Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах хөвгүүдийн 6 дахь удаагийн тэмцээн энэ сарын 24-наас 08 сарын 01-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болох гэж байна. Тэмцээнийг БНХАУ-ын Боловсролын яам, Азийн хүүхдийн спортын холбоо/АХСХ/, БНХАУ-ын хүүхдийн спортын холбоо хамтран зохион байгуулах гэж байна.Тэмцээнд Иран, Тайланд, Энэтхэг, Шри Ланка, Макао, Малайз, Монгол, Хонгконг, БНХАУ зэрэг 10 гаруй орны тамирчид оролцох аж. Тус тэмцээнд Монгол улсын баг тамирчид анх удаагаа оролцоно. Баг тамирчдын ахлагчаар Монгол улсын хүүхдийн спортын холбооны ерөнхийлөгч, Биеийн тамир, спортын дунд сургуулийн /БТСДС/ захирал, доктор Ч.Зоригтбаатар, ахлах дасгалжуулагчаар БТСДС-ийн сагсан бөмбөгийн багш, спортын мастер Б.Дамба, дасгалжуулагчаар ТиЭлЖи ТББ-ийн тэргүүн С.Тулга нар оролцох юм байна. Манай баг тамирчид 21-ний өдөр Бээжин хотыг зорино.
Ц.Болор



















































