зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: “Жи тайм”-ынхан иргэдийг залилах дараагийн төлөвлөгөөгөө боловсруулсан байжээ

2017-2-17
0
ЖИРГЭХ

Сүүлийн жилүүдэд монголчууд ёстой л оюуны ядууралд ороод байх шиг. Элдэв зураг шэйрлэж баян болохыг мөрөөдөж суух олон байхад зарим нь учир битүүлэг, уг үндэс нь тодорхойгүй олон төрлийн сүлжээнд элсэж, хохирсоор байна. Хамгийн сүүлд л гэхэд Казахстанаас ядуурлыг бууруулах төслөөр орж ирсэн гэх “G- Time” сүлжээ олон иргэдийг амаар нь шороо үмхүүлэв. Тэгвэл монголчуудын тархийг угааж дөнгөсөн тус сүлжээний талаар болон сүлжээтэй холбоотой ойрын өдрүүдэд өрнөсөн үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.  

 

 

“G- Time”-ынхан иргэдийг залилах дараагийн төлөвлөгөөгөө боловсруулсан байжээ

 

Санхүүгийн зохицуулах хорооноос “G- Time” корпорейшн ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж үзэхэд энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ хийхгүй байгаа нь тогтоогдсон байна. Мөн бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байжээ. Тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа “Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна. Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гээчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээн дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм" гэх дүгнэлт гаргажээ. Иргэдийг их хэмжээний буюу 20 гаруй сая төгрөгөөр элсэн оруулаад байр өгнө хэмээн төөрөгдүүлж, онц их хэмжээгээр залилан мэхлэхээр төлөвлөж байсан нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болоод байгаа аж.

 

“G- Time”-ынхан иргэдийг хэрхэн хулихддаг байв

 

Казахстанаас ядуурлыг бууруулах төслөөр орж ирсэн “G- Time” сүлжээг цагдаагийн газраас луйвар гэдгийг нь мэдээлсээр байтал иргэд хууртсаар өнөөдрийн энэ байдал хүрээд буй. Сүүлийн хагас жилийн хугацаанд  Монгол Улсыг хамгийн ихээр хэрэн сүлжсэн “Луйвар”-аар “G- Time”-ыг нэрлэж болно.  

 

Хялбар аргаар баяжихын мөрөөдсөн, сайхан сэтгэлт монголчуудыг итгэлийг олохын тулд “G- Time” сүлжээ доорх байдлаар явагддаг байжээ. Тэд эхлээд 62 мянга 500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэргээр өсгөж авдаг сүлжээ гэгдэж байв. Хамгийн гол нь өөрийнхөө дор хүмүүс элсүүлж, эхлээд орсон хүмүүс нь мөнгөө өсгөж авах зэргээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг байсан аж. Ингэсээр сүүлд орсон хүмүүс нь ямар ч мөнгөгүй болоод шатаж хоцордог байна. Энэ нь хуурамч сүлжээний бизнес гэдгийг илтгэх ажээ. Гэтэл энэ сүлжээний зар олон нийтийн дунд явсаар л байна. Хялбар аргаар мөнгө олж долоо хоногийн дотор 62500 төгрөгөө 187500 болгон өсгөх боломжтой гэсэн зар их байна. Үүнд зарим иргэд хууртаж хохирч байгаа юм. Үүнийг хэн зохиож, хаанаас гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч үүнд оролцсон хүмүүсийг шалгаж байгаа гэнэ. Хамгийн гол асуудал нь энэ хэргийн хохирогч, залилагч нь олддоггүй гэнэ. Үүнийг цагдаагийн албан хаагчид тайлбарлахдаа хүний мөнгийг хүчээр булааж аваагүй учир хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үздэг байна. 

 

Ж.Марат иргэдийн итгэлийг олж авахын тулд юу өгүүлж байв

 

Казакстан улсаас Монголд орж ирсэн “G- Time” корпорацийн монгол дахь албан ёсны салбараас шилдэг лидерүүдэд автомашин гардуулж өгөх ёслолын ажиллагаа энэ сарын 7-ны өдөр “Улаанбаатар палас”-т болж өнгөрсөн юм. Шилдэг лидерүүдэд автомашины түлхүүр гардуулж өгөх ёслолын ажиллагааг нээж “Жи тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Марат үг хэлж, иргэдийн толгойг юу гэж угааж байсныг сийрүүлье. Тэрбээр “Өнөөдөр манай корпорацийн түншлэгч нарын баярын өдөр тохиож байна. Бидний хамтрагч нарын шилдэгүүд автомашины түлхүүр гардан авна. Энэ бол бидний ажлын үр дүнг харуулах арга хэмжээ юм. Зөвхөн нэг удаа “G- Time” корпорацийн бүтээгдэхүүн худалдан авснаар маш том хэмжээний шагнал урамшуулал авах боломжтой гэдгийг харж болно. Хэрэв та бидэнтэй хамтрахыг хүсвэл эхлээд компаниа судлаад, суралцаад, хоёр талын гэрээ байгуулснаар харилцан зөвшилцөж байж элсэн ордог. Түүний дараа компанийн бүтээгдэхүүнээ худалдан аваад , дараа нь бүтээгдэхүүнээ сурталчилж, өөрөөсөө хоёроос гурван гишүүн урьснаар амжилтанд хүрэх боломж нээгдэж байгаа юм. Олон мянган хүмүүс манай компанийг санхүүгийн пирамид хэлбэрээр мөнгө угаадаг гэж андуурч ойлгодог. Энэ бол маш өрөөсгөл ойлголт юм. “G- Time” бол өөрөө үйлдвэрлэгч компани юм. Маш богино хугацаанд бид үйлдвэрлэл бий болгож чадсан. Өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй, тухайн бүтээгдэхүүнээ гишүүндээ борлуулах ажиллагаа явуулдаг.

 

Манай компани дэлхий дээр хоёрхон газар буюу ОХУ-ын Шүрэн арал болон Казакстаны нутагт олборлолт хийдэг шунгит гэх чулууг олборлож, хүний эрүүл мэндэд маш тустай гэдгийг илрүүлж нээсэн юм. Шунгит нь 45 хувийн идэвхижилттэй эрдэс бодис агуулдаг. Энэ бодисыг Казакстаны эрдэмтэд 25 жилийн турш судалж туршсаны эцэст энэ үр дүнг бий болгоод байна.  Маш өргөн хэмжээний судалгааг хийснээр 95 хувийн идэвхжилттэй миниралыг нээж гаргаснаар бид гарын тос, маск, гуужуулаг, үе мөчний тос, саван гэх мэт гоо сайхны болон эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Манай үйлдвэрийн хийж буй экологийн цэвэр бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлэх ижил төрлийн бүтээгдэхүүн дэлхий дээр байхгүй гэдгийг энд онцолмоор байна. Түүнчлэн бидний хийж буй бүтээгдэхүүн Казакстан улсын Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэйгөөр худалдаалагддаг гэдгийг хэлье” хэмээн иргэдийг сэнхэрүүлж байжээ.

 

“G-time” сүлжээнийхэн Ерөнхий сайдын нэрийг ч худалдав

 

Тус сүлжээнийхэн бусдад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг барьж, цахим сүлжээнд зар тараагаад амжсан. Тэгвэл энэ гарсан мэдээлэл ташаа худал болохыг Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас албан ёсоор мэдээлсэн билээ. Уг мэдэгдэлд, “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "G-time" гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямарч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно. 


Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгдүүлэхэд "хувь нэмэр"-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна. 


Дашрамд дурдахад санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон ард түмэнд үнэн зөвөөр нь даруй мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна” гэжээ.

 

“G-time” сүлжээний захирал Ж.Маратыг оргон зайлах гэж байхад нь саатуулав

 

Казахстан улсын Засгийн газрыг нэрийг барьж, Монгол Улсын иргэдийг “G-time” сүлжээнд элсүүлэн, залилж байсан этгээдийг цагдаа нар баривчилжээ. Тодруулбал, “G-time” сүлжээний захирал Ж.Марат гэгчийг энэ сарын 12-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээрээс баривчилж, Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, санхүүгийн пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, эхэлсэн байна.

 

Түүнд энэ сарын 10-ны өдөр хилийн хориг тавьсан байна. Мөн түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч тэрээр тухай өдөр монгол улсын хилээр нэвтрэн, нутаг буцсан талаар зарим эх сурвалж мэдээллээ. Одоогоор сэжигтэн Ж.Маратын дансан дахь зургаан тэрбум төгрөгийг хууль, хяналтынхан битүүмжилжээ. Үргэлжлүүлэн хэчнээн иргэдийг санхүүгийн пирамидын луйврын аргаар хохироосон гэдгийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

Ж.Маратад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

 

Монголчуудын толгойг угааж дөнгөсөн Ж.Марат гэж хэн бэ

 

“G-time” захирал Ж.Матад гэгч нь Казахстан улсаас үүсэлтэй “G-time” корпорацийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч  Жумагулвоеийн төрсөн дүү аж.  Тэрээр 2016 оны арванхоёрдугаар сард нэг удаа Монголд ирж, “G-time” сүлжээнд элссэн иргэдтэй уулзчихаад буцаж байжээ. Дараа нь дахин буюу 2017 оны нэгдүгээр сард Монголд ирээд байсан нь энэ аж.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Марат нь 50 гаруй насны эрэгтэй юм байна. Тэрээр чухам ямар мэргэжилтэй эсэх талаараа Монгол иргэдэд хэлж байгаагүй аж. Зөвхөн “G-time” сүлжээний талаар ярьдаг байсан гэнэ. Тус сүлжээний Монгол дахь төлөөлөгчид нь “G-time” бол Казахстан улсын Засгийн газрын "Ядуурлыг бууруулах төсөл" хэмээн иргэдийг төөрөгдүүлэг байжээ.

 

Түүнчлэн “G-time"-ийн үйл ажиллагаа үнэн бодит төсөл гэдгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр иргэдэд мэдээлэл өгч, сүлжээндээ элсүүлдэг байжээ. Улмаар элссэн иргэдээс 130 мянган төгрөгөөс хоёр сая 300 мянга хүртэлх төгрөгийг дөрвөн үе шаттай авдаг байсан гэдэг. 

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Төмөр (66.181.186.180)
    хувь хүмүүс мөнгөө хуримтлуулж нэгнийгээ дэмжээд амьдарлыг нь сайжруулж яагаад болохгүй гэж хэрэв төр засаг ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж чадаж байвал ийм юманд хэнч нэгдэхгүй шүүдээ Харин ч улсын төсөвт 1 тэрбум 250 сая татварыг хурамтлуулсан байхад баярламаар юм бишүү Одоо цагдаа нар шалгаж үнэн мөнийг төгтөөж ажилыг нь үргэлжлүүлэхийг хүсэж байна Харин энэ компани нэр барьж сүлжээ хийж байгаа газруудыг илэрүүлэх нь зөв
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.29.47)
    Peeeh yamar muuhai gutgeleg ve? 62500-aar elsdeg hutulbur Gtimed bhgui. 62500 gedeg chin harin jinhene buuh ezenguu butsah hayggui luiwriin suljee. Ene bol Gtime bish
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • zochin (139.5.216.172)
    Дээгүүр их хэмжээгээр идэж ууж, хий хоосон эзэнгүй төрд хөөрхий ард түмэн мөнгө олдож байвал юу руу ч орж байна шүү дээ. Үүнд төр өөрөө буруутай.Яах гэж гэрчилгээ,шагнал олгож албажуулсым бэ? Албан ёсны юманд хүмүүс орохгүй яахав дээ ?
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • ttttt (103.229.120.198)
    bitcoin. gej bdg . terend 10 jiliin huuhduud orj bn. bur angiaraa. aav eejteigee geed bod
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Dabzan (122.201.22.94)
    G time d aimag sumaar n olnoor n 140 -2300000 aar orson irged zondoo bna tor zasag uund anhaarlaa handuulaach hohirsob irgediin too odroos odort osch bna
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Ап (182.160.5.42)
    Марат биш Мурат байлгүй дээ. Яасан даварсан гар вэ?
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
    • Ха ха
      Марат гэж нэр байдаг ш тэ
      2017 оны 02 сарын 18
  • Зочин (202.21.106.106)
    Манайхны бэлэнчлэх сэтгэлгээ, халамж авах, ажил хийхгүйгээр баяжих мөрөөдөл дээр дөрөөлж гадны луйварчид хүртэл ирж толгойгийн эргүүлж мөнгийн хусаж байна. Хөдөлмөрлөж байж мөнгөтэй болдогийг мэдэж авцгаа
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Dolgor (103.57.92.129)
    Man.gar tor barih ued humus belen yumand shunaj dandaa aldhiin. Gtime. Hadgalamaj zeeliin horshoo. Eorhog ene bugd toriin hund surtal hariutslaggui bdagliin ur dun. Bas ene gazriin albuud yuch hiihee bailaa. Bichig useg tailagdsan hun ajiluulj bmaar yumaa 6n sar bolj neg gerchilgee avsan gerchilgee ug useg zorson ahiad zasuulah gej 6n sar bolhiin bn
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Очироо (202.70.46.230)
    Баяр хүргье л гэхээсдээ малууддаа
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Жамбаа (202.9.41.94)
    Хохь чинь одоо эхний үед авсан хүмүүс буцааж өгөх гэж чацга царайлах байлгүй дээ ха ха ха
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Zochin (66.181.190.193)
    Bitii shaaa lalaruudaaaaa
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (27.123.214.107)
    Өргөдлөө өгөөд мөнгөө ав л гээд байгаа шүү дээ.болиоч одоо.харин ингэж тэнэгтэж байгаад нөгөө улс төрчдийнх нь идэш болчих үү дээ.дансанд байгаа мөнгөнд нь шунаж байгаа юм биш үү
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (27.123.214.107)
    Болиоч ээ одоо болноо энэ сайт наад тэнэг мэдээлэлээ татвал таарна.иргэд бид тэнэг хүмүүс биш шүү.
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Харин ч хэрэгтэй мэдээлэл юм биш үү ! ! ! Бүх сайт тавих хэрэгтэй үүнийг . Чи яахав аз нь таараад хэдэн төгрөг авсан л юм байгаа биз . . .
      2017 оны 02 сарын 18
  • Үхэр Монгол (103.57.94.182)
    Нэг Казахт итгээд мөнгө өгч байдаг тэнэг толгой нар Монголд байдаг бол Үхэр Монгол царайлсан өөрсдийх нь хохь нь
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
    • tkk
      heleed yughev
      2017 оны 02 сарын 17
  • хохь нь (202.9.41.131)
    Одоо яая гэхэв дээ өөрсдийн чинь л хохь шүү дээ ажил хийж чадахгүй бол гэртээ зүгээр л сууж байхгүй хялбар аргаар биеээ зовоохгүй мөнгө олно гэж юу байхав дээ!!!!үнэгүй өгөөш хулганы хавханд л байдаг шүү дээ
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.129)
    Шунал хүслээ хязгаарлаж бай.Хулхидуулсан хүмүүс шуналаасаа л болж байна шүү дээ.
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.4.250)
    хужирт сумын жи таймд олон хүн элсэж мөнгөө авч чадаагүй үүнийг шалгаж өгч тус болооч
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
    • хөдөлмөрлө
      Хохь нь
      2017 оны 02 сарын 17
  • о (103.9.90.130)
    wаn койн үүнийг яаралтай шалгаарай
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.15.234)
    21-р зууны худалдаа борлуулулт энэ зам эргэлт буцалтгүй шилжиж байгаа... Эрүүл сүлжээ бол бараа, бүтээгдэхүүнийг нь борлуулж өгсөн хүнд барааны үнийн дүнгийн тодорхой хувийг шагнал хэлбэрээр олгоод явдаг. Хүн элсүүлээд том хэмжээний мөнгө амладаг бол яалт ч үгүй луйвар... Зүгээр л шагналын эх үүсвэрийг логик утгаар нь тооцоод үзэхэд л бүх юм тодорхой шүү дээ.
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Яг одоо ХООХ гэдэг Энэтхэгийн сүлжээ маш аюултай дэлгэрсэн байна. Бараг дөч гаруй мянган хүн нэгдсэн юм уу даа, нийт хохирлын хэмжээ 20 тэрбумаар ч хэмжигдэж болзошгүй. XOOX.MN
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.46.212)
    62500 bol gtime bish shvvdee vnen zuv sudalgaa yavuulj bj bicheej
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Хэрвээ элсүүлэхдээ мөнгө нэхэж, элссэн хүн нь дараагийн хүнээ элсүүлэх үүрэг хүлээж байгаа бол энэ нь САНХҮҮГИЙН ЛУЙВРЫН СҮЛЖЭЭ юм. Энэ луйврыг ихэвчлэн ямар нэг бүтээгдэхүүн, сайн санааны үйлсээр халхалдаг. Та арай найз нөхдөө худалдан идэх гэж байгаа юм биш биз?
      2017 оны 02 сарын 17
  • Зочин (202.9.41.210)
    тэр 62500-аар элсүүлдэг нь жи тайм биш. Жи таймын нэрийг барисан сүлжээ олон байна. Сайн судлаж байж бичихэд яанаа. Худлаа үнэн юм бичиж хүмүүсийгтөөрөгдүүлэхээ болиоч. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бол үнэн зөвийг хэлээд өгнө биз дээ.
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Биш байлаа ч яг адил урд хормойгоороо ард хормойгоо нөхөж явдаг адил сүлжээ шүү дээ.
      2017 оны 02 сарын 17
  • ө (139.5.216.177)
    гудамжаар ч зүггэр явуулахгүй мунхруулаад байсан юм тэнэгүүд
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (139.5.219.198)
    Manai uls, manai tur zasag yamar sul, taaruuhan baigaag haruulsaar bna. Gadnii ulsuudad horiglogdson, huugdsun tuugdsan bolgon manai ulsad harin ch tsetseglen hugjin, uur uurhaigaa ulam l tomruulj behjuulj bna!!!
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.26.193.8)
    Ene kazak deedchuuliun demjlegguigeer mongold uil ajillagaa yvuulj chadah uu, ardiin namiin ued iim biznes tsetsegledeg gdgiig uhaaraasai,
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
    • Toroo
      Man.garuudiin ued ene suljee niiteer n hulhidaj bn
      2017 оны 02 сарын 17
  • Зочин (216.123.206.82)
    хоох.mn гэдэг 2016 оны 4-р сараас хойш өргөжсөн санхүүгийн сүлжээ байна, G-Time шиг ямар нэг бүтээгдэхүүнээр халхавчилжээ. 2-р сарын 18-нд задарна гэнэ. 200,000-аар ороод 2 сая төгрөг авах юм байх. Задрах гээч юм болохоос нь өмнө зогсоох хэрэгтэй гэж бодов. Учир нь баахан мөнгө тараагдахаас өмнө дансыг нь царцаан, хохирогчдод жаахан мөнгө ч болтугай эргүүлэн олгох боломжтой болно. 20.000 гишүүнтэй Фэйсбүүк админых нь ХААН банкны данс 5021589391 Өлзийбат гэж байна. Цагдаагийн байгууллага анхааралдаа авна уу. Фэйсбүүк групп нь XooX.... Orlogotoi online ajil
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Иймхнийг сэдэхгуй хийхгуй сайдуудаар яах ч юм бил (66.181.177.164)
    Эрдэнэбат эргуу жи тайм сулжээ надад хамаагуй гэж тэнэгтэхийн оронд аль дээрээс улс оронд юу болж бгааг мэдэж харж байх уэрэгтэй албан тушаалтан юм бгаа биздээ. Энуухнийг ч сэргийлээд иргэдээ ха мгаалж чадахгуй сайдуудаар яах ч юм билээ. Эсвэл ман-ын дарга нар умнэх хад галамж зээлийн хоршооноос баяжсан шигээ эндээс мунгээ уржуулсэн юм бол уу . Тэгээд жи таймынхан ийм улаан цагаан бсан юм бол уу
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • zuv bodolton (122.201.21.148)
    ysan hashirdeggui humuus ve urd ni iim asuudluud zunduu l gerch bsan sh dee iim hudal huurmag yumnuudada munguu aldchaad shuuh tsagdaagiihnii ajlig hundruuleed manaihan genen ard tumen yum daa zugeer mungu sul orj irnr gedeg chii medeej zalilan tsaana ni buruu l uildel yavj bgaa gedegiig oilgodoggui yum bh daa
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Xuchgui terd iimerxuu zalit etgeeduud shurgalj orj luivar xiix ni oilgomjtoi shdee terd baigaa luivarchid bolj baigaa bolxoor gadny luivarchidad amarxan egeesh bolj bna
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    10 цаг 40 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    10 цаг 53 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    11 цаг 39 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    11 цаг 52 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    12 цаг 1 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 9 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    12 цаг 12 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    12 цаг 13 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    12 цаг 15 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    13 цаг 36 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    14 цаг 58 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    15 цаг 3 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    15 цаг 47 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    17 цаг 34 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    17 цаг 45 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 8 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    18 цаг 12 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    18 цаг 20 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    18 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    18 цаг 28 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК