Зуун айлаас Сансар орох замд байдаг Сэлбийн гүүрийн зам ихээхэн түгжрэлтэй байна. Учир нь Сэлбийн хос гүүрийг хааж, 11 метрийн өргөнтэй гурван урсгалтай болгохоор замыг хаагаад байгаа юм.

Зуун айлаас Сансар орох замд байдаг Сэлбийн гүүрийн зам ихээхэн түгжрэлтэй байна. Учир нь Сэлбийн хос гүүрийг хааж, 11 метрийн өргөнтэй гурван урсгалтай болгохоор замыг хаагаад байгаа юм. Долоон метр байсан уг гүүрний зорчих хэсгийг энэ сарын 18-наас хаасан бөгөөд зам завсарын ажил ирэх арванхоёрдугаар сарын 15-н хүртэл хийгдэх аж. Энэхүү ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа бөгөөд нийслэлийн авто замд 17 төсөл хэрэгжүүлж байна.
Б.Чимэг