Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Чойбалсан: Намайг Сүхбаатар жанжны хажууд индрийн бунханд оршуулаарай

2017-2-02
0
ЖИРГЭХ

Монголын нам, төрийг үндэслэгч их жанжин Д. Сүхбаатарын удам судар, намтрынх нь зарим хэсгийг төдийлөн мэдэхгүй байж магадгүй хэмээн санаж сурвалжлан бичсэнээ уншигчдад толилуулсу.


 
Сүхбаатарын аав Төгөөгийн Дамдин Ёст бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1860 онд мэндэлжээ. Тэрбээр ядуу зүдүүгийн эрхээр манжийн амбаны малыг маллаж байхдаа сольж өмсөх хувцасгүйн улмаас дээл нь гандаж, өгөршин цайсан тул нутгийн баячууд “Цагаан дээлт Дамдин” хэмээн хочилдог байжээ.


 
Ядуу эр Т.Дамдин эр бие өсч, нутгийн бүсгүй Ээлтийн Хандтай ханилан амьдарч, улмаар гэргий болон хүү Дэндэв, Аранжин нараа дагуулан ганц морио хөтлөн унаган нутгаасаа гарчээ. Хоёр cap шахам ядарч зүдэрч явсаар 1892 онд Их хүрээнд ирж, урьд сонссоноор нутгийн айл Даваагийнхыг олж уулзан тэдний хуучин муу байшинг засч додомдон Наймаа хотод (Одоогийн амгалан) суурьшин амьдарсан байна.


 
Их хүрээний орчим уулнаас мод унагаж цагаалан морин тэргээр зөөж байснаа шоронгийн хуяг болж, нэгэн жил гаруйн дараа хоёрдугаар сарын 2-нд гурав дахь хүү нь төржээ. Т.Дамдин түлээнд явж байхдаа нэг сүх олсондоо бэлгэшээж хүүдээ Сүх хэмээх нэр өгчээ. 1898 онд Ханд ихэр хоёр охин төрүүлэхэд түрүүлж гарсныг нь том Долгор, сүүлд гарсныг нь жижиг Долгор хэмээн энхрийлэн өсгөж өдөр хоног өнгөрөөж байтал нэг хашаанд амьдарч асан нутгийн найз, эвсэг гэр бүл Даваа, Хишигт нар том Долгорыг нь үрчлэн авч өсгөсөн ажээ.


 
С.Цэрэн Монголын радиогийн сурвалжлагч байхдаа 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Сүхбаатар аймгийн тухай бүтэн өдрийн нэвтрүүлэг хийхээр жанжны уугуул нутгаар явахдаа Т.Дамдины найз өвгөн буурал Ваанчиг гуайг Сүхбаатар сумаас, жанжны жолоочоор ажиллаж байсан Гүр гуайг Төв аймгийн Эрдэнэ сумаас, дүү охин жижиг Долгорыг Налайх хотоос олж уулзан дурсамж яриаг нь Монголын радиогоор нэвтрүүлж байлаа. Тэднээс Гүр гуайн яриа Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байгааг өгүүлэхэд таатай байна. Тэр үед төрийн шагналт яруу найрагч П. Пүрэвсүрэн “Жанжны ээж” хэмээх дууны үг бичиж, хөгжмийн зохиолч Мяасүрэн ая хийж, нэг дуучин бүсгүй дуулсан нь радиогийн алтан фондод байдаг юм. Харамсалтай нь, цагийн уртад тэр дуучны нэрийг мартжээ.


 
Жанжны гэргий С.Янжмаа хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцож улмаар Монголын эмэгтэйчүүдийн эрх ашиг, гэр бүл, үр хүүхдийн сайн сайхны төлөө олон жил цуцалтгүй зүтгэсэн нэр хүндтэй хүн байлаа. 1940-өөд онд С.Янжмаа намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож, олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байлаа.


 
“Монголын эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил эрх чөлөөтэй боллоо” гэж их жанжин Д. Сүхбаатар хурал цуглаан дээр нэг бус удаа бахархаж өгүүлдэг байсан тухай С.Янжмаа гуайн дурсамж яриа Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байдаг юм.


 
Т.Дамдины бага хүү Сүх хоёр ахаа дагаж, янз бүрийн хар бор ажил хийсээр 14 нас хүрч өндөр чилгэр нуруутай, эрдүү чийрэг хөвгүүн болж өсөхөд эцэг нь түүнийг эрдэм номтой болгохын тулд Т.Дамдин хүүгээ Их хүрээний зайсан гэгдэх их эрдэм номтой Онходын Жамъянд шавь оруулж, Сүх монгол бичиг, тоо бодлого сайн сурч 16 настайдаа Их хүрээ, Бургалтайн хооронд өртөө хийж байсан баян айлд зарцлагдаж байхдаа моринд эрэмгий нэгэн болсон гэдэг. Тэрбээр 1909 онд зарцын ажлаа орхиж Их хүрээн дэх Орос хэвлэлийн газарт үсэг өрөгчөөр ажиллаж, тэнд орос хэл заалгаж гайгүй сурсан гэдэг. 1911 онд Сүх, Янжмаа хоёр Галсан гэдэг хүүтэй болсон нь хожмоо хурандаа цолтой, цэргийн том дарга нарын нэг болжээ.


 
1912 онд цэргийн дарга нар бэлтгэх түр сургууль Хужирбуланд байгуулахад моринд эрэмгий, бичиг эрдэмд сайн Д.Сүх шууд орж суралцан төгсч, Хятадын хар цэргийн эсрэг хэд хэдэн удаагийн байлдаанд гарамгай гавъяа байгуулсан тул Богд хааны зарлигаар Зоригт баатар цол хүртжээ. Энэ цол нь нэрнийх нь тодотгол болж Сүхбаатар гэдэг алдар хүндтэй нэр болон мөнхөрсөн байнам.


 
Жанжны хөшөөг хэрхэн босгосон түүх нь сонин юм. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын тэргүүлсэн ардын журамт цэргүүд 1921 онд Их хүрээг эзэлж хотын төв хэсэгт байсан их хогны хажууд зогсч, Их жанжин домог болж мөнхөрсөн үгээ хэлж байх үед унаж явсан хонгор морь нь шээхэд партизан цэргүүд бэлгэшээн шивнэлдэх үед Х.Чойбалсан партизануудад хандаж “Энд жижиг төмөр гадас олоод зоочих” гэж тушаасан юмсанж. Хожим ардын хувьсгалын 25 жилийн ойн өмнө жанжны хөшөөг босгохоор Улсын бага хурал шийдэхүйд Х.Чойбалсан хэдэн хүн томилж өнөө гадсыг эрүүлж олон 1946 оны долоодугаар сарын 11-нд тэр газарт жанжны хөшөөг босгосон ажээ. Сүхбаатар Зөвлөлт орос улсаас тусламж гуйхаар явахдаа Сэлэнгэ аймгийн Баруун хараад байдаг Ширхэнцэг уулан дээр гарч алсын бараа хараад цааш явсныг ихэд бэлгэшээн хөшөөний суурийг уран барималч Х.Чоймбол тэр уулын хэлбэртэй адилхан хийсэн гэдэг.


 
1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид Москвад хүрэлцэн очиж, зөвлөлт төрийн тэргүүн В.И.Ленинтэй уулзаж, Монгол, Зөвлөлт орос улсын хооронд найрамдлын гэрээ хэлэлцээр байгуулж, Монголын талаас их жанжин Д.Сүхбаатар, Ерөнхий сайд Б.Цэрэндорж нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Монголын төлөөлөгчдийг В.И.Ленин элэгсэг дотно угтаж “Сууцгаа, сууцгаа” хэмээн найр тавихуйд зохиолч С.Буяннэмэх өөрөө мэдэлгүй В.И.Лениний сандал дээр суучихжээ. В.И.Ленин өөр өрөөнөөс сандал авчруулахаар хүн явуулахад Буяннэмэх ихэд сандарч босоход “Зүгээр, зүгээр та суу” гээд В.И.Ленин гаднаас оруулж ирсэн сандал дээр суусан ажгуу.


 
Монголын төлөөлөгчид Москвад байхдаа их театрт “Игорь ван” дуурь, М.Горькийн зохиол “Шаарлагдсан хүмүүс” жүжиг үзэцгээж, алдарт “Аврора” хөлөг онгоц зэрэг түүх дурсгалын олон сонин зүйлийг сонирхжээ. Арванхоёрдугаар сарын эхээр Москвад ирэхэд тусгайлан зассан вагонд урьж суулган төлөөлөгчдийн айлчлалын тухай баримтат кино үзүүлсэнд Д.Сүхбаатар сэрүүн тунгалаг ахуйдаа авахуулсан цорын ганц амьд дүр үлдсэнийг монголчууд хааяа үзэж их жанжнаараа бахархдаг билээ.


 
Их жанжин маань 1923 оны хоёрдугаар сарын 20-нд цэргийн анги, харуулууд эргэж явахдаа хэтэрхий даарсны улмаас хатгаа авч хүндрүүлснээс 30-хан насандаа зуурдаар таалал төгсчээ. Мөн сарын 26-нд Сүхбаатарыг сүүлчийн замд нь үдэх оршуулга, бүх нийтийн эмгэнэл гашуудал болжээ. Энэ өдөр жихүүн хүйтэн салхитай өдөр байсан гэдэг.


 
Гашуудлын жагсаалын манлайд Зөвлөлт орос улсаас Д.Сүхбаатарыг шагнасан Улаан тугийн одон, Хувьсгалт цэргийн зөвлөлөөс бэлэглэсэн мөнгөн сэлэм, Монгол улсын баатар цол шагнуулсны тэмдэг болох товь малгай зэргийг хүндэтгэлтэй барьж явжээ. Улаан нөмрөгтэй дөрвөн хээр моринд хөллөсөн дөрвөн дюмын их бууны гол дээр улаан торгоор бүрсэн Д.Сүхбаатарын шарилыг байрлуулж, хойноос нь жанжны улаан торгон тохом бүхий эмээлтэй хөлгийг хөтөлж, түүний араас намын Төв хороо, Засгийн газрын гишүүд, цэргийн дарга нар, Зөвлөлтийн зөвлөхүүд, Элчин сайдын яамны бүх ажилтан, монгол, орос, буриад, хятад иргэд оршуулах ёслолд оролцжээ.


 
Ёслол дээр Б.Цэрэндорж гуай үг хэлж, ёс төртэй оршуулсан байна.


 
1951 оны зун Засгийн газрын ордны өмнө байгуулсан бунханд Д.Сүхбаатарын шарилыг зөөн байрлуулж байлаа. Х.Чойбалсан нас барахаасаа өмнө “Намайг Сүхбаатар жанжны хажууд индрийн бунханд оршуулаарай" гэж гэрээсэлсний дагуу тэнд оршуулжээ. Гэвч Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн шийдвэрээр Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг зөөж, Алтан өлгийд байрлуулсан билээ.


 
Зохиолч Санг.Пүрэв
Сэтгүүлч С.Цэрэн

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Кккк (66.181.161.77)
    Сүх ленин 2 хэзээч уулзаж байгаагүй шүү
    2021 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.46.217)
    Iim tsaraitai buriad baihuu.tsaraigii ni sain hardaa.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • бат (103.9.90.130)
    Сүхбаатар хорлогдсон шүү дээ, мэдээж МАН-н дотоодд тэмцэл.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.35.74)
    Эх түүх рүүгээ нулимсан эргүү махан толгой батүүл нарыг ард түмэн их буугаар буудаж унагасан даа.Дахиж дүвчигнэн доромжилбол цагаан хэрэм давуулж шиднэ.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.113.123)
    хүзүүгүй хүниг бунханд оруулая
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.106.110)
    Сагсуу Сосорбарамын дэргэд хийсэн юмтай хэлэх үгтэй, Батүүлийн дэргэд жинхэнэ улсын баатар хүн дээ. Батүүл арын хаалагдаж баатар болчихоод ичихдээ жанжны талбайн нэрийг өөрчилж нүдний булай болсон доо. Санаа нь Батүүлийн талбай болгох санаатай байсан байх шүү.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Хори Буриад (182.160.32.10)
    Хужаа гэсэн хүн алга малаа. Монгол хүн нь үнэн. Чухам Монголын аль овог аймгын хүн бэ гэдгийг судалж үнэнг түүхэнд нэмж оруулах хэрэгтэй. Москвагаас айгаа юу?
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Хорь Буриадын нэр гутаасан хог вэ чи.
      2017 оны 02 сарын 03
    • В.Батзориг.
      Илжигний чихэнд алт ч ус ч хийсэн сэгсэрсээр л байх юм даа илжигхэн минь. Чи ухаан суухгүй байсаар нүд аних хүн байна. Бас Москва ярьчихжээ. Хөөрхий муу илжиг.
      2017 оны 02 сарын 03
  • Зочин (43.242.243.163)
    Бага дарга цэргийн жанжин байна юу байхав...
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Бага даргаас цэргийн жанжин. Гайхаад байвал түүх унш. Бага даргаас дэлхийд нэрээ гаргасан жанжин, удирдагч хэд байгааг. Бүр бага дарга Гитлер дэлхийг хямрааж явсан юм даа. Та нар мэдэхгүй юмаа битгий бич. Зүгээр л унш.
      2017 оны 02 сарын 02
  • Зочин (103.57.95.78)
    Гайхалтай туухэн гавьяатай хун шуу. Одоо яаж ч харлуулах гээд чадахгуй. Бид ийм хумуусээр бахархах естой.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.46.238)
    Буриад хүн байжээ
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • CHANCE@XXK (112.72.12.74)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.228.129.229)
    Элбэгдорж явсан газар балагтай гэж
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Unen (27.123.214.83)
    Hudlaa tuuh bn. Orosuudiin daalgavaraar bichsen zohiomol tuuh
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Unshigch (202.72.245.122)
    kkkk Ene Elbegee l ardin xuvisgalin gex yum uudiig buigdiig in ustgaj duusgaj bga nuxur yum adaa , Bunxan xurtel zugeer bailgaxgyi
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Уншигч (59.153.112.108)
    Социалист нийгмийн үед түүхийн бүх сурах бичиг ингэж л бичсэн байдаг даа
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • BOLD (103.26.193.76)
    IH JANJIN SUHBAATAR BOL AGUU IH TSERGIIN JANJIN, EH ORONCH UDIRDAGCH BAILAA.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Chi yaaj medehiin
      2017 оны 02 сарын 02
  • Zochin (124.158.125.13)
    Unuudur iim domog bichij baidag hun baidag l yum baina daa.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • БАТ (103.206.195.163)
    Сүхбаатар жанжин Ленин багштай нүүр тулж уулзаагүй гэдэгсэн Та намын үзэл суртлын үүднээс Ренчин их номчийг хатгасан шигээ зохиогоод биччихэв үү дээ.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
    • Бол
      Уулзаагүй ээ
      2017 оны 02 сарын 02
  • Зочин (124.158.111.6)
    Монгол Улсыг 1921-1990 онд УЛС шиг хөгжүүлж,ард түмнэээ ХҮН шиг амьдруулсан удирдагч нар бол Сүхбаатар,Чойбалсан, Самбуу,Цэдэнбал,Батмөнх нар байлаа.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Yag tegej helsiim u kommunizmiin ueiin tuuh ch bas zohiomol ihtei shu
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.145)
    Монгол улс 1921-1990 онд хоцрогдсон феодалын улсаас орчин цагийн ардчилсан улс болж үсрэнгүй хөгжсөн билээ. Энэ цаг үед Д,Сүхбаатар, Х,Чойбалсан, Ж,Самбуу Ю,Цэдэнбал Батмөнх гээд тоотой 5-хан хүн л улс орноо удирдаж байсан нь түүхэн үнэн. Үнэхээр гавьяа зүтгэл нь арилахгүйгээр үлдсэн хүмүүс
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
    • зочин
      300 жилийн манжын дарлалаас 8-р Богд хаан ангижруулсан юм.Сүхбаатартай сайн найзууд байсан бөгөөд түүнд итгэл хүлээлгэн хувьсгалд амжилт гаргах гарцыг нь зааж өгсөн хүнийг БОГД хаан гэнэ
      2017 оны 02 сарын 02
  • c (202.9.40.28)
    Tenegee etseg Damdin 1860 gj bga bz sn unshaad bod tgd bolovsruul tgd bich malaa
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Хөдөөний өвгөн БАТ (202.21.125.2)
    СҮХ жанжин хэдэн онд төрсөн юм бэ? САНГ.ПҮРЭВ гуай? 1860 онч арай биш байхаа. Хувьсгалыг 60 гарсан настай жанжин удирдсан гэхэд дэндүү ташаа юм биш үү? Түүнээс гадна жанжинг Орсын буриад гарвалтай , орсын армид алба хааж цэргийн боловсрол эзэмшсэн гэж зарим эх сурвалж нотлоод байгаа юм биш үү? Жанжины удам судар,намтарын зарим хэсгийг мэдэхгүй байж магадгүй уншигчдад зориулж орсын заавраар соц үеийн судаачдын бичсэн бидний үеийхэн итгэж үнэмшиж байсан тэр л намтрыг нуршиж байхаар судлаач нэртэй юм бол Дорнодын өвгөд хөгшидөөс юм сонсооч,Орсын сибирийн цэргийн тойргын архив үзээч. Тэр С.Цэрэн гэдэг хүн чинь мөн л соц үеийн хяналтанд урдаас найруулсан намтарыг батлах зорилготой байсн юм биш үү? Одоо юмыг үнэнээр нь гаргаж тавих болсон, Энэ талаар жаахан ч гэсэн санаа тавибал сайнсан. Тэр их жанжиныг буриад гээд монглын ард түмэн нүүр буруулахгүй шүү дээ.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Хужаа гэсэн хүн алга малаа. Монгол хүн нь үнэн. Чухам Монголын аль овог аймгын хүн бэ гэдгийг судалж үнэнг түүхэнд нэмж оруулах хэрэгтэй. Москвагаас айгаа юу?
      2017 оны 02 сарын 02
    • Зочин
      Хужаа гэсэн хүн алга малаа. Монгол хүн нь үнэн. Чухам Монголын аль овог аймгын хүн бэ гэдгийг судалж үнэнг түүхэнд нэмж оруулах хэрэгтэй. Москвагаас айгаа юу?
      2017 оны 02 сарын 02
    • Зочин
      Эхын тал Хори Буриад байж болох. Хори Буриад бол Монголын Алтан ургын овог аймаг билээ
      2017 оны 02 сарын 02
    • Зочин
      Эхын тал Хори Буриад байж болох. Хори Буриад бол Монголын Алтан ургын овог аймаг билээ
      2017 оны 02 сарын 02
    • В.Батзориг.
      Тэнэг тэнэг юм ярьдаг Монгол хэлтэй жунгаа олширч байна шүү. Батлагдсан судлагдсан түүх муу малаа. Удахгүй жанжин гэдэг үг жунгаа үг болохоор сүхбаатар жунгаа хүн гээд л наад муу луухаан чинь донгодно шүү.
      2017 оны 02 сарын 02
    • зочин
      Их мэдэгчээ түүх яаж ч харлуулсан түүхээрээ байдаг юм.энэ жанжин хувьсгал хийгээгүй бол чи өдийд урд газар Эби тэй хамт баас цэвэрлээд байж байх байх.үхэж далдарсан ч байж магад.бүр төрөөч үгүй байх юм боловуу
      2017 оны 02 сарын 02
    • Уншигч
      Сүхбаатарын аав Төгөөгийн Дамдин Ёст бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1860 онд мэндэлжээ гэсэн байна ш дээ
      2017 оны 02 сарын 02
  • худал (103.14.36.18)
    30-тай чийрэг эр хатгаа тусч үхсэн гэнэ шүү мөн залж байна даа, яаж үхсэнийг нь яагаад нуугаад байгаан өөрөө
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
    • В.Батзориг.
      Үнэн гэвэл энэ л түүх. Жижиг сажиг засвар юмуу алдаа байхаас илт худлаа юм социализмийн үед байгаагүй юм байна лээ. Тэр үед түүхээ сайн судлаж мэдэж байсан учир Жунгаа, Хасаг, Гуулин, Түрк энэ тэр нь бидний түүхийг хөндөж чаддаггүй байлаа. Одоо худалдагдсан юмуу худлаа чухал царайлсан хоосон толгойтнууд Эх орноо Их түүхтэй нь арилжин мөхөөж байна.
      2017 оны 02 сарын 02
    • зочин
      Түүхээ сайн унш.их мэдэгчээ.энэ бичсэн зүйл бол бараг 99 үнэний ортой байна
      2017 оны 02 сарын 02
    • Зочин
      Яаж үхсэнийг нь чи мэдэж байгаа бол хэлээд өгөөч.
      2017 оны 02 сарын 02
    • зочин
      100 жилийн өмнөх СБ яаж өнгөрсөн байтугай Саяхан өнгөрсөн ардчилалын Алтан хараацайг ч яг хэн юу яасан тухай хэлж чаддаггүй шүү
      2017 оны 02 сарын 02
  • Unen (103.212.118.29)
    Unen gej ene shuu dee tuuhee medehgui ter tusmaa janjiniig buriad bolgokh geed bgaa yls sain ynsh
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
    • baasan lam
      Muu gulug hamag uhaantai hvmvvsiig buudaj alsan hvn shvvdee
      2017 оны 02 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    10 цаг 5 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    10 цаг 47 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    14 цаг 44 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    14 цаг 48 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    14 цаг 56 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    16 цаг 38 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    16 цаг 42 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    19 цаг 11 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 38 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    20 цаг 49 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    21 цаг 48 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    21 цаг 53 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    21 цаг 53 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    Уржигдар 23 цаг 44 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    Уржигдар 23 цаг 36 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    Уржигдар 23 цаг 30 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    Уржигдар 19 цаг 13 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    Уржигдар 18 цаг 38 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК