Лондон 2012 зуны Олимпийн 30 дахь удаагийн наадам тун удахгүй буюу ес хоногийн дараа эхлэх гэж байна. Наадмын бэлтгэл ажил хангагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид Лондон хотыг зорьсоор байгаа юм. Тэгвэл Умард Солонгосын тамирчид бэлтгэл сургуулилалтаа дуусгаж, 30 дахь удаагийн зуны Олимпийн наадамд оролцоход бэлэн болжээ. Хөгжлийн түвшнээр дэлхийд доогуурт бичигддэг, бөглүү коммунист улс гэдгээрээ олон улсад танигдсан БНАСАУ-ын тамирчид Олимпийн наадмын бэлтгэлээ хангаж дуусчээ. Умард Солонгосын Олимпийн хорооноос энэ жил 50 гаруй тамирчнаа бэлтгэж, Лондон хот руу үдэхээр болсон байна. Тус улс хамгийн анх 1964 онд Австрийн Инсбракийн өвлийн олимпод тамирчдаа илгээж байсан юм. Харин анхны алтан медалиа 1972 онд Мюнхений зуны олимпоос авч байжээ.
1964 оноос хойш Умард Солонгосын тамирчид 41 медаль эх орондоо авчирсан түүхтэй. Сиднейн Олимпийн наадмаар цэнгэлдэх хүрээлэнд хоёр Солонгосын баг тамирчид хамтдаа гарч ирж байсан бол энэ удаад ч мөн наадмын дэвжээнээ хамтдаа гарч ирэх байх гэсэн таамаг дэвшээд байгаа юм.

Э. Мөнх