Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шатахуун импортлогчид төрийг “угжих” гээд байна уу төсвийг дээрэмдэх гээд байна уу

2017-2-07
0
ЖИРГЭХ

Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэдэг байсан цаг саяхан. Энэ үгэнд шарлахсандаа ч тэрүү “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ашигтай гэсэн ордоо “ломбардсаны” буянаар эх оронд минь төмрийн хошуу хүрээгүй дов толгод, түйтгэр сэтгэлд өртөөгүй уул ус байхгүй гэхэд хэлсдэхгүй болсон. Харин сүүлийн үед монголчуудыг тосонд хөлбөрсөн ядуус гэх болж. Нэгэн цагт Ерөнхийлөгч П.Очирбатын цагаан дээлийг нь мялаан байж ундарсан эх нутгийн минь газрын тос өнөө цагт харийнхны л гар тослож, гангарааг нь “хооллох” эд болон хувирчээ. Нэг л өглөө босоход унах унааны шатахууны үнэ идэх талх, уух усны үнийг даган “намируулдаг” тийм л харамсалтай хийгээд өвөрдөлтэй цаг үеийг бид хэзээ гэтлэх вэ?

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үе үеийн Засгийнхныг “шалгадаг” нефть импортлогчид шатахууныхаа жижиглэнгийн үнээ нэмчихлээ. Бүр хэдхэн хоногийн өмнө Засгийн газар нь энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулчихаад байхад шүү. Авто бензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс  50 мянган төгрөг, дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянган төгрөг болгон бууруулснаар улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоог албаныхан гаргаад байсан ч нефть импортлогчид энэ арга хэмжээг нь таалсангүй. Хэл сураггүй үнээ нэмж, хэнхэглэн гэдийж сууна.

 

Орсон борооны хойноос цув нөмрөв гэгчээр үнэ ханшаа нэмчихсний дараа нь бодитой нэмсэн эсэхийг нь шалгана гэх төрийн яст мэлхийн хурдтай ажлын хажуугаар иргэд чухам үнэнийг олох гэж чих тавьцгаана. Зарим нэг нь төр хийгээд ард, иргэдийг ташраар нь хажуудуулдаг энэ ажиллагааны цаана “эзэн” бий гэлцгээнэ. Харин нөгөө хэсэг нь шунал, хүслийн зовлонг тоочижгооно.

Жирийн нэгэн замын цагдаа төсөв бүрдүүлэхийн тулд өдөрт торгох жолоочийн нормтой байдаг нь нууц биш болсон. Үүнтэй нэгэн адил шатахуун импортлодог аж ахуй нэгжүүдэд төлөх ёстой татвараас гадна нэлээд төрлийн татаас бий. Төр энэхүү татаасаар нь хөрөнгө босгож, хямралтай байгаа энэ үед бонд босгож, эдийн засгаа аврах мэргэн санаа сэдсэн ч байх магадлалтай. Гаднаас өндөр хүүтэй зээл авч байснаас ард иргэдээсээ зээл гэж зарим нэг нь орилоод байгаа энэ үед асуудлыг амарханаар буюу хамгийн эмзэг “сэдвээр” нь шийдсэн байх тал ч байж болох.

 

Нөгөөтэйгүүр шунал ихэдвэл шулам болно гэдэг. Хэдэн жилийн өмнө тэнгэрт тулаад байсан нефтийн үнэ сүүлийн жилүүдэд хэд дахин буурч, харьцангүй тогтвортой болсон. Гэвч Засгийн газар дэлхийн зах зээлд буурсан үнэ монголд яагаад буурахгүй байгаа шалтгааныг тоочиж эдгээр аж ахуй нэгжүүдийг ёстой цээжээрээ хамгаалж ирсэн билээ. Хойд нэр бүхий компаниудад 195 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоход нь эдийн засагчид дэндүү давраасан үйлдэл гэдгийг хангалттай хэлж ярьсан. Өнгөрсөн сард хүртэл зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн гэдэг шалтгаанаар авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулсан. Гэвч эдийн засаг хямралтай, иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед тавлаж байгаа мэт шатахууны үнэ нэмэх нь чухам юуны учир вэ. Үнэхээр ганц ч гэсэн хүнээс илүүг “саах” гаслант шунал юм гэж үү.

 

Гэхдээ  хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ өмнөх нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутам нь дахин 22-26 орчим ам.доллараар өссөн байгаа нь шатахууныг литр тутамдаа 150 хүртэлх төгрөгөөр өсгөх бодит шалтгаан мөн үү. Албаныхан ч эргэлзэж шалгалтаа хийгээд эхэлчихжээ.

Мэдээж аливаа бүтээгдэхүүний үнэ, ханш өгсөж уруудах нь бизнесийн жам. Гадны хэвлэлүүдийн бичиж байгаагаар дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэх болсон шалтгааныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд 2017 оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг өдөрт 558 мянга буюу баррелиар тус тус бууруулахаар шийдвэрлэсэнтэй холбон тайлбарлаж байна.

 

Үнэ нь багахан л нэмэгдэх агшиныг алдахгүй байгаа нефть импортлогчид үүнийг дамилдуулж төрөөс зээл нэрээр хэдэн төгрөг цувчуулахаар төлөвлөж байгааг тааварлашгүй ч шунал ихэдвэл шулам болно гэдгийг сануулмаар байна. Төр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын ашиг 7 хувь байх нь зохистой гэж үздэг. Харин манайд энэ тоо  нэлээд хэдээр ахиу буюу дунджаар 10 хувь байгаа нь хангалттай биш гэж үү.

 

Уг нь бид чинь тун удахгүй шатахуун боловсруулах үйлдвэртэй болно, дотоодынхоо хэрэгцээнд нийлүүлчихнэ гэсэн сайхан мөрөөдөл тээж яваа улс. Тэр болтол Засгийн газар нь хэдэн компаниуддаа толгойгоо мэдүүлчихгүй, ард иргэд нь тэдний хөлд нь үргэдчихгүйсэн байхсан даа. 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.72.245.165)
    Арай л даварч байгаа байхгүй юу энэ хүний маш зөв шалгах хэрэгтэй ард түмэн мөнгө цуглуулж өр авлагаасаа салах гэж янз бүрийн арга эрэл хийж байхад арай л болохгүй бол оросууд зуун түгээгүүр оруулж ирэх юм гэсэн тэрийг оруулаад ирвэл наад гахайнууд яаж тэрсэлдэхийн үзэх юмсан
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • CHANCE@XXK (112.72.12.105)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    22 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    46 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    49 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    1 цаг 0 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    1 цаг 7 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    3 цаг 14 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    3 цаг 29 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    6 цаг 31 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    6 цаг 54 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    7 цаг 10 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    7 цаг 13 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    7 цаг 28 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    7 цаг 37 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    7 цаг 48 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    8 цаг 17 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    8 цаг 29 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    8 цаг 37 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    8 цаг 48 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК