Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллага Дэлхийн аялал жуулчлалын
байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай
манай улсад энэ сарын 20-24-нд албан ёсны айлчлал хийх гэж байна.

Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллага Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай манай улсад энэ сарын 20-24-нд албан ёсны айлчлал хийх гэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Ай Ти Би - 2011” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс “Соёлын түнш” орноор оролцох үеэр Монгол Улсад айлчлахыг урьсан аж. Тус айлчлалын хүрээнд ноён Талиб Рифай Монгол Улсын төр засгийн тэргүүнтэй уулзаж, Монгол орны аялал жуулчлалын хөгжлийн асуудал, цаашид Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна аялал жуулчлалын салбарын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй ач холбогдлын талаар дурдсан “Нээлттэй захидал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулах гэнэ. Мөн энэ үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нэр хүндтэй шинжээчид Монголын аялал жуулчлалын маркетингийн талаар семинар зохион байгуулах аж.
Ц.Болор