Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Одонгэрэл: Миний дүүг зүгээр л улс төрийн золиос болгочихлоо

2017-4-03
0
ЖИРГЭХ

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жил, Я.Батсуурьт 2 жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Д.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулахаар шийдвэрлэв. Мөн Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан юм.

 

Г.Одонгэрэл: Долоо хоногийн өмнө АТГ-ын зүйлчилсэн зүйл ангиар дүүг минь ялалчихлаа

 

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасны дараа Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Одонгэрэлийн байр суурийг нь сонирхолоо. Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Одонгэрэл “Таван өдөр үргэлжилсэн анхан шатны шүүхийн шийдвэр дүүд минь 3,6 жилийн хорих ял оноосонд үнэхээр гомдолтой байна. Өнөөдөр миний дүүг зүгээр л улс төрийн золиос болгочихлоо. Анх энэ хэрэг мөрдөн байцаалтанд явагдаж, прокурор дээр ирэхдээ тусгай ангийн 265,2 150,3 гэсэн зүйл ангитай байсан.

 

Гэтэл шүүх дээр 263,2 болгон өөрчилсөн байдаг. Уг нь нэгэнт зүйл заалтыг нь өөрчилсөн бол анхны мөрдөн байцаалтад буцаагдаж, шалгагдах ёстой. Гэтэл тэгээгүй долоо хоногийн дотор л АТГ-ын комиссор, мөрдөн байцаагч нь зүйл заалтыг нь 263,2 болгон өөрчилж, зүйлчилээд шүүх хуралд оруулаад ирсэн. Харин өнөөдөр шүүх энэ зүйлчилдээр нь шийдвэрээ гаргаж, дүүд минь ял өгч байгаад үнэхээр харамсаж байна.

 

Мөн дүүг маань 5,5 тэрбум төгрөг идэж уусан, төлөх ёстой гэлээ. Үнэхээр ийм их мөнгийг идэж уух нь бүү хэл барьж ч үзээгүй бид энэ мөнгийг төлж чадахгүй” гэсэн юм. Харин ямар учраас улс төрийн золиос болж байгаа хэмээн үзэж байгааг тодруулахад “Энэ хэрэг эхнээсээ л улс төрийн явуулга байсан. Хэд хоног үргэлжилсэн шүүх хурлаар ч энэ бүхэн нь ил боллоо. Шинжээчийнх нь дүгнэлт, ял төлөвлөсөн прокурорынх нь мэдэгдэж байгаа нь Г.Дэнзэн идсэн уусан байж магадгүй, би Г.Дэнзэнг энэ хэрэгт буруутай гэж бодож байна гэхчлэнгийн зүйл ярьсаар байхад шүүх бүрэлдэхүүн энэ бүхнийг үл харгалзаад алхаа зохисонд үнэхээр гомдолтой байна. Бид давж заалдана. Би Монгол Улсын иргэн хүний хувьд ч шүүхэд үнэхээр их гомдож байна” гэсэн юм.     

 

Ц.Дэлгэрням: Г.Дэнзэнг буруутгах нотлох баримт шүүх хурлын хавтаст хэрэгт байхгүй

 

 

Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “Улс төрийн гэх тодотголтой энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа 3 жил гаруйн хугацаанд явагдсан ч хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, миний үйлчлүүлэгчид 3,6 жилийн хорих ял оноосонд туйлын харамсаж байна. Учир нь Г.Дэнзэнг буруутгах нотлох баримт шүүх хурлын хавтаст хэрэгт байхгүй. Ганц буруутгаж байсан “Говь повер” ХХК-ийн гэх хэрэг нь миний үйлчлүүлэгчид хамааралгүй, тус компанийн захирал Д.Баярмаа нь би энэ компанийн захирал гэдгээ шүүх бүрэлдэхүүнд хэлж, байгууллагын дансаар орж гарсан бүх баримтуудаа ил болгоод байхад л миний үйлчүүлэгчийг энэ компанитай хамааралтай гэж буруутгаж байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах болно” гэсэн юм.

 

 

Х.Базаррагчаа: Я.Батсуурь хохиролгүй байж л хорих ялаар шийтгүүлчихлээ

 

Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа “Шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсангүй гэж үзэж байна. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хандах болно. Учир нь миний үйлчүүлэгчид хоёр ял ногдуулж, нэгийг нь өршөөж, нөгөөд нь хорих ял оноолоо. Тодруулбал 5,5 тэрбум гэх нэг л хохирлын тухай ярьж байж, үүнд нэг болохоор завшсан, нөгөө болохоор албан тушаалаа урвуулсан гэж үзээд ялласан. Гэтэл Я.Батсуурьт хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэнгүй. Ингэхээр энэ хүн хохиролгүй байж л хорих ялаар шийтгүүлчихлээ.

 

Л.Лхагвадорж: Эдгээр хүмүүс үнэхээр улсад хохирол учруулсан юм уу даа л гэх бодол төрж байлаа

 

Шүүх хуралд иргэний төлөөллөөр оролцсон Л.Лхагвадоржоос шүүх хурлын явц болоод шүүхийн шийдвэрийн талаар байр суурийг нь сонирхосон юм. Тэрбээр “Шүүх хурал зарчмын дагуу явагдлаа. Харин шүүх хуралд иргэний төлөөллөөр оролцож байх явцад шүүгдэж байгаа хүмүүс үнэхээр улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм уу даа л гэх бодол төрж байлаа. Үнэхээр хийсэн хэрэг байдаг бол эдгээр хүмүүст оноосон ял нь хөнгөн, харин идэж уугаагүй бол хүнд л ял байна даа гэж харж байна.  

 

Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Bat (103.212.118.198)
    Odoo yahav ulsiin omch gej bdag vumaa
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.24.96)
    Өрөөнд л 49 сая төгрөг бэлэн байж байдаг гэмгүй Дэнзэн. ял нь багадсан. Энэ хүн хилсдээгүй. гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг өмгөөлөгч нарыг ч шийтгэх ёстой.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.42.35)
    ИЧИХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ БОЛ ЯЛ БИШ.
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.176.223)
    хулгайчууд аа гэж
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • шулам (103.26.192.43)
    Нэртэйгээр нь манайх угын баян байсан, хаа сайгүй бөөн евро, доллор байж байдаг, зүв зүгээр байсан чинь ял өглөө гэх нь л дээ.
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (103.26.192.43)
    Харин ч ял нь хөнгөдөөд байгаа юм бишүү. Ах лам Алтанхуягаа илчлээгүйн төлөө хөнгөн ял авч байна. Тэр нь бараг цагаадаад гарах байх даа.
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.68)
    ӨНГӨРСӨН 70 ЖИЛД УЛСЫН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ШАМШИГДУУЛСАН БОЛ ДЭЭД ХЭМЖЭЭ БУЮУ БУУДАН АЛАХ ЯЛ ОНООДОГ БАЙСАН. ТЭР ҮЕД САЙХАН БАЙЖ ДЭЭ. ОДОО БОЛ ЗҮГЭЭРЛ ИНЭЭДЭМ. ХУУЛИА ЧАНГАЛААД ХУУЛЬ ПРОКУРООРОО ШИНЭЧИЛМЭЭР ЮМ. НЭГ НЬ ЯЛЛАСАН БОЛЖ НӨГӨӨ НЬ ЯЛЛУУЛСАН БОЛОО Л ӨНГӨРЧ БАЙНА. ХЭН ХОХИРНО АРД ТҮМЭН, АЖЛАА ХИЙГЭЭД ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖ БАЙСАН АРДУУД ХОХИРНО. ЖИНХЭНЭ ЛАЛАРЫН ЛАЛАР ЮМ АА.
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Гал хам (123.143.40.102)
    Шоронд хориоод бүгдйг нь хүчэндэж алах хэргэтэй.
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.117.178)
    Gerees ni yamar ih evro ,dollor megreg garlaa ulsad 5 jil ajillasan hun ene ih mengiig haanaas yaj olov egcn gui mini
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.142.65)
    энэ эгч нь шоронд орох хүн. 2 эгч хүргэн бүгд орох ёстой. хууль үйлчлэхгүй байна
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.142.65)
    шаа муусайн луйварчид. ард түмэн тэнэг биш сая ойлгосон
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.42.26)
    17 т.бум гээд бсн 11,5 нь хааччихваа
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Хулхи өмгөөлөгч (103.9.90.98)
    Сайн байцгаана уу энэ өдрийн мэнд Энэ өмгөөлөгч нэртэй луйварчид одоо болимоор байна шүүхийн шийдвэр таалагдахгүй бол хэвлэлийн хурал ярилцлага хийгээд л худал үнэн ярих юм шүүхэд нөлөөлөх гээд байгаа юм биш үү тийм л мундаг юм бол давж заалдаад ялалт байгуулах хэрэгтэй шүү дээ хуульчдын холбоо энэ хэдэн өмгөөлөгч нартаа хариуцлага ярихгүй юм уу
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    tendert huuli busaar noloolj 17 terbum avsan ni huuli bus uu yagaaad shuuhiin shiidveriig hen negen hun tailbarlaad bna ve ene ooroo huuli bus uildel shuu de
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (202.72.244.221)
    3 жил 5 сар арай ч дээ ардын хүүхэд байсан бол доод тал нь 15 жилтэй шүү нээрээ
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (202.9.42.77)
    engiin ard baisan bol 15-20 jiliin yal avch baigaa lalruud 3.5 jil amraltand baij baigaal irne,mongolyn huuli gej ,,,
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.216.185)
    ХӨРӨНГИЙГ НЬ ОРВОНГООР НЬ ХУРАА
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Цаазын ял авах новшийг толгойг нь илээд явуулж дээ Эбэ бузар чинь
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.120.202)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      АНы бузарууд ам нээвэл худлаа ШААНА гар ходолвол хулгай хийнэ. Дандаа хууль бус юм хийнэ тэрнийгээ Ардчилал гэж ХУЦНА
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.191.130)
    Дэнзэнг хэрэгт холбогдуулсан голд хүн нь Алтанхуяг шүү дээ. Тэр хүн байхгүй байсан бол Дэнзэн шоронд суухгүй байсан. Алтанхуяг гэр бүлийнхнээ цуглуулаад За би Ерөнхий сайд боллоо. Одоо бүгдээрээ идэж ууцгаая. Чадах хэмжээгээр мөнгөнөөс хутгаад ав гэдэг байсан. Ингээд л Гансүх, Дэнзэн, Наранцэцэг, Наранбат, Саранзаяа, Сэлэнгэ нарын гэр бүлийн гишүүд шуналаасаа болж гэмт хэрэгт холбогдсон. Одоо Алтанхуяг хэргээ үүрэх цаг болсон. Алийн болгон зугтах вэ?
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      tiim shuu
      2017 оны 04 сарын 03
  • zochin (49.98.142.124)
    hoh n gej helii bolovsrol uur.n tolgoi baihgui hunii gar hul bolson duu chin zuv gazraa ochson yum bich u... yunda gonchign.d bga haril dendu baga yum bichu. hyalbar arg.r amdrah gesen uls huvaa hurtej harin mgl.n huuli hulhi yumda...
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Chi yug ni ch oilgohgui bj ingej bichih chini denduu archaagui durakiin hiih ajil! Duugui huvia borluulj yav aris mini. Udahgui chinii tolgoi deer ch irj medheer bolson huuramch niigem... zgr ooriigoo hicheegeel yavbal barav
      2017 оны 04 сарын 03
  • Zochin (202.21.106.139)
    17 terbumiig hen gargaad henii dansand hiigeed ter dansnaasaa haachsan bolood 5.5han terbumiig tuluuleh geed shiidver gargasanig oilgohgui baina. Bi too bodoj chadahgui baigaa yumuu.17 terbum idsen gechiheed 5.5-iig tuluuldeg ni henii huuli yum bol
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (141.168.249.215)
    Зүгээр байхад барьж аваад хорьж байгаад ял өгчихсөн гэх гээд байна уу. Тийм юм өнөө цагт байж болох уу. Ажил амьдралын туршлага сууж байж 3 сая иргэнтэй монгол улсын засгийн газарт хариуцлагатай албанд очих ёстой юм даа, гэнэ тэнэг шуналаасаа болж амьдралдаа хар толбо суулгаж байна даа энэ залуус. Батсуурийн хувьд гэвэл албан тушаалд дуртайгаасаа болж алдаа хийсэн биз.
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin (78.35.206.177)
    Hohichin yah gej altankhuyag hurgen bolson ym
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (126.234.2.117)
    Elbegee ygeesei
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.32)
    лхавгадорж гэж бөөрөнхий лалар бна
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • bvh deere (188.64.243.212)
    s bayr . sv batbold bvgdiig vldeelgvi yllaaaaaa
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (112.72.11.109)
    Улсын хөрөнгө идсэн хүнд бага ял өгч байна Давах шатны шүүх нэмэх байхаа гэж бодож бна
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Zochin
      Yg zuv nemeesee
      2017 оны 04 сарын 03
    • Зочин
      harin tiin nemeesei.
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (202.9.42.25)
    Tegeed gerees n ajilin n seifnes garsan ter ikh mungu yug heleed bna?
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      gerees seifiin hulgaildag bj.tegeed 1 jil avaad garaad irehgyi yu...kkk
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (27.123.214.85)
    Za ene ch yaxav deerees zaxialgatai, eks said N.Altanxuuagt ugchbgaa shiidver, Noroviin xuu Erunxiilugch bolbol ene zavaan luivriig tas tsinodoo,,
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      ergen toirnii humuus ni bugd har gert suulaa..odoo uuruu l uldej bna da...bnga l gemtej bhiin har baraan diildehee blaa...muu er baahdaa gemtenee gej..
      2017 оны 04 сарын 03
    • Зочин
      Norov gej hun deerees haraad unheer gomdoj bgadaa ene Altanhuyagt...ner hugarhaar ys hugaraa gej...Luivarchin hun yaj erunhiilegch boloh ve dee
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (59.153.112.88)
    Эбэтэй гомдолло
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.46.236)
    Хуулыг гууль болгоноо гэдгийг яруу тодоор харуулж байх шив дээ шүүгч нэртэй нохойд барьдаг моднууд хүзүүгүй хүний дараа яана даа та нар
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Эгчид нь (103.26.194.36)
    Удахгүй ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өршөөгдөөд гараад ирхийг нь мэдсээр байж худлаа цухалдаад яана!Харин ч багадуулсан байна!!!
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (223.104.3.228)
    Altanhuyag huuhed alaad haylaa daa
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      ЛУЙВАРЧДИЙГ БҮҮ ӨМГӨӨЛ МАЛАА
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (202.55.183.226)
    Ta nar buruugui ee er ni uls turchdud hezee buruu baisìn ard tumen l buruutai
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.94.83)
    Монголын шуух прокурор ч хэцуу дээ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
    8 мин
  • А.Баяр: Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх. Айж ичих юм алга!
    55 мин
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    1 цаг 5 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    1 цаг 24 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    1 цаг 58 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    2 цаг 12 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    2 цаг 17 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    2 цаг 36 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    2 цаг 50 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    3 цаг 1 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    3 цаг 30 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    4 цаг 4 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    4 цаг 33 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    4 цаг 42 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    5 цаг 2 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    5 цаг 20 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    5 цаг 42 мин
  • Байнгын хороод хуралдана
    6 цаг 1 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    6 цаг 27 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    6 цаг 29 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК