2017.4.6, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.4.6, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.21-19.29
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.