Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн даатгалын 111.3 тэрбум төгрөг Төрийн санд хүүгүй байршиж байна

2017-2-01
0
ЖИРГЭХ

Нийгмийн даатгалын үйлчилгээний ачаалал жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа аж. Тэр хэрээр нийгмийн даатгалын санд эргэлдэж байгаа мөнгөн дүнгийн тоо өснө. Өөрөөр хэлбэл энэ салбар асар их мөнгө эргэлдүүлдэг. Тиймдээ ч нийгмийн даатгал болон тэтгэвэр тэтгэмжийн мөнгөтэй холбоотой ”Үхэгсэдийн хэрэг” нээгдсэн байх ... Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 90 гаруй хүний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, хувийн хэргийг хуурамчаар үйлдэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон нь илэрч байсан.  Ингэхдээ нэг иргэнээс 300- 500 мянган төгрөгийн хахууль авсан байдаг. Тэдний энэ хууль бус үйлдлээс болж Нийгмийн даатгал болон Тэтгэврийн санд 110 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдож хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Бас нэг асуудал нь тэд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө луйвардан авч байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэлсэн байдаг юм. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай бичиж байсан. Тухайлбал, нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан ноцтой, жигтэй хэргийн үзүүрээс цагдаагийнхан барьж авсан явдал юм. Энэ мэтчилэн нийгмийн даатгалын салбарыг тойрсон мөнгөний асуудал дундрахгүй.


 

 

 

“1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалттай танилц


Арилжааны банкинд байршуулсан хадгаламжийн хүүгийн орлого 2006 онд 1.4 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 56 тэрбум төгрөгт хүрч 40 дахин буюу 54.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны 10 дугаар сарын мэдээнээс үзэхэд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 335.1 тэрбум, Ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум, тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум, нийт 885.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байгаа аж. Эдгээр хөрөнгийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, мөн зүйлийн 4-т тус тус заасны дагуу 57.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, арилжааны 10 банкны харилцах дансанд 139.8 тэрбум төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, Төрийн сангийн харилцах дансанд 111.3 тэрбум төгрөгийг хүүгүйгээр, 577 тэрбум төгрөгийн хадгаламжийг арилжааны банкуудад жилийн 9 хувийн хүүтэй тус тус байршуулжээ.

 

Тэтгэвэр авагчдын тоо жил ирэх бүр өсч, одоогийн байдлаар 372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113.0 орчим тэрбум төгрөг зарцуулж байна

Мөн Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Тэтгэврийн сангийн орлогыг 1.24 их наяд, зарлагыг 1.32 их наяд төгрөгөөр баталж, улмаар Тэтгэврийн даатгалын сангийн урьд жилүүдийн хуримтлал, чөлөөт үлдэгдэл 81.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн зарлагад зарцуулж дуусгажээ. Тэтгэвэр авагчдын тоо жил ирэх бүр өсч, одоогийн байдлаар 372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113.0 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 60.0 тэрбум төгрөгийг шимтгэлийн орлогоор, үлдэх 53.0 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна.

 

Түүнчлэн Тэтгэмжийн даатгалын сангийн 2016 оны орлого 82.8 тэрбум, зарлага 104.8 тэрбум төгрөг, алдагдал 22.0 тэрбум төгрөгт хүрсэн. Тэтгэмжийн даатгалын сангийн урьд жилүүдийн хуримтлал 12.0 тэрбум төгрөгөөр энэ алдагдлыг нөхөж ажилласнаар тус сангийн чөлөөт үлдэгдэл бүрэн зарцуулагдсан. Тэтгэмжийн даатгалын сангийн алдагдлын шалтгаан нь оршуулгын тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 16 дугаар тогтоолоор 620 мянган төгрөгөөс 1.0 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, төрөлт нэмэгдэж жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагчдын тоо эрс өссөн үзүүлэлттэй байна.

 

Нийгмийн даатгалын үйлчилгээний ачаалал жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 1995 онд даатгалд хамрагдсан ажил олгогчийн тоо 14.1 мянга байсан бол 2015 оны эцэст 41.6 мянгад, даатгуулагчийн тоо 409.1 мянгаас 989 мянгад, тэтгэвэр авагчийн тоо 284.3 мянгаас 369.0 мянгад тус тус хүрээд байна. Нийгмийн даатгалын 5 сангаас үйлчилгээ авсан даатгуулагчийн тоо 2015 онд давхардсан дүнгээр 1.5 сая байсан бол 2015 оны эцэст 5.2 саяд хүрч 3.5 дахин нэмэгджээ.

 

Мөн нийгмийн даатгалын сангийн нийт орлого 1995 онд 30.7 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 1.26 их наяд төгрөгт хүрч 41 дахин, сангийн зарлага 25.3 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 1.76 их наяд төгрөгт хүрч 69.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

 

Хэдий ажпын ачаалал 1995 оны үеэс олон дахин өссөн боловч нийгмийн даатгалын байгууллагын хүний нөөц энэ хэмжээгээр нэмэгдээгүй буюу 1995 онд улсын хэмжээнд 1147 ажилтан байсан бол 2016 оны 10 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын 1394 ажилтан улсын хэмжээнд ажиллаж байна.

 

Нийгмийн даатгалын хөрөнгө оруулалтын зардал 2015 онд сангийн нийт орлогын 0.86 хувийг эзэлж байна. Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ” гэж өөрчилсөн тул 2017 оноос эхлэн хөрөнгө оруулалтын зардлыг Нийгмийн даатгалын сангийн орлогоос бус улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон байна.

 

Нийгмийн даатгалын байцаагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг


 

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль зөрчсөн нийгмийн даатгалын байцаагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.

 

85.7 сая төгрөгийн зөрчил илрүүлж, төлбөр барагдуулах шийдвэр гаргаснаас 71.8 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлж, 13.9 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дотоод хяналтын бүтэцтэй бөгөөд жил бүр хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулж байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аудитын байгууллага тухай бүр хяналт тавьж ажилладаг. Хууль, хяналтын байгууллага 85.7 сая төгрөгийн зөрчил илрүүлж, төлбөр барагдуулах шийдвэр гаргаснаас 71.8 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлж, 13.9 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа аж.

 

2015 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын санд 1222.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1187.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 97.1 хувиар биелүүлж, нийт 41.6 мянган ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэж, албан журмын даатгалд 799.8 мянга, сайн дурын даатгалд 189.2 мянга, нийт 989.0 мянган даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулсан ажээ.

 

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2016 оны орлогыг 1.26 их наяд, зарлагыг 1.76 их наяд, Тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс олгох татаас, санхүүжилтийг 0.5 их наяд төгрөгөөр батлан мөрдөж байна. Харин Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиар сангийн нийт орлогыг 1.98 их наяд төгрөг, нийт зарлагыг 1.89 их наяд төгрөгөөр тус тус баталж, Тэтгэврийн санд улсын төсвөөс олгох татаасыг 587.3 тэрбум төгрөгөөр тогтоосон.

 

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн сангийн орлогыг 1.24 их наяд, зарлагыг 1.32 их наяд төгрөгөөр баталж, улмаар Тэтгэврийн даатгалын сангийн урьд жилүүдийн хуримтлал 81.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн зарлагад зарцуулж дуусгасан байна. Тэтгэвэр авагчдын тоо жил ирэх бүр өсч, одоогийн байдлаар 372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113.0 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 60.0 тэрбум төгрөгийг шимтгэлийн орлогоор, үлдэх 53.0 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр санхүүжүүлж байгаа аж.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (150.129.140.4)
    Hyytei bairshyylj usguh byren bolomjiig ene dargantsaryyd ashilasan yum bishyy daanch ajilchid ni olnooroo bair abaad baisan sain shalgaach
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.140.4)
    Hyrimtlagsan mungunuusuu tetgeber nemeechi bysdin gart zabshyylah gej tatbar tuluugyi banjkand oligtoi hýtei bairshyylsan bol hugshchyyl ingetlee yadarah yy
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • zochin (202.9.43.45)
    АН-ын Эрдэнэ НД -ын мөнгөөр тоглосон нөхөр.Мөн МАНАН -ынханд НД ын хуулинд өөрчлөлт хийх хүсэлгүй байгаа нь харагдаж байна.Энэ санд хуримтлагддаг асар их мөнгнөөс зүгээр л идээд байх санаа агуулж байна.
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • зочин (43.228.130.66)
    Мөнгөтэй болох арга http httpCash4Visits.comref.php?refId=345626 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • zochin (49.0.184.30)
    s.erdene shuu dee
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.106.169)
    Арилжааны банкнуудын хадгаламжийн хүү 15 хувь байхад яахаараа 5.5, 9 хувиар хадгалуулдаг байна аа.
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.28.5)
    Тэтгэвэрийн сан алдагдалд орлоо гээд байдаг, гэтэл сангийн 111 тэрбум төгрөг банкинд хүүгүй хэвтэж байдаг. Дундаас нь хэн хүүг нь хүртэж байна вэ?
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    23 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    47 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    49 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    1 цаг 1 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    1 цаг 8 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    3 цаг 15 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    3 цаг 30 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    6 цаг 32 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    6 цаг 54 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    7 цаг 11 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    7 цаг 14 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    7 цаг 29 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    7 цаг 38 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    7 цаг 49 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    8 цаг 18 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    8 цаг 30 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    8 цаг 38 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    8 цаг 49 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК