ярьсан юм: “Д.Сүхбаатарын эх Хандын дүү болох Лувсангийн Жанга нь Бүтэд гэдэг эхнэртэй байсан. Тэднийх хүүхэдгүй айл байсан учир Д.Сүхбаатарын дүү Д.Дуламаас гарсан хүү болох Шагдарсүрэнгээс гадна миний төрсөн эх болох Хандамыг бас өргөж авч өсгөсөн. Ээж маань миний эцэг Шарлуусүрэнтэй ханилж, намайг төрүүлсэн юм. Цагаан хуасай овгийн жаахан Дамдиных Тарь нуураас хойш Гүн Жалгатай гэдэг газар нутаглаж байх үеэр Д.Сүхбаатарыг төрсөн гэдэг юм хэмээн эх маань ярьдаг байсан.” Одоо Ш.Наваанцэдэн нь УБ хотын Чингэлтэй дүүрэгт эхнэр Т.Наранцэцэг, охин Н.Буянзаяа нарын хамт аж төрж байна. 

 

Мөн судлаач Ж.Жамц гэдэг хүн 2000 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд зохиогдсон буриад ястны Алтаргана-IV наадмын үеэр болсон “Буриад монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр “Түүхт хүний удам гарлын тухайд” нэртэй илтгэл тавьсан байдаг. Тэрээр илтгэлдээ Д.Сүхбаатарын тухай мэдэх 16 хүнтэй уулзаж, тэдний яриаг нэр цохон тодорхой тэмдэглэсэн байдаг. Түүний илтгэлээс товчхон иш татахын сацуу дээрх 16 хүний ярианаас ганц хүний дурсамж яриаг нь уншигч та бүхэндээ хүргэе. Тэрээр илтгэлдээ, “Монголын 1921 оны хувьсгалын их удирдагч Дамдины Сүхбаатарыг одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын халх ястан “цагаан дээлт” Дамдины хүү гэсэн намтар байдаг билээ. Гэтэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын өндөр настангууд Д.Сүхбаатарыг манай нутгийн буриад “жаахан” Дамдины хүү юмсан гэж дурсан ярихыг нь олонтаа сонсож байсан тул багахан хэмжээний судалгааны ажил хийсэн юм. ... Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Мухуудааны Сандан гэгч жараад насны өвгөнтэй миний бие нь 1970 онд уулзаж ярилцахад, тэдний удмынхан Оросын Чита мужийн нутаг Бухын харуул хавиар жаахан Дамдиныхтай хөрш ойр нутагладаг байснаас гадна хоорондоо худ ураг хүмүүс байжээ. Сандан өвгөн ийнхүү дурсан ярьсан юм: “Намайг бага байхад олон буриадууд Оросын нутгаас нүүн Монголд орж ирээд, жаахан Дамдиныхтай ойрхон нутаглаж явсан. Удалгүй тэдний хүү Сүхбаатар нь оросын цэрэгт алба хааж байснаа халагдаж ирсэн, орос хэл бичигтэй, цэргийн эрдэмтэй хүн болсон гэж ярих болсон. Дараа нь Д.Сүхбаатарыг Богдын хүрээ явсан гэлцдэг болсон. Жаахан Дамдин худ маань ходок тэргэнд хос морьд хөллөөд Богдын хүрээ ороод ирснийхээ дараа бидэнд хүү Сүхбаатар маань Богдын хүрээнд хүүхэдтэй халх авгай аваад, Богдын цэрэгт сургууль заадаг сургагчаар ажиллаж байна гэж ярьсан. Дараа нь Дамдин худ маань Богдын хүрээ рүү дахин яваад эргэж ирээгүй. Хүрээнд байх үед керосин дэнлүү дээр нь унаснаас болоод их галд түлэгдэж шархалж байгаад сайжралгүй нас барсан гэж хүмүүс ярих болсон юм. Энэ явдал 1920-иод оны үед болсон санагдана. Би бага байсан ч гэсэн, жаахан Дамдин худ маань өвлийн цагт дандаа цагаан хөдсөн дээл өмсдөг байсныг нь санадаг юм. Түүний дараах жилүүдэд Богдын хүрээ ороод ирсэн Дамбийням, Жамсраны Норов зэрэг хүмүүс жаахан Дамдины хүү Сүхбаатарыг Монголын их том дарга болоод байна гэж манай нутгийнхан нэг л сонирхон ярьцгаадаг болсон. Түүнээс хойш хэдийд ч билээ жаахан Дамдины ойрын төрөл Жангынд цэргийн дарга нэг хүн машинтай гэнэтхэн орж ирэнгүүтээ: “Та Лувсанжанга гэдэг хүн мөн үү? Танайх Дамдины Сүхбаатарын хамаатан садан мөн биз дээ?” гэж их л сүржин дуугаар чанга асуухад нь Жанга өвгөн дотроо, “аягүй бол Сүхбаатар маань ямар нэгэн хэрэг түвэг тарьчихаад, намайг бас холбогдуулах нь байна” гэж айсандаа болоод, “манайд Дамдины Сүхбаатар гэдэг төрөл садан байхгүй” гэж тас мэлзсэн гэдэг юм. Түүний дараа Д.Сүхбаатарыг нас барсан тухай сураг дуулдах үед Жанга өвгөн, “Сүхбаатар маань өвчтэй байгаад ах дүү нартаа хэл дуулгахаар хүн явуулсан байсан юм болов уу? Айсандаа болоод би буруу л юм хийчих шиг боллоо доо” гэж ярьсан юм. Тэднийд Д.Сүхбаатарын төрсөн дүү Д.Дулам нь амьдардаг байсан юм.” 

 

Орост цэргийн эрдэм сурсан Д.Сүхбаатар нь Монгол орондоо ардын нам байгуулалцан, хувьсгалын их үйл хэргийг удирдаж явахдаа өөрийгөө буриад хүн гэдгээ нууж, хамаатан садандаа нууцаар сэмхэн очиж уулзаж байсан нь магадгүй дөнгөж сая оросоос орж ирсэн буриад хүн гэдэг нь мэдэгдвэл халх түмнийг хойноосоо дагуулж чадахгүй гэж үзсэн байж болох талтай хэмээн Ж.Жамц нь илтгэлдээ дээрх дүгнэлтийг хийсэн байдаг.     

 

Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Дугаржавын Дамдинжав нь 2002 онд “Монголын буриад зон” нэртэй ном хэвлүүлж явсан судлаач хүн бөгөөд саяхан миний бие нь түүнтэй уулзахад, “Д.Сүхбаатарын буриад хувцастай том зураг Дүрслэх урлагийн музейд өлгөөтэй байдаг байсан сан. Одоо фондод нь байх л ёстой. Монгол судлаач японы эрдэмтэн Футаки Хироши ч гэсэн Д.Сүхбаатарыг буриад хүн гэж хэлдэг байсан” гэж ярьсан юм. Харин саяхан судлаач О.Пүрэв нь интернэтэд тавьсан мэдээлэлдээ Д.Сүхбаатарыг Хуасай овгийн хүн байсан тул барга хүн байсан байж магадгүй бичжээ. Хуасай овог нь зөвхөн баргуудад байдаггүй, бас буриадын 11 эцэг буюу овгийн дотор Хуасай/Хусай/ гэж бий. Миний эх Арслангийн Жавзмаа нь баруун Хуасай овгийн буриад хүн байсан юм.  

 

Түүнчлэн Д.Сүхбаатарыг буриад хүн байсныг нотлох нэгэн баримт түүхэнд үлджээ. Дээр үед болж байсан үйл явдлуудыг үнэн зөвөөр нь бичиж үлдээсэн Оросын эрдэмтэн Юрий Корольковын “Маш нууц” (Арслангийн орчуулга, 1981 он) номны 14 болон 15-р талд ийн өгүүлжээ: “... Хиагтын ойролцоо хүндэт өвгөн Сергей Николаевич В амьдардаг байв. Тэр тахал эсэргүүцэх ажлаар Монголд олон удаа очиж байжээ. Сүүлийн удаа очиход нь би түүний туслахаар Монгол руу явлаа. Бидэнд Колчакаас (тодруулга.цагаан армийн генерал асан) булааж авсан хуучин форд тэрэг өглөө. Спектор машины жолооч Дугарсүрэн, орчуулагч Дамба бид дөрвүүл сууж явлаа. Дашрамд хэлэхэд, Дамба бол монголын малчин ардыг Бароны эсрэг, хятадын генералын эсрэг босгож байгаа Сүхбаатарын үеэл дүү ажээ. ... Сүхбаатар орос хэвлэлийн газар ажиллаж байгаад одоо нууц байдалд орсон сурагтай. Хөдөлмөрч монголын ард түмнийг хятад генерал, барон Унгерний өөдөөс босгох амаргүй ажил түүнд оногджээ. Тройцкосавскаас тагнуулын дивизийн даргын түүнд дамжуулсан зүйлийг хүргэх зэрэг бас бус ажил Дамбад байлаа” хэмээн бичсэн байна.   

 

Дээрх номноос үзэхэд, Д.Сүхбаатар нь Оросын нутагт хамаатан садантай, тэндээс гарч ирсэн буриад хүн байсан нь тодорхой байна. Д.Сүхбаатар нь өөрийн алба хааж байсан Оросын 5-р дивизийн улаан армиас хүн хүч, зэвсэг техникийн тусламж авч, тэдэнд монгол дээл өмсгөөд, дээр нь 400 гаруй монгол партизан цэрэгтэй хүч хавсран Хиагт хотод бүгсэн 10 мянга гаруй гамин цэрэгтэй байлдаж, бут цохин хөөн зайлуулсан гэдэг нь дээрх номыг уншихад тодорхой болж байна. Ийнхүү Орос цэрэгт монгол дээл өмсгөж, гаминтай байлдуулсан гэдэг олны дунд түгсэн яриа нь хоосон цуу үг биш, үнэний ортой бололтой хэмээн зууны нийтлэлч Баабарын “Нүүдэл, шийдэл, олз, гарз” номондоо дурьдсаныг нь баталж өгчээ.

 

Оросууд большевик хувьсгалаа экспортлохын сацуу Ар Монголд ардын нам, Ардын Засгийн газар байгуулах тусгай үүрэг даалгаврыг түүнд даалгажээ. Д.Сүхбаатар нь хүлээсэн үүргээ биелүүлж, хилийн гадна МАН-ын анхдугаар их хурлыг буриадын нэрт соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээний боловсруулсан хөтөлбөрийн дагуу хуралдуулж, С.Данзанг МАН-ын дарга, Ардын түр Засгийн газрын ерөнхий сайдаар лам Д.Бодоог томилоод зогсохгүй Богдын хүрээнд орж ирээд, хэмжээт цаазат Богд хаант Монгол улсыг байгуулжээ. Д.Сүхбаатар нь Буриад Монгол, Ар Монгол, Өвөрмонголыг нэгтгэж, Богд хаанаар толгойлуулсан Нармай Монгол улсыг байгуулах панмонголист үзлийг тууштай баримталдаг халуун эх орончоос гадна социализмын үзэл санааг дэмждэггүй хүн гэдэг нь тодорхой болсон учир Оросын удирдагчдын шууд заавраар хоолонд нь хор хийж амийг нь бүрэлгэсэн бололтой юм. 

 

Түүнийг эхнэр Янжмаа, хүү Галсан нарынх нь хамтаар хоолонд нь хор хийж хордуулжээ. Д.Сүхбаатар жанжин тэр даруйдаа амьсгал хураасан ба түүнийг хатгаа тусаж нас барсан хэмээн зориудаар цуурхал тараажээ. Тэрээр өдөржин ажиллаад хоол их идсэн байж. Харин хүү Галсан нь бага идсэн тул 15 хоногийн дараа, эхнэр Янжмаа нь сарын дараа ухаан орж сэргэсэн тухай ерээд оны эхээр Ардын Эрх сонинд өгсөн Д.Сүхбаатарын хүү С.Галсангийн ярилцлагаас уншиж байсан юм.

 

1923 оны 12 сард Д.Сүхбаатарыг нас барсны дараа эхнэр Янжмаа нь хүү С.Галсангийн хамтаар нөхрийнхөө намтарыг бичих зорилготой Халхголд ирээд сар болсон ч, ганц ч хамаатан садныг нь олж уулзаж чадалгүй буцсан гэдэг. Бүгд Д.Сүхбаатарын төрөл садан гэдгээ нуусан байсан тул арга мухардсан Янжмаа нь өөрийн эцэг, эхийн төрсөн нутаг Ёстбээсийн хошуу нутгийг цагаан дээлт Дамдины нутаг болгож, намтарыг нь зохиосон гэдэг яриа байдаг. Түүгээр ч зогсохгүй ангигүй нийгэм буюу социализм байгуулах Маркс, Энгельс, Ленины сургаалыг судлаагүй Д.Сүхбаатарыг Ардын Хувьсгалын туг болгон өргөмжилжээ. Ер нь энэ тал дээр манай зарим судлаач, нийтлэлчид бодит баримтанд тулгуурлалгүй, зохиож бичсэн зүйлийг үнэн түүх мэтээр ойлгуулж ирсэн байдаг. Хожим нь 1930-аад оны эхээр Халхын голд Япончууд өнгөлзөж, хил түгшүүртэй болсон үед Халхголд нутаглаж байсан 450 өрхийг хилээс дотогшлуулан нүүлгэж, одоогийн Цагаан-Овоо суманд шилжүүлэн суурьшуулахад /энэ тухай Л.Санжаажамц, Б.Дэлгэрмаа нарын 2004 онд хэвлүүлсэн “Буриадын түүх” номын 184-р талд бий/, Д.Сүхбаатарын төрөл садангууд тус суманд шилжиж иржээ. 

 

Эцэст нь хэлэхэд, 2016 оны 11-р сарын 22 өдөр Г.Пампаан гуайтай Д.Сүхбаатарын уг гарвалын асуудлаар дахин уулзахад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат, хөгжмийн зохиолч Загдын Адъяасүрэн надтай хамт байлцсаныг дурьдах нь зүйтэй. Ер нь ч Д.Сүхбаатар нь буриад хүн, бас төрсөн дүү Дулам нь бүх насаараа Цагаан-Овоо суманд амьдарсан гэдгийг манай Дорнод аймгийн ихэнх нь дуулж сонссон байдаг юм. 1921 оны паризануудын ихэнх нь жанжин Д.Сүхбаатар нь буриад аялгаар ярьдаг хүн байсан тухай дурссан байдаг. 

 

1921 оны Ардын Хувьсгалд С.Данзан, Д.Бодоо нарын хамт Д.Сүхбаатар, Э.Ренчино нарын буриадууд хувьсгалын удирдагчийн хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн нь өнөө үед улам тодорч байна. Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулж, Бодоо, Данзан, Цэдэнбалыг цагаатгаж, сэргэн мандсан Монгол улсынхаа 20-р зууны түүхийг үнэн мөнөөр нь сэргээн тогтоож буй өнөө үед Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын гарал үүслийн талаарх зохиомол намтар түүхийг нь үнэн зөв болгон залруулж, түүхээ үнэнээр нь бичих цаг нэгэнт болжээ. 

 

Үнэн ялах болтугай.


Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн иргэн
Цэдэндорж овогтой Мөнхдорж

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • Зочин (27.123.214.90)
    ХАЛХУУДЫГ ХЯТАД ХАСАГИЙН ЭРЛИЙЗҮҮД ГЭДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (27.123.214.90)
    Танай эзэн чингис чинь баяд гуйлгачингийн хүү шүү үхэрүүдээ
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (27.123.214.90)
    МОНГОЛУУДАА ТАНАЙ АРХИЧИН СБ ҮЗЭМЧИН БАЙНА УУ САЙРАН ХӨЛТЭЙ ХАЛХ БАЙНА УУ ЁСТОЙ МАНАЙ МАНАЙ БУРИАДАД ОГТ ХЭРЭГГҮЙ
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • Монгол (71.178.247.178)
    Буриадууд бүхнийг буриадачлах аян дайнд морджээ. Бөгс долоогч бөөс буриад аа гэж
    2017 оны 02 сарын 08 | Хариулах
  • Энх (202.21.106.169)
    Их эзнийг минь л буриад болгочхоогүй нь яамай даа. Бурхан зүг оройд.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
    • Буриад
      Нагац нь буриад шүү
      2017 оны 02 сарын 02
  • Зочин (202.179.31.30)
    тусгаар тогтнолыг ганцаараа тунхаглаагүй,нэмж хэлэхэд үзэмчин барга гэдэг ястан нанхиад үндэстэнд хэзээнээсээ байгаагүй эд бол халхын ханд захирагдаж монгол үндэстэнд урд зүгээс ирэх аюул заналд хаалт болж халх нэрийг хүлээж байсан отог омгууд,мөн адил оросод ч бас буриад гэж ястан байгаагүй,тэд бол Халхын түшээт ханы захиргаанд нүүдэлчдийн нутгин ход хэсгийг эзэмшиж гэрийнхээ буйраар хилийн дээсийг тамгалж байсан отог овгуудын үр сад,монголчууд
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.31.30)
    зарим сонин сэтгэгдлүүд байхым аа,буриад дөрвөд бага ястан,халхууд их ястан уу бодвол,энд их бага гэлтгүй нэг хэл соёлтой гарал гарвалтай хорь гаруй угсаатан ястнаас монголчууд бид бүрддэг биз дээ,халхууд тооны хувьд дөрвөд буриад,барга үзэмчингээсээ даваад байх нь юу л бол,тэгээд ч халх гэдэг маань говийн ар өврөөр сууж нийт монгол угсаатнаа гадны ы халдлагаас халхлан хамгаалж байдаг монголчуудыг нэгтгэн нэрлэсэн үг болохоос биш онцгой нэг өөр төрлийн ястан бүр биш,мөн Сүхбаатар монголын хувьсгалын удирдагч бол биш,гэхдээ тэр хувьсгалд өөрийн цэргийн хэргийн мэдлэг хийгээд цэргийн нууц эрдэмүүдээ зориулсан жанжин бол гарцаагүй,гэхдээ буриад эсвэл дөрвөд гэхээр монгол биш гэж сонсдог яачихсан толгойтой улсууд вэ,хэдэн жилийн өмнө дөө жанжныг үзэмчин ястан гэсэн чинь нэг их мултраад л хятад гэлээ,хятадууд чинь хөөрхий сайн улсууд юм нэг нь ирээд л монголыг тусгаар тогтнуулчихаж гээд л солиороод байсан хэдэн өвгөчүүлийг саначихлаа,Сүхбаатар монгол улсыг манжаас салгаагүй,тусгаар тогтнол
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • баагий (202.179.31.30)
    ёстой битгий худлаа шаа,жанжны дүүгийн ярьсанаар 1918 онд хойноос орж ирээд халх голд нутагласан гэдэг байж,хужирбулангийн хуаранд бага дарга байсан үе нь тэрнээс нэлээн эрт шүү,хужирбуланд байсан тухай нь хангалттай материал бий шүү,1915 онд халх гол хавиар Хатанбаатар жанжин хятадын хар цэрэгтэй мөн сүүлд нь бавуужав гүний цэрэгтэй хийсэн тулалдаануудад шалгарсан бага даргад богдын зарлигаар цол хэргэм хүртээж байсан нь бодит баримт шүү,сэцэн ханы сайн эрчүүдийн удам угсаа,монголын цэргийн нэрт жанжнаа бид дэндүү мартчихаж,тэгэхээр зарим нэг нь их мултарч байгаа нь энэ биз,буриад ястан бол яагаад ч байхгүй үзэмчин ястан,халх гол баргын тал орчмын сайн эр хайс овогт Бор төгсийн жич хүү Бортөгсийн Элбэг.Элбэгийн Төгөө,Төгөөгийн Дамдин,Дамдины Сүхбаатар,Энэ эрэлхэг удмынхан С.Галсан гээд дуусчих шиг боллоо доо,одоо жанжны зээ гэж явдаг Сүхжаргалмаа гуай Сүх эрдэнэ хоёр болохоор жанжны дүү Долгор гуайн зээ хүүхдүүд,харин Алтансүх Галсан гуайн хүү гэдэг байхаа.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Odon (62.181.207.248)
    Zalhuu hoirgo ym buteeh chadvatgui hui negdeleeree malaasaa uur ym medehgui bsn halhuudiig , buriaduud irj modon tereg hasag, dunzun baishin barij ugch niigemshuulj bsn bn.Odo gsn yasnii ajilsag buriad tumen buh salbart manlailsaar l yavna. Bi evtei bh heregtei mongol tumen sainiigaa darah bish dagaj bk l gemeene uls mani hugjine.
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Баатар (орос монгол) (94.140.212.66)
    Хамаг монгол!
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.212.117.30)
    Neg l ih buriadaa adalsan teneguud bh yum halhuud urwaj sharwaj uhel tsarailaad suuj bhd ted temtsej yawsan. Ug garwalaa huuvul baigal nuur luu tasarch ochson oirduud ch gedeg. Halh yastan gej orchin ue iin hooson ner tuuhee unshaad marga. Baahan hooson tolgoinuud baij bas hudlaa margana. Unen yum uneneeree saihan
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.31.4)
    Миний төдийгүй нийт Монголчуудын мэдэхээр Буриад гэж үндэстэн ястан дайн байлдаан хийгээд ялан дийлээд явж байсан тухай үнэн түүх байтугай үлгэр ч сонсож байгаагүй юм байна.
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ӨӨ ХӨӨРХИЙ... МАН ТҮҮХЭЭ МЭДДЭГГҮЙ НАМ ЮМ БАЙНА...ЗА БУРИАД НЬ Ч ЯАХАВ. МОНГОЛ УЛСАД МААНЬ ТҮҮХЧ, ЭРДЭМТЭД БАЙНА УУ??? МОНГОЛ УЛСЫНХАА ТҮҮХИЙГ ШИНЭЧЛЭН БИЧИХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ. МАН-ЫН ТУХАЙ ИЙМ ИЧГЭВТЭР ЗҮЙЛИЙГ МЭДЭХ ГЭЖ. ЁСТОЙ Л ЛУЙВАРЧИД, ХУЛГАЙЧУУД, ХОР ХУТГАГЧИД ЮМ ГЭЖ ОЙЛГОЛОО
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • zochin (182.160.4.102)
    Nuutsaar yaridag ene tuuhiig sonsoj ussun du.dornodiin tsagaan ovoo sumand Bastariin Namsrai gej undur bietei hun bsan trr hunii eejiig ni nuutssar irj zolgodog bsan gej yaridag bsan. Xelmegduulelttes aigaad tuukhee nuuj irsen humuus shu buriaduud
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Yahavdee, buraid baisanch adilhan mongol hymyys,,,,
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (119.195.140.13)
    buriaduud baga galzuur
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • zochin (119.195.140.13)
    BURIYAD chini yvj yvj hytad undesten shdee. Tuuhees suhuud uzvel..................geed tsaashaa shaagaad ym bichij chadiish dee bas kk
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • haha
      haha hoid nutgiin humuusiig yaaj ornodiihentei holboj bnaa, sanaagara zaldag gar bnda
      2017 оны 01 сарын 31
  • Би (121.183.177.3)
    энэ орсууд биднийг унтаа сэрүүндээ байхдна түүхээр нь оролдно гэж бодож байгаа байх
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Buriad huu (202.131.229.34)
    Suh janjin buriad hun mun. Halh gedeg yastaniig kommunist OROSuud 1925-1930 onii ued bii bolgoson . umnu ni halh yastan gej neg ch hun bgaagui hudlaa gevel 1918 onii mongol ulsiin hun amiin toollogoiig arhivaas avaad unshaad uzeerei
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Nutgiin hun (103.212.116.119)
    Bagadaa Shagdarsuren ahaas sonsoj baisan yum bna
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • чи (202.9.42.56)
    Удахгүй монголчууд харь гаригаас ирсэн гэнэлээ тэр тэр тэгж байсан гээд л залвал яах вэ
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      буриад тийм хол байдаг юм уу гээш ТЭНГЭРТ ХАРАГДАХ УУ ХАХА
      2017 оны 01 сарын 31
  • сараа (202.126.89.250)
    яагаад буриад хүн байж болохгүй гэж
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Чойбалсан Сүхбаатар 2 бол 2улаа хошууд хүн . Өвөрмонголын их нүүдлээс хүрээнд ирж суурьшсан
      2017 оны 01 сарын 31
    • Зочин
      буриад гэдэгтээ гол нь биш цаад зорилго нь сонин байна. яагаад зүгээр халхаараа байснаараа байж болохгүй гэж
      2017 оны 01 сарын 31
  • иргэн (66.181.186.234)
    Монголын түүх бол зохиомол гэдгийг хүн бүр л мэднэ шүү дээ.Түүхээ эргэж харах цаг болсоон
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • ХАЛХ (59.153.87.17)
    СОЛИОРОЛ
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • жавхлан (203.91.115.41)
    зохиомол түүх гэх шиг. энэ нийтлэлийн далд санаа нь монголчуудын түүхийг зохиомол гээд зорилго биелсэн хойно бүр давраад монгол гэж хүмүүс байхгүй гэж хэлэх гэж байгаа юмшүү
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (98.169.180.19)
    Буриадууд ч Казахуудтай адил Монголын өөдтэй өнгөтэй болгоныг буриад гэдэг улсууддаа
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • ZOCHIN (139.5.217.224)
    SAIHAN SHAAJ BNAA KK
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • оогий (202.9.43.108)
    Буриад бол монгол шүү дээ, яагаад ер нь үнэнийг гаргаж тавьж болдоггүй юм бэ? Харин сайхан санагдаж байна, энэ асуудлыг лавшруулан үнэн мөнийг хөдөлбөргүй тогтоох естой
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • kazak (202.179.31.61)
    neg bol hujaa neg bol buriad geh ym yamar ch bai minii taanarin ogzogiig hujaanaras hamgaalan baildsan hun bol ene hun unene mongolin toloo amaia aldsan bol mongol hun l gesen ug shde
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.32.165)
    Дөрвөд гэдэг бол Ойрдын нэг овог аймаг. Ойрд нь Монгол үндэстэн болдог юм.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.32.165)
    СССР - ийн нөлөөнд 70 жил яваад Монголын овог аймгуудын түүх соёлыг мэдэхгүй тэнэг Монголчууд одоо ч байсаар байгаад харамсаж байна. Монгол бол олон овог аймгуудын нэгдэл юм. Энэ бол нутаг довын үзэл биш шүү. Ятсан гэдэг бол Оросуудын зохиосон зүйл.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • Buriad huu
      Tiim yastan gedeg ugiig orosuud zohioson
      2017 оны 01 сарын 31
  • Зочин (182.160.32.165)
    Сталин Монголруу зугтаасан Буриадуудад өш санаж 37 онд 30000 гаруй Буриадын хядсан байдаг. Буриад Монголын автономит улсын Монгол гэдэг үгийг хассан. Оросын хаант улсын буянаар Буриадууд соёл ертөнцөд бусад Монголчуудаасаа түрүүлж хөл тавьсан гэхүүдээ. 1911 онд Монголын ноёд Оросын хаантай уулзахын тулд Итгэлт хамбаар зуучлуулж байсан гэдэг.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      оросын хаант улсын буян байхдаа яахав дээ. өөрсдөө л газар нутгаараа дэнчин тавьж баруун руу тэмүүлсэн. оросуудаас буцааж авах гээд бүгд толгойгүй болсон. шоронд гутлаа дараа нь баасаа идсээр байгаад өлбөрч үхсэн гэсэн ш дээ.
      2017 оны 01 сарын 31
  • Зочин (103.57.94.20)
    Нармай Монголоо байгуулна гээд олон буриадууд оросуудад алуулж байсан. Ринчиногоос өгсүүлээд. Сүхбаатар буриад байсан бол бас тэгээд савах гэхээр нь нам дарсан байж магадгүй ээ.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Дарь (202.126.91.97)
    Дураараа юм бичихээ боль. Аль, 1918 оноос төө өмнө, Сүхбаатар Богд хааны цэрэгт Хятадуудтай байлдаж явсан биздээ.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Тэгээд юу гэж
      2017 оны 01 сарын 31
  • Зочин (103.57.94.20)
    Дамдин, Ханд гэдэг нэр буриадуудын дунд л их байдаг ш дээ. багаасаа орос хэлтэй байсан гэхээрээ буриад байсан байх бас магадлалтай.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • ха ха ха, Данзанравжаа, Дандар баатар Дүрвэд хүн (202.9.41.71)
    ха ха ха, Данзанравжаа, Дандар баатар Дүрвэд хүн байсан, Чингис хаан бас юу билээ бас дүрвээд явсан хүн ч гэл үүү, бурханд газар бүү өгч Галдан ч гэх шиг худал үлгэрүүд байдаг биз дээ. Удахгүй Сур сур бас дахин сур Буриадын агуу эрдэмэтэн Батүүл гээд гараад ирэх юм бн л даа ха ха ха!!
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Чи юу гэж Монгол овог аймгуудыг доромжилоод байгаа новш вэ гөлөг чинь
      2017 оны 01 сарын 31
    • Зочин
      Бямын Ренчин Буриад хүн
      2017 оны 01 сарын 31
  • Зочин (182.160.32.165)
    Манлайбаатар Дамдинсүрэн Барга, Сүхбаатар Буриад. Барга Буриадууд эртнээс нааш цөс ихтэй Монголчууд байжээ
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.37.134)
    90 оны самууныг хужаа тогдгорууд турхирч байсан
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.32.165)
    Баавай Чингис язгууртай Байгал нуурын Буриад Монгол зон гэсэн дуу Буриадын ард түмний дунд бий.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • Данзанравжаа, Дандар баатар Дүрвэд хүн байсан, Цэ
      Данзанравжаа, Дандар баатар Дүрвэд хүн байсан, Цэдэнбал газар нутагтаа хайртай байсан кккккк инээдтэй үлгэрүүд нэмэгдэх нь ээээээ!!
      2017 оны 01 сарын 31
  • Зочин (103.57.95.78)
    за хэн ч байсан яахав дээ. монголоор ярьж монголд хувьсгал хийсэн хун л бол болоо.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.32.165)
    Буриад байхаар юу нь муу болов. Халхуудыг Манжаас салгасан бусуу. Хори Буриад буюу Хори Түмэд бол эртний язгуурын Монгол аймаг. Алтан ургын ард түмэн
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • buriadad
      hutsvaa nutag guij ireed tsag tsuvuun bolhoor zugtdag noshnuud buriaduud yugaaraa giiguulsiim novshnuud mongol ulsiig bguulhad gai l bolj bsan bh shuu elbegdorjrinchinoogoos ehleed bat uul hurtel gai bolj yavna gants gaigui ni renchin blaa haa yavsan gazraa butsartuulsaar
      2017 оны 01 сарын 31
    • Буриад
      Буриадууд оросуудаас биш улаантнуудаас зугтаж Монголд ирээд дараа на монголын улаантнуудаас дайжиж нvvгээд, vлдсэн нь улаантны урвагч нарт баригдаж тамлуулсан юм шvv дээ. Улаантны зулбасга минь.
      2017 оны 01 сарын 31
    • suh janjin halh yum shuu
      buriaduud bol hogiin humuus orosuudaas zugtaaj mongold orj irsen mongold niigemchleh uil ajillagaa yavagdaad ehelheer malaa hatuu yum bolgood uragshaa garah ni garaad garch chadaagui ni barigdsan iim l tuilbargui lalruud nutag guij ireed hetsuu ued hayad yavah yanhan munuusuu mun
      2017 оны 01 сарын 31
    • Сур сур бас дахин сур Буриадын агуу эрдэмэтэн Бат
      ха ха ха, Данзанравжаа, Дандар баатар Дүрвэд хүн байсан, Чингис хаан бас юу билээ бас дүрвээд явсан хүн ч гэл үүү, бурханд газар бүү өгч Галдан ч гэх шиг худал үлгэрүүд байдаг биз дээ. Удахгүй Сур сур бас дахин сур Буриадын агуу эрдэмэтэн Батүүл гээд гараад ирэх юм бн л даа ха ха ха!!
      2017 оны 01 сарын 31
  • Зочин (182.160.32.165)
    Дамдин гэдэг нэр голдуу Буриадуудын дунд түгээмэл байсан.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.32.165)
    Жанжин Сүхбаатарын өвөг Оросын Чита мужийн Бооржийн районы Тарь нуурын орчмоор Бухын харуул гэдэг газар нутгалдаг байжээ. 1918 оны үед 300 гаруй Хори Буриад айл малаа авч, Монгол нутаг руу нүүж ирээд Халхголд нутаглажээ.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Baga yastangyyd (103.57.92.148)
    Lalariin baga yastangyydaa ta nar buur davrahnee nerteigeer n suhbaatar hasag bsan geech. Ta nariig darahgui ydaad buur tom boljee
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • Сур сур бас дахин сур Буриадын агуу эрдэмэтэн Бат
      Сур сур бас дахин сур Буриадын эрдэмэтэн Батүүл гээд гараад ирэх юм бн л даа ха ха ха!!
      2017 оны 01 сарын 31
    • Зочин
      Яанаа Буриад бол жинхэнэ Монгол гаралтай хүмүүс. Чингис хааны өвөг Алангоо Хори Буриад эмэгтэй байсныг мартвуу. Бага ястан гэдэг бол Оросын Каказын уулынхныг нэрлэдэг юм.
      2017 оны 01 сарын 31
  • Зочин (122.201.24.219)
    CHAMD L JANJIN BAYKH , DURAK
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • жавхлан (203.91.115.38)
    хи хи. сүхбаатарыг төрөхөөс өмнө түүний садан төрлүүдийг хошуу ноёнтой зарга үүсгэсэн гээд байдаг. тэднийг оршуулсан гээд газар нь Сүхбаатар аймгийн нутагт байж байдаг. бодитой юм бичээсэй дээ
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.36.39)
    ИХ ЖАНЖНААРАА БАГА ОРОЛДОЦГОО. МОНГОЛ ТҮМЭН ХУВЬСГАЛЫН МОНГОЛ УДИРДАГЧТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ АРДЧИЛСАН ХУЖАА НАРЫН НОМЛОЛ ОДОО ЯВЦГҮЙ
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
    • zochin
      buriad tegvel mongol bish yum uu
      2017 оны 01 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
    2 мин
  • Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
    44 мин
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
    49 мин
  • Хаврын тариалалтад 32 мянган тонн буудайн үр бэлэн байна
    58 мин
  • Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
    1 цаг 52 мин
  • Шоронд байгаа Филиппинийн экс ерөнхийлөгч Р.Дутерте сонгуульд ялалт байгуулжээ
    1 цаг 53 мин
  • Улаанбаатар марафонд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэллээ
    2 цаг 30 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    2 цаг 34 мин
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    2 цаг 52 мин
  • Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-нд эхэлнэ
    2 цаг 55 мин
  • Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
    3 цаг 31 мин
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
    3 цаг 46 мин
  • Хаврын тариалалтад буудайн үр 32 мянган тонныг бэлджээ
    3 цаг 56 мин
  • Хотын даргад нэр дэвшиж байсан эмэгтэйг дэмжигчдийнх нь дунд ХӨНӨӨЖЭЭ
    4 цаг 15 мин
  • Нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
    4 цаг 23 мин
  • Компаниуд 122-140 мянган төгрөгөөр ноолуур худалдан авч байна
    4 цаг 37 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: Азийн ойн хамтын ажиллагааны XII чуулга уулзалт болно
    4 цаг 56 мин
  • Марвелийн од Симу Лю найз бүсгүйтэйгээ сүй тавьжээ
    5 цаг 9 мин
  • Сэтгэл доторх алуурчнаа хөнөөхүй
    5 цаг 22 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монгол хэл, бичгийн шалгалтын оноотой санал нийлэхгүй байгаа бол өргөдөл гаргаж, өөрийн шалгалтын материалтай танилцах боломжтой
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК