“Grand-Art4” шилдгүүдээ шалгаруулав

Монголын Урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль, Солонгосын Тэжон хотын Олон улсын соёлын солилцооны төвөөс хамтран жил бүр зохион байгуулдаг “Grand Art4” дүрслэх урлагийн үзэсгэлэн болж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэхүү уралдааны шилдгүүд тодорсон байна. Үүнд, дээд шагналд уран баримлын төрлөөр М.Саранбат “Уянга”, зураасан зургаар Б.Ариунгоо “Бодлын хэмнэл”, монгол зургаар Р.Чинзориг “Сэрэлт”, холимог техникээр Б.Дөлгөөн “Инээмтгий хүн” бүтээлээрээ авчээ. Харин тусгай байрт Т.Мөнхбаяр “Сальвадо Дали”, Ө.Оюунсувд “Өнгө өнгийн нар” гэх мэт бүтээлүүд шалгарлаа. Түүнчлэн, Гран При шагналын эзнээр О.Ням-даваагийн “Эрхчөлөө” бүтээл тодорсон байна.
Д.Ундрах 24tsag.mn