
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. Шүүх хуралд Н.Энхбаярын шинэ өмгөөлөгч Сайнгэрэл ирэх боломжгүй гэдгээ албан ёсоор бичгээр мэдэгдсэн тул тэрбээр өөр өмгөөлөгч авах болсон тухайгаа мэдэгджээ. Сайнгэрэлийн хүүхэд нь өвчтэй, эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн шалтгаанаар тэрбээр чөлөө хүсч байгаагаа өмнө нь Н.Энхбаярт мэдэгдсэн байжээ. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн хуульч С.Нарангэрэлийг хуралд өмгөөлөгчөөр оролцуулж өгөхийг хүссэн байна. Мөн С.Нарангэрэл нь энэ хэрэгт шинэ өмгөөлөгч тул хавтаст хэрэгтэй танилцахад хамгийн багадаа нэг сарын хугацаа өгөхийг тэрбээр хүссэн байна. Шүүх хурлыг сарын хугацаатайгаар хойшлуулах Н.Энхбаярын хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчид яг одоо хэлэлцэж байна.
Б.Чимэг