2017.4.5, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.4.5, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.23-19.27
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.