Саяхан Украйнд болсон автобусны осолтой тун төстэй осол Энэтхэгийн Кашмирт гарлаа. 33 гаруй зорчигчтой автобус Хинди шашны мөргөлийн газарруу хүрэх замдаа оёолдож 15 хүн амиа алджээ. Мөн 18 хүн бэртэж эмнэлгэд хүргүүлээд байгаа юм. Автобус Жаммуд хотын ойролцоо осолдсон ба хурдтай явж байгаад замын хажуугийн хавцалруу гулган оржээ. Бүс нутгийн замын цагдаагийн офицер Анил Маготра ослын тухайд “ Автобус 35-40 мерийн өндөрөөс унаж хохирогчид газар дээрээ нас барсан байсан” хэмээн мэдээллэсэн юм.
Зорчигчид мөргөлийн газраас гаран цааш Гимлайн агуйн сүмрүү явах байжээ. Тус мөргөлийн газар нь Гимлайн нурууны нэгэн өндөрлөг хэсэгт оршидог ба далйан төвшнөөс 3880 метрийн өндөрт байдаг. Нутгийн иргэд ариун газар хэмээн нэрлэдэг. Энэ хурдны зам дээр осол их гардаг тухай нутгийн иргэд мэдээллэсэн юм. Бүс нутгийн захиргаанаас осолд өртөж амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ.
Э.Мөнх

















































